A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1."Яам, Засгийн газрын агентлаг, зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Яамдын байршил" жагсаалтын 14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

№ 

Яамны нэр 

Хаяг 

Засгийн газрын байр 

Корпус 

Өрөөний тоо 

Өрөөний талбайн хэмжээ (м2) 

Тайлбар 

14

Эдийн засаг, хөгжлийн яам

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11

Засгийн газрын XI байр

-

92

2766.86

1 дүгээр давхрын баруун хойд хэсгийн хүлээлгийн танхим болон 108, 109 тоот өрөө, 5-9, 12 дугаар давхар бүхэлдээ

2.Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн байршил" жагсаалтад доор дурдсан агуулгатай 32 дахь заалтыг нэмсүгэй:

№ 

Агентлагийн нэр 

Хаяг 

Байр 

Корпус 

Өрөөний тоо 

Өрөөний талбайн хэмжээ (м2) 

Тайлбар 

32

Хөрөнгө оруулалт, худалдааны газар

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11

Засгийн газрын XI байр

-

7

350.13

1 дүгээр давхрын урд хэсгийн 101, 102, 103, 104, 105, 106, Нэг цэгийн үйлчилгээний төв байрлах 107 тоот өрөө

3.Мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын байранд байрших бусад байгууллагууд"-ын 8, 10, 12, 13, 14, 15, 17, 18, 20 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