A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 470

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.30-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Hийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА