- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн
А/173 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн нэг цагийн хичээлийн агуулгыг 45 минут байхаар тооцсон болно. Сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөрөө салбар, ажил мэргэжлийн онцлогт тохируулан боловсруулна.
НЭГ. АЖИЛ ОЛГОГЧ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Хөтөлбөрийн зорилго:
Ажил олгогч, удирдах ажилтны сургалт нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлгүйгээр удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, хууль тогтоомж, стандартын шаардлагын талаарх ойлголтыг бүх түвшний удирдах ажилтнуудад олгох зорилготой.
- Хөтөлбөрийн агуулга:
ХАБЭА-н талаарх ерөнхий мэдлэг, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлага, байгууллагын түвшинд ХАБЭА-н арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтан болон аж ахуйн нэгж, байгууллага дахь ХАБЭА-н зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтын агуулгыг багтаасан байна.
- Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий мэдлэг;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн талаарх мэдлэг;
- Байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах талаарх ерөнхий мэдлэг;
- ХАБЭА-н үйл ажиллагаанд шаардлагатай хүний болон санхүүгийн нөөцийг төлөвлөн ажиллах мэдлэг;
- ХАБЭА-н үйл ажиллагааг урьдчилан сэргийлэлтийн зарчмаар хэрэгжүүлэх хандлага.
- Сургалтын зохион байгуулалт:
Анги танхим, ажлын байр эсвэл цахим хэлбэрээр зохион байгуулна. Цахим сургалтын цаг нь нийт сургалтын цагийн ½-оос ихгүй байна.
Цагийн багтаамж: 8 цаг
- Сургалтын сэдэв
Д/д |
Сэдэв |
Цаг |
1 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт |
8 |
2 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт |
|
3 |
Байгууллагын ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалт, дүрэм, журам |
|
4 |
ХАБЭА-н арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, санхүүжилт |
|
5 |
Ажлын байрны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим |
|
6 |
Мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим |
|
7 |
Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтын зарчим |
- Сургалтын агуулга
Сэдэв |
Агуулга |
Сэдэв1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ойлголт
|
ХАБЭА-н тодорхойлолт, хамаарах асуудал |
Ажлын байранд түгээмэл тохиолддог ослын шалтгаан, аюултай хүчин зүйлс, тэдгээрийн талаарх практик жишээнүүд |
|
Ажлын байранд химийн аюултай ба хортой бодистой холбоотой осол, хурц хордлого |
|
Мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэдэг ажлын байрны хими, физик, биологи, эргономикийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн практик жишээ |
|
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх ерөнхий ойлголт |
|
ХАБЭА-н ажилтны үүрэг |
|
Сэдэв 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, стандарт
|
o Хөдөлмөрийн тухай хууль, o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
|
ХАБЭА-н талаар ажил олгогчийн эрх, үүрэг |
|
ХАБЭА-н холбогдох дүрэм, журам: o "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"; o "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"; o "Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив"; o "Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм"; o "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх" журам; o Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж; o Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журам; o "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам"; o "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт". |
|
ХАБЭА-н техникийн зохицуулалт, стандартууд |
|
Сэдэв 3. Байгууллагын ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалт, дүрэм, журам
|
Байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулах зарчим |
Ажил олгогчийн ХАБЭА-н манлайлал, ач холбогдол |
|
Байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтны оролцоо, ач холбогдол |
|
Ажилтны үйл ажиллагааг идэвхжүүлэх, урамшуулах |
|
Байгууллагын ХАБЭА-н соёл хандлагыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх |
|
ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтын сайн жишээ |
|
Сэдэв 4. ХАБЭА-н арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, санхүүжилт |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний байгууллагад үзүүлэх нөлөө, үр дагавар |
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдол |
|
ХАБЭА-н арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах |
|
ХАБЭА-н арга хэмжээний санхүүжилт, зардлын төрөл |
|
Сэдэв 5. Ажлын байрны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим |
Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюулын төрлүүд, жишээ |
Аюулыг таньж илрүүлэх, эрсдэлийг үнэлэх арга |
|
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний зарчим, ажлын байрны эрсдэлийг арилгах арга хэмжээ |
|
Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг арилгасан талаарх практик жишээ |
|
Сэдэв 6. Мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим |
Мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэдэг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлс, жишээ |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үндсэн төрлүүд, ач холбогдол |
|
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ |
|
Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ |
|
Сэдэв 7. Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтын зарчим |
Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зорилго, ач холбогдол |
Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн төрөл, зохион байгуулалт |
|
Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн баримтад хийх тандалт судалгаа |
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг судлан бүртгэх |
ХОЁР. НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Хөтөлбөрийн зорилго :
Бүх төрлийн ажлын байранд ажиллагчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
- Хөтөлбөрийн агуулга:
Нийт ажилтны сургалт нь аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, ажилтны ажлын байр, салбарын онцлогт тохирсон ХАБЭА-н талаарх агуулгыг багтаасан байна.
2.1 ХАБЭА-н тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу ажилтны сургалтад шинээр ажилд орж байгаа болон өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалтын агуулга, хөтөлбөрийг ажил олгогч ажлын байрны онцлогтоо нийцүүлэн зохион байгуулна.
2.2 ААНБ, ажил мэргэжлийн онцлогт тохируулан сургалтын агуулгын 40 хүртэлх хувьд өөрчлөлт хийж болно.
- Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
- Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
- Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаарх ерөнхий мэдлэг;
- Ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлага.
- Сургалтын зохион байгуулалт:
Анги танхим, ажлын байр, нэгж дээр зохион байгуулна.
- Цагийн багтаамж: 12 цагаас доошгүй байна.
- Үнэлгээ:
Дараах шалгуурыг хангасан суралцагчийг сургалтыг амжилттай дүүргэсэнд тооцно. Үүнд:
Ирц: Сургалтын бүх сэдвийн хичээлд суусан байх;
Сорил: Эзэмшвэл зохих мэдлэгийн 80-аас багагүй хувийг эзэмшсэн нь сорилын шалгалтаар үнэлэгдсэн байх.
- Сургалтын сэдэв
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт |
12 |
2 |
Хөдөлмөрийн тухай хууль |
|
3 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль |
|
4 |
Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт |
|
5 |
Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин /МШӨ/ |
|
6 |
Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ |
|
7 |
Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэхэд ажилтны үүрэг, оролцоо |
|
8 |
Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, практик дадлага |
|
9 |
Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал |
|
10 |
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж |
|
11 |
Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт |
- Сургалтын агуулга
Сэдэв |
Агуулга |
Сэдэв 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт |
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ойлголт, хамаарах асуудал |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай ойлголт, хамаарах асуудал |
|
Ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн зорилго, ач холбогдол |
|
Сэдэв 2. Хөдөлмөрийн тухай хууль |
Хөдөлмөрийн гэрээ |
Хамтын гэрээ, хэлэлцээр |
|
Ажил, амралтын цаг |
|
Цалин хөлс |
|
Бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог, зохицуулалт |
|
Хөдөлмөрийн сахилга, дотоод журам |
|
Хөдөлмөрийн маргаан зохицуулалт |
|
Сэдэв 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохицуулалт |
ХАБЭА-н талаарх иргэн, ажилтны эрх, үүрэг |
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тухай ойлголт, даатгал, тусламж, үйлчилгээ |
|
Сэдэв4. Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт |
Аюул, эрсдэлийн тухай ойлголт |
Ажлын байран дахь осолд хүргэдэг аюулын төрлүүд: o Ажлын байрны эмх цэгц o Халтирах, бүдрэх, унах аюул o Цахилгааны аюул o Тоног төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой o Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой o Галын аюулгүй байдал o Химийн хортой ба аюултай бодисын хэрэглээ o Хязгаарлагдмал орчин o Өндөрт ажиллах o Ажлын оновчгүй зохион байгуулалт o Ажил гүйцэтгэх арга барил o Эргономикийн хүчин зүйлстэй холбоотой o Онцгой үеийн бэлэн байдал хангаагүйтэй холбоотой o Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөхгүй байх o Ажилтны эрүүл мэнд, биеийн байдал г.м. |
|
Ажлын байранд тохиолдсон үйлдвэрлэлийн ослын практик жишээнүүд |
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос сэргийлэх зохион байгуулалт, инженер технологи, хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ |
|
Сэдэв 5. Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин |
Химийн хортой хүчин зүйлс: Эрдсийн болон органик тооснууд, гагнуурын тоосонцор, кварц цахиур, асбест, дэгдэмхий органик нэгдлүүд, хорт хий, уурнууд гэх мэт |
Физикийн хүчин зүйлс: Шуугиан, доргион, халууны стресс, орчны хүйтэн температур, цацраг идэвхэд туяа, цахилгаан соронзон цацраг, гагнуурын туяа (хэт ягаан туяа) гэх мэт |
|
Биологийн хүчин зүйлс: Халдвартай хог хаягдал, бохир ус, халдвартай хүн, амьтантай ажиллах гэх мэт |
|
Эргономикийн хүчин зүйлс: Хүнд зүйл өргөх, нэг маягийн олон давтагдсан хөдөлгөөн, албадмал байрлалд ажиллах гэх мэт |
|
Түгээмэл тохиолддог МШӨ: Уушги тоосжих, тоостой холбоотой амьсгалын эрхтний өвчин, доргионы өвчин, шуугианы гаралтай сонсгол алдагдалд, химийн бодисын архаг, хурц хордлого, ажилтай холбоотой халдвар гэх мэт |
|
Эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтөөс хамгаалах удирдлага зохион байгуулалт, инженер технологи, хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ |
|
Сэдэв 6. Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ |
Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн зорилго, ач холбогдол |
Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд |
|
Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээ |
|
Сэдэв 7. Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, бууруулж арилгахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо |
Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх тухай |
Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэх аюулыг таньж илрүүлэх |
|
Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэх аюулыг холбогдох албан тушаалтанд мэдээлэх |
|
Ажлын байранд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ |
|
Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ослыг тэглэхэд ажилтны гүйцэтгэх үүрэг, оролцоо |
|
Сэдэв 8. Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, практик дадлага |
Ажил эхлүүлэхийн өмнөх эрсдэлийн үнэлгээний ач холбогдол, хэрэглээ |
Ажил эхлүүлэхээс өмнө ажлын байранд осол, өвчлөл үүсгэж болзошгүй аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэх |
|
Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ажил эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргах арга |
|
Сэдэв 9. Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал |
Онцгой байдлын тодорхойлолт, хамрах хүрээ |
Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээний дэс дараа |
|
Сэдэв 10. Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж |
Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал |
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ |
|
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ |
|
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж |
|
Сэдэв 11. Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт
|
Хувь хүний зан үйлтэй холбоотой үүсдэг халдвар бус өвчнүүд: Таргалалт, зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний өвчнүүд |
Халдварт бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг зан үйлүүд: Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, чихрийн их хэрэглээ, зохисгүй хооллолт |
|
Эрүүл, аюулгүй орчинд ажиллах зан үйл, хандлагыг төлөвшүүлэх тухай |
ГУРАВ. ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Хөтөлбөрийн зорилго:
Аж ахуйн нэгж байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцан ажиллах ажилтныг бэлтгэх зорилготой.
- Хөтөлбөрийн агуулга:
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай онолын мэдлэг, практик дадал эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай байна. Сургалтын хөтөлбөрт зөвхөн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны заавал судлах хичээлийг оруулна.
- Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлага
Мэдлэг:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаарх ойлголт;
- Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрээс үүсэх осол, хордлого, өвчний талаарх суурь мэдлэг;
- Ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, ХАБЭА-ын сургалтын зохион байгуулалтын талаарх ерөнхий ойлголт;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг;
- Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн бүтэц, зохион байгуулалтын талаарх суурь мэдлэг.
Чадвар:
- ХАБЭА-н үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж ажиллах;
- ХАБЭА-н талаарх байгууллагын журам, баримт бичгийг боловсруулах;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгцээг тодорхойлох;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг үүсгэх аюул, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн удирдлага, холбогдох албан тушаалтан, нийт ажилтанд үнэн зөвөөр тохиромжтой арга хэлбэрээр таниулан ойлгуулах сургалт, зааварчилгаа, аюулыг мэдээлэх харилцааг үр дүнтэй зохион байгуулах;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр нөлөөг нь үнэлэх;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг судлан бүртгэх, шалтгааныг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, дахин тохиолдохоос урьдчилан сэргийлэх;
- Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтад хяналт тавих.
Хандлага:
- Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллах;
- ХАБЭА-н үйл ажиллагааг урьдчилан сэргийлэлтэд суурилсан зарчмаар хэрэгжүүлэх;
- ХАБЭА-н үйл ажиллагааг нотолгоо баримтад үндэслэн төлөвлөж, үнэлэх;
- Сургалтын зохион байгуулалт:
Сургалтыг танхимд болон дадлагын талбарт зохион байгуулна.
- Хичээлийн цагийн багтаамж: 124 цаг
- Хичээлийн сэдэв
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н удиртгал хичээл |
2 |
2 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж |
8 |
3 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал |
18 |
4 |
Хөдөлмөрийн эрүүл ахуй |
18 |
5 |
ХАБЭА-н сургалт, зааварчилгаа |
10 |
6 |
Эрсдэлийн менежмент |
12 |
7 |
Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, тавигдах шаардлага |
10 |
8 |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх |
10 |
9 |
Аюулыг илрүүлэх, мэдээлэх харилцаа |
10 |
10 |
Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, галын аюулгүй ажиллагаа |
6 |
11 |
Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ |
10 |
12 |
ХАБЭА-н менежментийн тогтолцоо |
10 |
|
Нийт |
124 |
- Хичээлийн агуулга
Сэдэв 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удиртгал хичээл
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж ХАБЭА-н удирдлагын тогтолцоо /бодлогын түвшинд/ |
1 |
2 |
ХАБЭА-н ажилтны үүрэг, ёс зүйн асуудал |
1 |
|
Нийт |
2 |
Сэдэв 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль, дүрэм, журам |
1 |
2 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулсан хууль тогтоомж |
1 |
3 |
Нийгмийн даатгал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх хууль тогтоомж |
1 |
4 |
ХАБЭА-н талаар мөрдөх журам, техникийн зохицуулалт, стандарт, зөвлөмж |
2 |
5 |
Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н бүтэц, зохион байгуулалт болон ажилтан, зөвлөл ажиллуулах талаар |
1 |
6 |
Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх |
1 |
7 |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх |
1 |
|
Нийт |
8 |
Сэдэв 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ерөнхий ойлголт |
1 |
2 |
Үйлдвэрлэлийн суурь машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал |
2 |
3 |
Цахилгааны аюулгүй ажиллагаа |
2 |
4 |
Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагаа |
2 |
5 |
Барилгын аюулгүй ажиллагаа |
2 |
6 |
Өндрийн аюулгүй ажиллагаа |
2 |
7 |
Даралтат хий, савны аюулгүй ажиллагаа |
2 |
8 |
Материал, түүхий эдтэй харьцах ажиллагаа |
2 |
9 |
Ухалт малталтын аюулгүй ажиллагаа |
1 |
10 |
Үйлдвэрлэлийн ослын шалтгаан, аюултай хүчин зүйлсийн ангилал |
1 |
11 |
Түгжих, пайзлах (Lockout and Tag out) |
1 |
|
Нийт |
18 |
Сэдэв 4. Хөдөлмөрийн эрүүл ахуй
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт |
2 |
2 |
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ |
1 |
3 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн арга зүй |
2 |
4 |
Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ |
1 |
5 |
Ажлын байрны агаар дахь тоос, хорт бодисын өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт |
2 |
6 |
Ажлын байран дахь физикийн хүчин зүйлсийн өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт: доргион, шуугиан, ионжуулагч цацраг, бичил цаг уур, дулааны стресс |
2 |
7 |
Эргономик |
2 |
8 |
Ажлын байран дахь биологийн аюултай хүчин зүйлс, өртөлтөөс урьдчилан сэргийлэх зарчим |
1 |
9 |
Хор судлалын тухай ерөнхий ойлголт, хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ |
1 |
10 |
Химийн хортой ба аюултай бодисын ангилал, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хор аюулын лавлах мэдээлэл |
2 |
11 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ: техник технологи, удирдлага зохион байгуулалт хувь хүнд чиглэсэн |
2 |
|
Нийт |
18 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
Сэдэв 5. ХАБЭА-н сургалт, зааварчилгаа
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах* |
1 |
2 |
Сургалтын хэрэглэгдэхүүн /конспект, гарын авлага, материал/ боловсруулах* |
2 |
3 |
Сургалтын зохион байгуулалт, заах арга зүй* |
4 |
4 |
ХАБЭА-н анхан шатны зааварчилгаа өгөх * |
3 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ
Сэдэв 6. Эрсдэлийн менежмент
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Аюул ба эрсдэл, тэдгээрийг илрүүлэх, үнэлэх арга хэлбэрүүд |
3 |
2 |
Аюул, эрсдэлийг хянах арга хэмжээ, зохион байгуулалт |
1 |
3 |
Сургалт, мэдээлэл солилцох, зөвлөлдөх |
2 |
4 |
Эрсдэлийн менежментийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт |
3 |
5 |
Эрсдэлийн менежментийн хяналт, мониторинг |
1 |
6 |
Эрсдэлийн менежментийн дүн шинжилгээ, сайжруулах боломж |
2 |
|
Нийт |
12 |
Сэдэв 7. Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, тавигдах шаардлага
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Хувийн хамгаалах хэрэгслийн талаар суурь ойлголт, тавигдах шаардлага |
1 |
2 |
Нүд, нүүр хамгаалах хэрэгсэл, тавигдах шаардлага |
1 |
3 |
Амьсгал хамгаалах хэрэгсэл, тавигдах шаардлага |
2 |
4 |
Сонсгол хамгаалах хэрэгсэл, тавигдах шаардлага |
1 |
5 |
Толгой, гар, хөл хамгаалах хэрэгсэл, тавигдах шаардлага |
1 |
6 |
Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох, тохиромжтой байдал, үр нөлөөг үнэлэх* |
2 |
7 |
Ажилтнуудад зориулсан ХХХ-ийн хэрэглээний талаарх сургалт, зааварчилгаа |
2 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
Сэдэв 8. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого /ҮОХХ/-г судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын ойлголт, түүнийг судлан бүртгэх, дүн шинжилгээ хийх ач холбогдол, зорилго |
1 |
2 |
ҮОХХ-ын тохиолдлыг судлан бүртгэх, дүн шинжилгээ хийх ажлын зохион байгуулалт, дүн шинжилгээ эхлүүлэх* |
2 |
3 |
ҮОХХ-ын талаарх баримт мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, шалтгаан, хүчин зүйлийг тогтоох* |
4 |
4 |
ҮОХХ-ын шалтгааныг арилгах, дахин тохиолдохоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах* |
2 |
5 |
ҮОХХ-ыг тогтоосон акт, бүрдүүлэх баримт бичиг, баталгаажуулалт |
1 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
Сэдэв 9. Аюулыг илрүүлэх, мэдээлэх харилцаа
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Аюулыг илрүүлэх, мэдээлэх харилцааны тухай ойлголт |
1 |
2 |
Ажлын байранд дүн шинжилгээ хийх аюулыг мэдээлэх харилцааны хэрэгцээг тодорхойлох* |
2 |
3 |
ХАБЭА-н тэмдэг, тэмдэглэгээний ангилал |
1 |
4 |
ХАБЭА-н аюулыг мэдээлэх арга, хэлбэрүүд* |
2 |
5 |
Аюултай бараа, материалын шошго, тэмдэглэгээ* |
2 |
6 |
Хор аюулын лавлах мэдээлэл* |
2 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ
Сэдэв 10. Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, галын аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт |
1 |
2 |
Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал |
1 |
3 |
Байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, түүний эрх зүйн зохицуулалт |
1 |
4 |
Гамшгаас хамгаалах төлөвлөлт |
1 |
5 |
Галын аюулгүй байдлын тухай ойлголт |
1 |
6 |
Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах нь |
1 |
|
Нийт |
6 |
Сэдэв 11. Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн төрлүүд |
1 |
2 |
Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт |
1 |
3 |
Ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага, ажил хөдөлмөрийн тохирол |
1 |
4 |
Түгээмэл тохиолддог мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд |
2 |
5 |
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний бэлэн байдал |
1 |
6 |
Осолдогчид үзүүлэх анхны тусламж |
1 |
7 |
Зүрхний ажиллагаа зогсох үед үзүүлэх анхны тусламж* |
1 |
8 |
Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж* |
1 |
9 |
Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж* |
1 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
Сэдэв 12. ХАБЭА-н менежментийн тогтолцоо
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Байгууллагын ХАБЭА-н менежментийн бүтэц, зохион байгуулалт |
2 |
2 |
ХАБЭА-н талаар байгууллагын бодлого, удирдлагын манлайлал, ажилтны оролцоо |
2 |
3 |
ХАБЭА-н үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн үнэлгээ, санхүүжилт* |
2 |
|
ХАБЭА-н гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод хяналт шалгалт |
2 |
5 |
ХАБЭА-н менежментийн олон улсын сайн туршлага |
2 |
|
Нийт |
10 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
ДӨРӨВ. ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Хөтөлбөрийн зорилго:
ХАБЭА-н асуудлаар хичээл заах багшид болон ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
- Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар
Мэдлэг:
- ХАБЭА-н зайлшгүй мэдэх үндсэн асуудал;
- Насанд хүрэгчдийн боловсрол, сэтгэл зүйн онцлогийн талаарх ерөнхий ойлголт;
- Багшийн төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр гаргах аргачлалын талаарх суурь мэдлэг;
- ХАБЭА-н асуудлаар сургалт явуулахад зайлшгүй шаардлагатай арга зүйн мэдлэг;
Чадвар:
- Суралцагсдын хэрэгцээнд үндэслэн сургалтыг төлөвлөн, хэрэгжүүлэх;
- Сургалтыг үр дүнтэй төлөвлөн, зохион байгуулах;
- Сургалтын хэрэгцээг тодорхойлон сургалтын материал боловсруулах;
- Заах, илтгэх ур чадвар;
- Суралцагчдыг үнэлэх, зөвлөн чиглүүлэх;
- Сургалтад хичээл заах багшид тавигдах шаардлага:
- Хичээл орох сэдвээр мэргэшсэн
- ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил багшилсан туршлагатай байх
- Сургалтын зохион байгуулалт:
Сургалтыг танхим болон дадлагын хэлбэрээр зохион байгуулна.
