A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГУРАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭХИЙН НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛСАН ТУХАЙ ГЭРЭЭ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ГУРАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭХИЙН

НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛСАН ТУХАЙ ГЭРЭЭ

                

Дугаар . . . . . .

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалд сайн дураар даатгахаар нэг талаас................................. аймаг (хот)-ийн ................................. дүүрэг (сум)-ийн нийгмийн даатгалын газар (тасаг)-ийг төлөөлж, байцаагч ................................. эцэг (эх)-ийн нэр ................................өөрийн нэр (цаашид "нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)" гэх), нөгөө талаас иргэн .........................эцэг (эх)-ийн нэр ......................... өөрийн нэр (цаашид "даатгуулагч" гэх) нар (цаашид "талууд" гэх) харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2.Даатгуулагч эхийн иргэний бүртгэлийн дугаар:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 1.3.Гурав хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар 

 1.4.Даатгуулагч эхийн төрөл:  (тохирох хэсгийн ард (√) тэмдэглэнэ

 

1.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн, 3 хүртэлх настай хүүхдээ асарч буй эх

 

2.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй, 3 хүртэлх настай хүүхдээ асарч буй эх

 

 

Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлөх

орлогын хэмжээ, хувь, хугацаа

 

 1.5.Гэрээний хүчинтэй байх хугацаа:   . . . . . . . . . . . ...   . . . . . . . . . . . . . . . .

                                                                                    /эхлэх / (он, сар,өдөр)   /дуусах/ (он, сар,өдөр)

 

Тайлбар: Гэрээний хугацаа нь гэрээ байгуулсан сараас эхлэн хүүхдийг 3 нас хүртэл хугацаанд хүчинтэй байна.

 

 1.6.Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлөх сарын цалин хөлс, орлого: . . . . .... . төгрөг.

Түүнд ногдуулж сар бүр өөрөө хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дүн: ...................... төгрөг

Тэтгэмжийн даатгалын сангаас (улсын төсвөөс) хариуцан сард төлөх дүн ................ төгрөг байна.

  1.6.1.Даатгуулагчийн энэхүү гэрээний 1.6-д заасан өөрөө мэдүүлсэн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлсний доод хэмжээ нь тухайн мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинэчлэн тогтоогдсон тохиолдолд уг шийдвэрийг хэрэгжих хугацаанаас нь эхлэн дагаж, мөрдөнө.

  1.6.2.Гэрээний 1.6-д заасан орлого нь шинэчлэн баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тохиолдолд уг шийдвэрийг дагаж мөрдөх хугацаанаас эхлэн өөрчлөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, дээд хэмжээ нь багассан тохиолдолд шинэчлэгдсэн дээд хэмжээгээр өөрчлөгдсөнд тооцно.

1.6.3.Энэ гэрээний 1.6-д заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, төлж буй сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь энэхүү гэрээний 1.6.2-т зааснаас бусад тохиолдолд 12 сарын дотор өөрчлөгдөхгүй.

1.6.4.Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг гэрээ байгуулснаас хойш 12 сар тутамд нэг удаа өөрчилж болно.

 

1.7.Энэ гэрээний 1.6-д заасан сарын цалин хөлснөөс тэтгэврийн даатгалын санд 11.5 хувь, тэтгэмжийн даатгалын санд 1.0 хувь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 1.0 хувиар тооцож нийт 13.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

 

1.8.Гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт орж, энэ гэрээний 1.7-д заасан шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд уг хуулийн хэрэгжих хугацаанаас эхлэн шинээр тогтоосон хувь хэмжээгээр тооцож шимтгэлийг төлөх бөгөөд үүнээс үүсэх шимтгэлийн зөрүүг тухайн даатгуулагч хариуцаж санд нөхөн төлнө.

 

1.9.Даатгуулагч энэ гэрээний 1.6-д заасан цалин хөлснөөс мөн гэрээний 1.7-д заасан хувь хэмжээгээр тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд сар бүр төлөх үүрэг хүлээх бөгөөд урьдчилан төлж болно.

 

1.10.Даатгуулагч эхийн гэрээг хүүхдийг нь 3 нас хүртэл хугацаагаар байгуулна. Харин даатгуулагч эх уг гэрээний хугацаанд дахин хүүхэд төрүүлбэл шинээр төрсөн хүүхдийн мэдээлэлд үндэслэн гэрээг шинэчлэн байгуулна. Энэ тохиолдолд өмнөх гэрээний шимтгэлийн тооцоог бүрэн хийж, шинэ гэрээг байгуулна.

 

1.11.Гэрээг цаасаар болон цахим хэлбэрээр байгуулж, сунгаж болно.

 

1.12.Даатгуулагч гэрээг байгуулах хүсэлтийн дагуу сард ногдох шимтгэлээ төлснөөр, төлбөр төлсөн сараас эхлэн уг гэрээг хэрэгжиж эхэлсэнд тооцно. (Гэрээний сунгалт, өөрчлөлт нэгэн адил хамаарна).

 

 1.13.Даатгуулагч энэхүү гэрээнд заасан төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлээ санд бүрэн төлж дууссан тохиолдолд гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д өөрийн биеэр эсхүл цахимаар гаргаж болно.

 

1.14.Даатгуулагч өмнө нь байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараагийн сард багтаан шимтгэл төлсөн тохиолдолд гэрээний хугацааг өмнөх гэрээний нөхцөлөөр үргэлжлүүлэн сунгасанд тооцно. Даатгуулагч өмнө нь байгуулсан гэрээний нөхцөлөө өөрчлөх тохиолдолд хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргаж холбогдох өөрчлөлтийг тусган гэрээний хугацааг сунгана.

 

 1.15.Даатгуулагч гэрээний хугацаагаа сунгах хүсэлт гаргасан боловч өмнөх гэрээ дууссанаас хойш 1 ба түүнээс дээш сарын дараа шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн сараас нь эхлэн гэрээг шинээр байгуулсанд тооцно. Гэрээг шимтгэл төлсөн сараас эхлэн үргэлжлүүлэн баталгаажуулж, уг шимтгэлийг нь зохих саруудад бүртгэж, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд оруулна.

 

1.16.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь батлагдсан маягтын дагуу даатгуулагчтай байгуулсан гэрээг 2 хувь үйлдэж, нийгмийн даатгалын байцаагч, даатгуулагч тус тус гарын үсэг зурснаар уг гэрээ баталгаажна. Даатгуулагч цахимаар гэрээ байгуулж буй тохиолдолд гэрээний нөхцөлтэйгөө танилцаж, "гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна" сонголтыг сонгосноор байцаагч болон даатгуулагчийг уг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар тооцно.

 

Хоёр. Нийгмийн даатгалын байгууллага

(байцаагч)-ийн эрх, хүлээх үүрэг

 

 2.1.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь гэрээ хүчин төгөлдөр болсон сараас эхлэн энэ гэрээний 1.6-д заасан өөрөө хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж буй эсэхэд хяналт тавих бөгөөд шимтгэлийн төлбөрийг бэлэн бусаар төлүүлнэ. 

 

 2.2.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь сайн дураар даатгуулах болон гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан даатгуулагч (иргэн)-ийг уг хүсэлт гаргасан сарын шимтгэлээ нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд төлсөн тохиолдолд түүнтэй нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг хэрэгжиж эхэлсэнд тооцож, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд  бүртгэж, шимтгэл төлөлтийн тооцоог хийж хянасны үндсэн дээр баталгаажуулна.

 

 2.3.Даатгуулагч шимтгэлээ энэ гэрээний 1.9-д тохирсон хугацаандаа төлөөгүй, эсвэл дутуу төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Өмнө нь дуусгавар болсон гэрээний хугацаанд шимтгэлээ бүрэн төлөөгүй даатгуулагчийн тухайн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.

 

 2.4.Тухайн жилд гэрээний маягт шинэчлэн батлагдсан тохиолдолд өмнө нь байгуулсан гэрээний хугацаанд гэрээг хуучин маягтаар нь үргэлжлүүлнэ. Харин гэрээг сунгах эсхүл гэрээний хугацаа дууссан бол шинэ маягтын дагуу даатгуулагчтай гэрээг шинээр байгуулна.

 

 2.5.Нийгмийн даатгалын байгууллага нь гэрээний хугацаа нь дуусаж, сунгалт хийгдээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, нас барсан сайн дураар даатгуулагчийн гэрээг дуусгавар болгож, шимтгэл төлөлтийн тооцоог эцэслэн дуусгаж, хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг архивт шилжүүлэн хадгална.

 

2.6.Сайн дурын даатгалд даатгуулсан хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажилласан тохиолдолд сайн дурын даатгалын шимтгэлийг даатгуулагчид буцаан олгоно. Даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох, эсхүл дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцоход нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан "Илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох харилцааг зохицуулсан журам"-ыг баримтална.

 

2.7.Гэрээний хугацаанд нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжих хүсэлт гаргасан даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцоог бүрэн хийснээр уг хүсэлтийг шийдвэрлэж, сайн дурын даатгалын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг шилжүүлсэн нийгмийн даатгалын байгууллагын архивт хадгална.

 

2.8.Даатгуулагч урьд нь байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжиж ирсэн тохиолдолд даатгуулагчийг өмнөх гэрээнд заасан нөхцөлөөр нь шимтгэлийг үргэлжлүүлэн төлүүлж, шилжиж ирсэн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) хувийн хэрэг нээж холбогдох тооцоог хийнэ.

 

 2.9.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бэлэн мөнгөөр авахыг хориглоно.

 

Гурав. Даатгуулагч эхийн эрх, хүлээх үүрэг

 

 3.1.Даатгуулагч нь гэрээний хугацаанд мөрдөгдөх нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо өөрөө тодорхойлж, түүнд ногдох шимтгэлийг энэхүү гэрээний 1.7-д заасан хувь хэмжээгээр тооцож, 1.9-д заасан хугацаагаар бэлэн бусаар нийгмийн даатгалын санд төлнө.

 

3.2.Даатгуулагч шимтгэлээ энэ гэрээний 1.9-д заасан хугацаандаа төлөөгүй, эсвэл дутуу төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө. Өмнө нь дуусгавар болсон гэрээний хугацаанд шимтгэлээ бүрэн төлөөгүй даатгуулагчийн тухайн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.

 

3.3.Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөн батлагдаж хэрэгжиж эхлэх хугацаанаас даатгуулагчийн мэдүүлсэн шимтгэл төлөх сарын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тохиолдолд даатгуулагч нь гэрээний 1.6-д заасан шимтгэл ногдуулж төлөх сарын цалин хөлсийг шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өөрчлүүлж, үүнээс үүссэн шимтгэлийн зөрүүг даатгалын санд нөхөж төлнө.

 

3.4.Сайн дурын даатгуулагч нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажилласан бол албан журмаар даатгуулж давхар шимтгэл төлж болно. Бусад тохиолдолд албан журмын даатгалтай давхардуулан сайн дураар даатгуулахгүй.

 

 3.5.Даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авах эрхтэй.

 

 3.6.Даатгуулагч гэрээний хүчинтэй хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-7.5-д заасан албан журмаар даатгуулж ажилласан боловч энэхүү гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахаас өмнө албан журмын харилцаа дуусгавар болсон бол уг гэрээг үргэлжлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж, даатгуулж болно. Хэрэв сайн дурын даатгалын гэрээний хугацаа дуусахад албан журмаар даатгуулагчийн харилцаа үргэлжилсэн хэвээр байвал гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй, 1.5-д заасан хугацаагаар дуусгавар болсонд тооцно.

 

Дөрөв.Гэрээ дуусгавар болгох,

хүчингүйд тооцох

 

4.1.Даатгуулагчийн гэрээний хугацаа дараах тохиолдолд дуусгавар болно:

4.1.1.гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болсон;

4.1.2.даатгуулагч гэрээний хугацааг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлсэн бол тухайн сараас;

4.1.3.гэрээний хугацаанд дахин хүүхэд төрүүлж, шинээр төрсөн хүүхдийн мэдээллээр гэрээг шинэчлэх хүсэлт гаргасан сараас;

4.1.4.Хүүхэд нь 3 насанд хүрсэн эсхүл 3 нас хүрээгүй байхдаа бусдад үрчлэгдсэн, нас барсан бол түүний дараагийн сараас;

4.1.5.өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сараас;

4.1.6.даатгуулагч нас барсан сараас.

 

4.2.Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:

4.2.1.гэрээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол;

4.2.2.гэрээг 2 талын аль нэг нь зөвшөөрөөгүй бол.

 

Тав. Маргааныг шийдвэрлэх, хүлээх хариуцлага

 

 5.1.Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг хоёр тал харилцан зөвшилцөн шийдвэрлэх зарчим баримтлах бөгөөд шаардлагатай бол Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 5.2.Энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчвөл холбогдох хуульд заасны дагуу зохих хариуцлага хүлээнэ.

 

 Зургаа.Бусад

 

 6.1.Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж нэг хувийг Нийгмийн даатгалын байгууллагад, нөгөө хувийг гэрээ байгуулсан даатгуулагчид өгөх ба хувь тус бүр хүчин төгөлдөр байна.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Нийгмийн даатгалын

байгууллагыг төлөөлж:

 

..................................аймаг /дүүрэг/, сумын нийгмийн даатгалын  байцаагч

......................... / ........................../

/гарын үсэг/   /гарын үсгийн тайлал/  

 

Утас: ....................

Э-шуудангийн хаяг: ......................

 

202 . . . оны . . .  сарын . . . өдөр

Даатгуулагч эхийг төлөөлж:

 

 

...................................... аймаг /дүүрэг/, сумын ..........................хороо /баг/-ын оршин суугч

.......................... / .............................../

   /гарын үсэг/  /гарын үсгийн тайлал/

 

Утас: ...................... Утас:....................

Э-шуудангийн хаяг: ............................

 

202 . . . оны . . .  сарын . . . өдөр