A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/173

Улаанбаатар хот

Журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ыг нэгдүгээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /М.Даваабат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САЙД Х.БУЛГАНТУЯА