Сургагч багшийг тодорхой чиглэлээр чадавхжуулж, мэргэшүүлэх зорилгоор цаг агуулгыг нэмж болно.
- Цагийн багтаамж: 40 цагаас доошгүй.
- Сургалтын сэдэв
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н удиртгал хичээл |
4 |
2 |
Насанд хүрэгчдийн сургалт, сэтгэл зүйн онцлог |
4 |
3 |
Сургалтын зорилго, зорилт* |
3 |
4 |
Сургалтын стратеги* |
2 |
5 |
Сургалтын хөтөлбөр, түүний бүрэлдэхүүн хэсэг |
1 |
6 |
Багшийн төлөвлөгөө, хичээлийн материал бэлтгэх* |
8 |
7 |
Заах арга зүй, сургалтын арга хэлбэр |
2 |
8 |
Сургалтын үнэлгээ |
2 |
9 |
Багшийн манлайлал /имиж бүрдүүлэлт/ |
2 |
10 |
Зөвлөн чиглүүлэх |
4 |
11 |
Багшлах дадлага |
6 |
12 |
Илтгэлийн нэгдсэн үнэлгээ |
2 |
|
Нийт |
40 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ.
ТАВ. ЭРСДЭЛТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Хөтөлбөрийн зорилго:
Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилчдад аюулгүй ажиллах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох техник ашиглалтын дүрмийн шаардлагыг ханган ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадварыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
- Хөтөлбөрийн агуулга:
Эрсдэлтэй ажлын байрны сургалт нь тухайн ажил үүргийн онцлог шинж, учирч болзошгүй аюул осол, эрсдэл, түүнийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар зайлшгүй шаардлагатай онолын мэдлэг эзэмшүүлэх, практик дадал олж авах болон холбогдох техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн агуулгыг багтаасан байна.
- Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага:
- Ашиглаж буй техник хэрэгсэл, түүхий эд материал, технологийн процессын талаарх мэдлэг, аюулгүй ашиглах ур чадварыг дээшлүүлэх,
- Ажлын үйл явц, ажлын байрны онцлогоос хамаарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх,
- Мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх,
- Холбогдох хууль, дүрэм журам, стандартын талаарх мэдлэгийг бататгах
- Ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлага төлөвшүүлэх
- Сургалтын зохион байгуулалт:
Анги танхим, ажлын байр, нэгж дээр дадлага хэлбэрээр зохион байгуулна. Эрсдэлтэй ажлын байрны сургалт зохион байгуулсан байгууллага нь холбогдох дүрмийн дагуу үнэмлэх олгож, бүртгэл үүсгэнэ.
- Цагийн багтаамж: 14 цагаас доошгүй байна.
- Үнэлгээ: Дараах шалгуурыг хангасан суралцагчийг сургалтаа амжилттай дүүргэсэнд тооцоно. Үүнд:
Ирц: Сургалтын бүх сэдвийн хичээлд суусан байх
Сорил: Эзэмшвэл зохих мэдлэгийн 80-аас багагүй хувийг эзэмшсэн нь сорилын шалгалтаар үнэлэгдсэн байх.
№ |
Сургалтын чиглэл |
Цаг |
1 |
Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа /Зуухны; уур, усны даралтат савны; газрын тос, хийн даралтат савны зэрэг/ |
14-өөс доошгүй |
2 |
Өргөх, зөөх, тээвэрлэх механизм /ӨЗТМ/-тай харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
3 |
Ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
4 |
Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
5 |
Биологийн халдвартай хог хаягдал, материалтай харьцах аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
6 |
Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
7 |
Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
8 |
Өндөр хэмийн ажил хийх үеийн аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
9 |
Тусгаарлалтын үеийн аюулгүй ажиллагаа |
14-өөс доошгүй |
Нэг. Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
Холбогдох техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /сонголтоор/ |
6-8 |
5 |
Холбогдох техник ашиглалтын дүрэм /сонголтоор/ |
|
6 |
Холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм |
|
7 |
Баллонд тавигдах шаардлага, аюулгүй ажиллагаа |
|
|
Нийт |
14 |
Хоёр. ӨЗТМ-тай харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
ӨЗТМ-ын нэр төрөл, бүтэц зохион байгуулалт, онцлогууд |
6-8 |
5 |
ӨЗТМ-ын аваар ослоос хамгаалах хэрэгслүүд тэдгээрт тавих хяналт |
|
7 |
Оосорлох хэрэгслүүд, тэдгээрт тавигдах шаардлага, хяналт |
|
8 |
Үйлдвэрлэлд ӨЗТМ ашиглах үеийн аюулгүй хүчин зүйлүүд, эрсдэлийн үнэлгээ |
|
9 |
ӨЗТМ-ын техникийн байдал, аюулгүй ажиллагааг хянах техник технологи, түүний хэрэглээ |
|
10 |
ӨЗТМ-ын аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг, техник зохион байгуулалт, засвар угсралт |
|
11 |
ӨЗТМ-ын засвар угсралтын ажлын төлөвлөлт зохион байгуулалт, засвар угсралтын ажлын дараах хяналт |
|
12 |
ӨЗТМ-ын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа |
|
|
Нийт |
14 |
Гурав. Ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт |
6-8 |
3 |
Ионжуулагч цацрагийн аюулгүй байдлын талаарх хууль эрх зүйн зохицуулалт |
|
4 |
Ионжуулагч цацрагийн хэрэглээ |
|
5 |
Ионжуулагч цацрагаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл |
|
6 |
Ионжуулагч цацрагийн өртөлтийн тунг хэмжиж хянах аргууд |
|
7 |
Цацрагийн аюулгүй байдлыг хангах үндсэн зарчим |
|
8 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
9 |
Ионжуулагч цацрагт өртсөн ажиллагчдын эрүүл мэндийн тандалт, мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
|
Нийт |
12 |
Дөрөв. Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
Химийн хорт ба аюултай бодисын тухай хууль, дүрэм, журам, олон улсын конвенц |
8-10 |
5 |
Ажлын байранд ашиглахыг зөвшөөрсөн химийн хорт бодисын хор аюулын талаар |
|
6 |
Хор судлалын ерөнхий ойлголт |
|
7 |
Химийн бодисын таних тэмдэг, ангилал, хаяг шошго |
|
8 |
Аюултай бодисыг шошголох, ангилах, бэлтгэхэд тавигдах ерөнхий шаардлага |
|
9 |
Химийн бодисын өртөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэхэд ашиглагддаг зөвшөөрөгдөх дээд хэмжээний талаарх ойлголт |
|
10 |
Химийн бодисын аюулгүй байдлын мэдээллийн лавлах |
|
11 |
Химийн хорт ба аюултай бодисын тээвэрлэлт, хадгалалт |
|
12 |
Уусгагчдын шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө |
|
13 |
Металлын шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө |
|
14 |
Хорт хийнүүд, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө |
|
15 |
Химийн аюултай бодис |
|
16 |
Химийн бодисын бүртгэл, менежмент |
|
|
Нийт |
16 |
Тав. Биологийн халдвартай хог хаягдал, материалтай харьцах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
Биологийн аюултай хүчин зүйлсийн ангилал, шинж чанар: Бактери, мөөгөнцөр, вирус, шимэгч, генетикийн өөрчлөлттэй бичил биетэн |
8-10 |
5 |
Микробиологийн эрсдэлийн үнэлгээ |
|
6 |
Биологийн аюултай хог хаягдлын талаарх хууль эрх зүйн зохицуулалт |
|
7 |
Био-аюулгүй байдлын зэрэглэлийн тодорхойлолт, ангилал |
|
8 |
1,2-р зэрэглэлийн Био-Аюулгүй байдал шаардах лабораторийн аюулгүй ажиллагаа: Заавал мөрдөх журам, лабораторийн зохион байгуулалт, тоног төхөөрөмж, ажилтнуудад тавигдах эрүүл мэндийн тандалт, сургалт, хог хаягдал, хими, гал, цахилгаан, цацраг, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал |
|
9 |
