- Нүүр
- Сайдын тушаал
- "ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1."Журам батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-д доор дурдсан агуулгатай хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/1 дүгээр зүйлийн 1.4-1.7 дахь хэсэг:
"1.4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний удирдлага, зохицуулалт, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий хуулийн этгээд (төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит компани)-ийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулсан бол тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна.
1.5.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Төсвийн тухай хуулийн 25.14-т заасан журам болон хөгжлийн түнштэй байгуулсан олон улсын гэрээний дагуу зохицуулна.
1.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж энэ журмын хэрэгжилт, зохион байгуулалтыг хангаж ажиллана.
1.7.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүжилтийн эрх нээх, нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлэх, тайлагнах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн систем (цаашид "цахим систем" гэх)-ээр хэрэгжүүлнэ."
2/3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт:
"3.1.7."бие даасан зөвлөх" гэж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажиллагааг тусгай мэдлэг, ур чадвар, боловсрол, туршлагын үндсэн дээр үзүүлж буй холбогдох салбарын мэргэжилтнийг."
3/6 дугаар зүйлийн 6.13-6.17 дахь хэсэг:
"6.13.Төсөл, арга хэмжээний дуусгавар болох хугацааг сунгахтай холбогдуулан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дүгнэлт, зөвлөмжийг авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
6.14.Энэ журмын 6.13-т заасны дагуу төсөл, арга хэмжээний дуусгавар болох хугацааг сунгах тохиолдолд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаанаас илүү хугацаагаар сунгахгүй бөгөөд зайлшгүй шаардлагаар ийнхүү сунгасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч байгууллага зээлийн хүү, хөрөнгө баталгаажуулсны төлбөрийн үүргийг бүхэлд нь хариуцна.
6.15.Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрчлөгдөх тохиолдолд зээлийн гэрээний талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ журмын 6.10-т зааснаар зохицуулна.
6.16.Энэ журмын 6.15-д заасны дагуу төсөл, арга хэмжээг шилжүүлэн авсан төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь тухайн төслийн бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хэвээр хадгалж ажиллана.
6.17.Энэ журмын 6.15-д заасны дагуу төсөл, арга хэмжээг шилжүүлж буй болон хүлээн авч буй төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэ талаарх шийдвэр болон хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."
4/7 дугаар зүйлийн 7.11.15 дахь заалтын доор тайлбар:
"Тайлбар: "Хяналтын бүртгэл" гэдэгт энэ журмыг зөрчсөний улмаас төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэгдсэн бүртгэлийг ойлгоно."
5/7 дугаар зүйлийн 7.10.19 дэх заалт:
"7.10.19.Төслийн удирдах хороог шинээр байгуулах, эсхүл бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон тохиолдолд энэ талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ журмын 7.10.5 болон 7.10.6-д заасан байгууллагад албан ёсоор мэдэгдэж, саналыг авсан байна."
6/8 дугаар зүйлийн 8.14.6, 8.14.7, 8.19.5-8.19.7 дахь заалт, 8.27-8.31 дэх хэсэг:
"8.14.6.төсөл, арга хэмжээний мөнгө, эд хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан буюу хувьдаа ашигласан нь тогтоогдсон;
8.14.7.хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зөрчил гаргасан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.
8.19.5.ажилтан нас барсан;
8.19.6.талууд харилцан тохиролцсон;
8.19.7.ажилтан жирэмсний амралт авсан бөгөөд тухайн ажил үүргийг дараагийн ажилтнаар гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.
8.27.Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгохтой холбогдуулан энэ журамд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулах ажлыг нэг сарын хугацаанд хариуцан гүйцэтгэнэ.
8.28.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг энэ журмын 8.19 болон 8.20-д зааснаар дуусгавар болгох, цуцлахад дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна:
8.28.1.төсөл хэрэгжүүлэх нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан бичиг;
8.28.2.ажилтны гэрээг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой хүсэлт;
8.28.3.төслийн удирдах хорооны зөвлөмж;
8.28.4.хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн акт;
8.28.5.энэ журамд заасан гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдтэй холбоотой бусад шийдвэр, тодорхойлолт, баримт бичиг /ажилтны өөрийн хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаан, ажилтны чиг үүрэг шаардлагагүй болсон, эсхүл гэрээт ажил дууссан, хөгжлийн түншийн зөвлөмж, холбогдох байгууллагын дүгнэлт гэх мэт./
8.29.Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн ажилтныг эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, эсхүл тухайн ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, үүргийг хавсран гүйцэтгүүлж болно.
8.30.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас гарсан, эсхүл чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээ болон хөгжлийн түншийн журам, зааварт өөрөөр заагаагүй бол тухайн орон тооны ажилтныг энэ журмын 7.11.6-д заасны дагуу сонгон шалгаруулж, ажиллуулна.
