A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 6.4.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, хураамжийн ногдуулалт, түүний зарцуулалтын талаар судалж, дүгнэлт, саналаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд ирүүлэх;

2/төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, хураамж болон тэдгээрийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж зөрчсөн төлбөр, хураамжийг хүчингүй болгох арга хэмжээ авах.

2.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн нийцлийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч, тухай бүр мэдээлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР