A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эмгэг судлалын шинжилгээ хийх журам, Амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журам/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/447

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эмгэг судлалын шинжилгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (С.Сүнчин), мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмгэг судлалын үндэсний төв (Г.Ганхүү)-д тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны "Амьд сорьц, эмгэг эс судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай" А/07, "Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай" А/55 дугаар тушаалыг тус, тус хүчингүйд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