3-р зэрэглэлийн Био-Аюулгүй байдал шаардах лабораторийн аюулгүй ажиллагаа: Заавал мөрдөх журам, лабораторийн зохион байгуулалт, тоног төхөөрөмж, ажилтнуудад тавигдах эрүүл мэндийн тандалт |
|
10 |
4-р зэрэглэлийн Био-Аюулгүй байдал шаардах лабораторийн аюулгүй ажиллагаа: Заавал мөрдөх журам, лабораторийн зохион байгуулалт |
|
11 |
Лабораторийн амьтантай харьцах үеийн аюулгүй ажиллагаа: 1, 2, 3 ,4-р түвшний Био-Аюулгүй байдал |
|
12 |
Лабораторийн аюулгүй байдлын менежмент |
|
|
Нийт |
16 |
Зургаа. Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
Өндөрт ажиллах үеийн аюултай хүчин зүйлс, тэдгээрийг таньж илрүүлэх арга* |
6-8 |
5 |
Өндрийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх* |
|
6 |
Өндрөөс унахаас сэргийлэх хэрэгсэл, үзлэг шалгалт |
|
7 |
Суурин бэхэлгээтэй ажлын тавцан, сагстай өргөгч, өргөх хайрцгийг аюулгүй ашиглах |
|
8 |
Барилгын шат, задгай ирмэгийн хамгаалалт, хязгаарлах хэрэгсэл ба унахаас хамгаалах систем |
|
9 |
Өндрөөс унаж болзошгүй биетийг хянах |
|
10 |
Өндөрт гүйцэтгэх ажлыг багасгах инженерийн шийдэл, цогц арга хэмжээ |
|
11 |
Өндөрт аврах ажиллагаа явуулах* |
|
|
Нийт |
14 |
* Тухайн сэдвээр практик дадлага хийнэ
Долоо. Хязгаарлагдмал орчинд ажиллах аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2 |
2 |
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь |
2 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2 |
4 |
Хязгаарлагдмал орчны тодорхойлолт, аюулууд |
8-10 |
5 |
Хязгаарлагдмал орчинд мөрдөх аюулгүй ажиллагааны журам |
|
6 |
Хязгаарлагдмал орчны аюулыг илрүүлэх, хяналт тавих арга хэмжээ* |
|
7 |
Хязгаарлагдмал орчинд нэвтрэх, ажиллах зөвшөөрөл олголт* |
|
8 |
Хязгаарлагдмал орчны агаарын бохирдлын шинжилгээ, хяналт. Агаарын мониторингийн төхөөрөмж |
|
9 |
Хязгаарлагдмал орчны цэвэрлэгээ ба ариутгал. Хязгаарлагдмал орчны агааржуулалт |
|
10 |
Хязгаарлагдмал орчинд ашиглах аюулгүйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл |
|
11 |
Зөөврийн цахилгаан төхөөрөмж, шингэн болон хийт төхөөрөмжийн ашиглалт |
|
12 |
Хязгаарлагдмал орчинд ажиллах болон аврах багт тавигдах шаардлага, гүйцэтгэх үүрэг* |
|
13 |
Хязгаарлагдмал орчинд нэвтэрч ажиллах ажилтнуудад хийх сургалт* |
|
|
Нийт |
16 |
Найм. Өндөр хэмийн ажил хийх үеийн аюулгүй ажиллагаа сургалтын хөтөлбөр
№ |
Сэдэв |
Цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2-4 |
2 |
Тухайн эрсдэлтэй ажлын байр бүр дэх хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөлөл, урьдчилан сэргийлэлт |
2-4 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2-4 |
4 |
Өндөр хэмийн ажлын тодорхойлолт, ажилд тавигдах шаардлага, хяналтын аргачилал, |
8 цагаас доошгүй |
5 |
Өндөр хэмийн ажлын эрсдэлийг үнэлэх |
|
6 |
Ажлын талбай бэлтгэх, ажлын зөвшөөрөл авах ба хаах |
|
7 |
Тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа |
|
8 |
Галын аюулгүй байдал |
|
|
Нийт |
14 цагаас доошгүй |
ЕС. Тусгаарлалтын үеийн аюулгүй ажиллагаа сургалтын хөтөлбөр
№ |
Сэдэв |
Цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2-4 |
2 |
Тухайн эрсдэлтэй ажлын байр бүр дэх хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөлөл, урьдчилан сэргийлэлт |
2-4 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2-4 |
4 |
Тусгаарлалтын үндсэн ойлголт /Аюултай энерги, аюултай бодисын тухай ойлголт, амь нас хамгаалах дүрэм/ |
8 цагаас доошгүй |
5 |
Тусгаарлалтын хэрэгслүүд /Тусгаарлалтын ажилтны пайз, тусгаарлалтын хэрэгслийг зөв сонгох, найдвартай тусгаарлах тухай/ |
|
6 |
Эрсдэлийн үнэлгээний хэрэгслүүд, тусгаарлалтын зөвшөөрөл, тусгаарлалтын журам /Эрсдэлийн үнэлгээний хэрэгслүүд, тусгаарлалтын зөвшөөрөл, тусгаарлалтын журам, тусгаарлалтын матриц/ |
|
7 |
Тусгаарлалтын төрлүүд/ Тусгаарлалтын төрлүүд-Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн тусгаарлалт, Суурин тоног төхөөрөмжийн тусгаарлалт, Тусгаарлалтын төрлүүд-Цахилгааны тусгаарлалт, Тусгаарлалтын ангилал/ |
|
8 |
Тусгаарлалтын үйл явц /Нэг цэгийн тусгаарлалтад цоожны хайрцгийн хэрэглээ, Олон цэгийн тусгаарлалт, олон цэгийн тусгаарлалтын алхмууд, Турших алхмыг гүйцэтгэх, Энергийн эх үүсвэрийн тусгаарлалтыг авах/ |
|
9 |
Энергийн эх үүсвэрийг салгаагүй тоног төхөөрөмж дээр хийгдэх ажил /Ашиглалтад оруулах ба Туршилт хийх пайз/ |
|
10 |
