A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/317

Улаанбаатар хот

Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2011 оны 301 дүгээр тушаал, Зам, тээврийн сайдын "Тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийн загвар батлах тухай" 2015 оны 327 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын "Журам батлах тухай" 2021 оны А/90 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

3. Баталсан журмыг сурталчлан таниулж, тээвэрлэлтийн баримт бичгийг цахим хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлж ажиллахыг Нийслэлийн нийтийн тээврийн газар (С.Жавхлантбаатар), "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон) нарт тус тус үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ё.Жаргалсайхан), Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т тус тус даалгасугай.

САЙД С.БЯМБАЦОГТ