Тусгаарлалтын ажилтны түвшин, үүрэг хариуцлага /Тусгаарлалтын ажилтны түвшин, Тусгаарлалтын ажилтны үүрэг, хариуцлага, Тусгаарлалтын ажилтны эрх, үүрэг, Тусгаарлалтын ажилтны ур чадварын үнэлгээний бүртгэлийн дэвтэр, Томилгооны хуудас, Тусгаарлалтын ажилтны бүртгэл/ |
|
11 |
Тусгаарлалтын зөрчил /Тусгаарлалтын зөрчил гарсан үед авах арга хэмжээ, Эзэнгүй цоож эвдэх журам/ |
|
|
Нийт |
14 цагаас доошгүй |
АРАВ. Цахилгааны аюулгүй ажиллагаа
№ |
Сэдэв |
цаг |
1 |
ХАБЭА-н хууль дүрэм журам бусад хамаарах асуудлууд |
2-4 |
2 |
Тухайн эрсдэлтэй ажлын байр бүр дэх хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөлөл, урьдчилан сэргийлэлт |
2-4 |
3 |
Тухайн ажил мэргэжилд хамаарах мэргэжлээс шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
2-4 |
4 |
Цахилгааны аюулгүй ажиллагааны үндсэн ойлголт |
8 цагаас доошгүй |
5 |
Цахилгаан гүйдлийн аюул. Цахилгааны осол. Цахилгааны ослын хүндрэлийн байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд |
|
6 |
Тусгаарлагдсан саармагтай болон шууд газардуулсан гурван фазын цахилгаан сүлжээний аюултай байдал |
|
7 |
Нэг фазын сүлжээний аюултай байдал, схемийн онцлогууд |
|
8 |
Цахилгаан гүйдэл газардах үзэгдэл. Хүрэх хүчдэл. Алхмын хүчдэл |
|
9 |
Үйлдвэрлэлийн болон ажлын байр, гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний цахилгааны аюулгүй ажиллагааны нөхцөл, тэдгээрийн ангилал |
|
10 |
Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн хамгаалалтын арга хэмжээ, тэдгээрийн ялгаа, онцлог, хэрэглэх хүрээ |
|
11 |
Цахилгаан сүлжээ, тоног төхөөрөмжийн тусгаарлал, цахилгаан тусгаарлалын байдалд тавих хяналтын техник, зохион байгуулалтын арга хэмжээ |
|
12 |
Бага хүчдэл хэрэглэх. Цахилгааны аюулгүй ажиллагааны хориг түгжээ. |
|
13 |
Хамгаалах газардуулга, газардуулгын байгууламжийн бүтэц, хийц. Хамгаалах газардуулгын тооцоо, үзлэг, хяналт, хэмжилт. |
|
14 |
Нойлтуулга, түүний бүтэц, хийц. Нойлтуулгын тооцоо, хяналт. |
|
15 |
Хамгаалах таслалт, түүнийг хэрэглэх хүрээ. Хамгаалах таслалтын схемүүд |
|
16 |
Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл, тэдгээрийн ялгаа, ангилал, хэрэглэх хүрээ. Цахилгааны аюулгүй ажиллагааны анхааруулах, хориглох, зөвшөөрөх, сануулах плакат |
|
17 |
Цахилгаан техникийн ажилтанд тавих шаардлага. Цахилгааны аюулгүй ажиллагааны мэргэшлийн групп. Цахилгааны осолд орсон хүнийг хүчдэлээс чөлөөлөх, осолдогчийн биеийн байдлыг тодорхойлох, анхны тусламж үзүүлэх |
|
|
Нийт |
14 цагаас доошгүй |
ЗУРГАА. ОЛОН НИЙТИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
1-4 дүгээр ангийн сурагчдад заах "Амьдралын зөв хэвшил" үлгэрчилсэн хөтөлбөр
Д/д |
Сэдэв |
цаг |
1 |
Галаас урьдчилан сэргийлэх |
2 |
2 |
Эд зүйлээ хамгаалах, танихгүй хүнтэй харилцах |
2 |
3 |
Гэртээ мөрдөх дүрэм |
6 |
4 |
Угаарын хий, үзүүлэх тусламж |
2 |
5 |
Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ |
2 |
6 |
Байгальд мөрдөх аюулгүй байдлын асуудал |
4 |
|
Нийт |
18 |
Сургалтын агуулга
Сэдэв |
Агуулга |
Сэдэв 1. Галаас урьдчилан сэргийлэх |
Галын тухай ойлголт |
Гэр, сургуульд байдаг гал гаргах эх үүсвэр |
|
Гал гарах шалтгаан |
|
Гал гарсан үед авах арга хэмжээ* |
|
Сэдэв 2. Эд зүйлээ хамгаалах, танихгүй хүнтэй харилцах |
Хувийн эд зүйлсээ хамгаалах тухай |
Танихгүй хүнтэй хэрхэн харилцах* |
|
Сэдэв 3. Гэртээ мөрдөх дүрэм |
Гэрийн ажилд туслахдаа аюулгүй байдлаа хангах |
Хооллохдоо анхаарах асуудал |
|
Мал, амьтантай зөв харьцах |
|
Цахилгаан шат (лифт, урсдаг шат) ашиглах |
|
Тог тасарсан үед хэрхэх вэ? |
|
Аюултай ахуйн химийн бодис |
|
Ахуйн цахилгаан багаж, хэрэгсэлтэй зөв харьцах |
|
Ахуйн хий –тоглоом биш |
|
Ахуйн химийн бодис, цахилгаан багаж, хэрэгсэл |
|
Эмийн ач холбогдол, хор холбогдол |
|
Сэдэв 4. Угаарын хий, үзүүлэх тусламж |
Угаарын хийн хордлого, түүний хор уршиг |
Угаарын хийгээр хордох шинж тэмдэг, анхны тусламж |
|
Сэдэв 5. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ |
Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн тухай |
Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ |
|
Сэдэв 6. Байгальд мөрдөх аюулгүй байдлын тухай |
Ой, тал хээрээр аялах, амрах, зугаалах, зорчихдоо анхаарах зүйл |
Хортой ургамал амьтан гэж юу болох |
|
Хортой ургамлаар хордох, аюултай амьтанд хазуулах, хатгуулах үед анхны тусламж үзүүлэх |
... оОо ...
Текст томруулах
A
A
A