8.31.Энэ журмын 8.30-д заасан тохиолдолд санхүүгийн ажилтны хувьд ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш дараагийн санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж, томилогдох хүртэл түүний ажил үүргийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан ажилтан 3 сар хүртэлх хугацаагаар гүйцэтгэж болох бөгөөд үүнтэй холбоотой гарах аливаа зардлыг төсөл, арга хэмжээнээс санхүүжүүлэхгүй."
7/9 дүгээр зүйлийн 9.2.28-9.33 дахь заалт, хэсэг:
"9.2.28.Төсөл, арга хэмжээний хүрээнд зээлийн гэрээнд санхүүжүүлэхээр тусгагдаагүй урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөвт тусгана.
9.2.29.Санхүүжилтийн хүсэлтийг албан бичгээр ирүүлэхээс гадна цахим системд баталгаажуулах шаардлагатай бөгөөд холбогдох байгууллагууд цахим системд илгээгээгүй тохиолдолд санхүүжилтийг буцаах үндэслэл болно.
9.2.30.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гадаад зээлийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж болон их засварын ажлыг тэдгээрийг дуусах хүртэл хугацаанд, тоног төхөөрөмжийг хүлээн авсан гүйцэтгэлийн дүнгээр тус тус хөрөнгийн бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайландаа тусгана.
9.2.31.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд дараах байдлаар бүрэн тусгасан байна:
9.2.31.1.төсөл хэрэгжүүлэх нэгжтэй төслийн хувьд төсөл хэрэгжүүлэх нэгж нь, төсөл хэрэгжүүлэх нэгжгүй төслийн хувьд төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцан улирал бүр төслийн хүрээнд захиалагч байгууллага баталгаажуулж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн нэгжийн санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын мэдээг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд хөрөнгийн зардлын дүнг бүртгүүлнэ;
9.2.31.2.гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хөрөнгөтэй холбоотой валютын ханшны зөрүүг төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу бүртгэнэ.
9.2.32.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хүрээнд бий болсон хөрөнгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан "Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг баримтлан эцсийн өмчлөгчид шилжүүлнэ.
9.2.33.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн хэрэгжилттэй холбоотой болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн тайланд өгсөн аудитын зөвлөмж, шаардлагын биелэлтийг хариуцах бөгөөд холбогдох тайланг гарган Үндэсний Аудитын Газарт хүргүүлнэ."
8/12 дугаар зүйлийн 12.8.5 болон 12.8.6 дахь хэсэг:
"12.8.5.энэ журмын 12.10-т заасны дагуу төсөл, арга хэмжээний баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын архивд хүлээлгэн өгсөн баримтын хуулбар;
12.8.6.энэ журмын 12.6-д заасны дагуу төсөл, арга хэмжээний өмч, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсөн талаарх баримт."
9/13 дугаар зүйлийн 13.9-13.14 дэх хэсэг:
"13.9.Цахим системд хандах эрх авах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан цахим шуудангийн хаягаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн албан ёсны цахим шуудангийн хаягаар илгээх бөгөөд хүсэлтэд зээлийн гэрээ, баримт бичгийг хавсаргасан байна.
13.10.Цахим системийн хэрэглэгчийн эрхийн нууцлалт, аюулгүй байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцах ба бусдад дамжуулж, ашиглуулахгүй байна.
13.11.Нууцын тухай хууль тогтоомж, зээлийн гэрээнд зааснаас бусад тохиолдолд гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үйл ажиллагаа, санхүүжилтийн мэдээлэл болон бүртгэл, тайлагналт ил тод байна.
13.12.Цахим системийн мэдээллийг odamis.mof.gov.mn, publicinvestment.gov.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
13.13.Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.iltod.mof.gov.mn, odamis.mof.gov.mn, publicinvestment.gov.mn болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын цахим хуудаст тухай бүр мэдээлнэ.
13.14.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь энэ журмын хэрэгжилтийн хүрээнд гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааны гарын авлагыг боловсруулж, мөрдүүлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэх нэгж тус бүр нь энэхүү гарын авлагыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана."
10/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
"14.3.Энэ журмыг хэрэгжүүлэх албан тушаалтан, ажилтан нь чиг үүргээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус, бие даан гүйцэтгэх ба тухайн этгээдийн хууль бус аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно."
2.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 7.3 дахь хэсгийн "зарцуулах бөгөөд" гэсний дараа "төсөл, арга хэмжээний" гэж, 7.10.2 дахь заалтын "төсөл, арга хэмжээний хувьд" гэсний дараа "нэгдсэн" гэж, 7.10.16 дахь заалтын "худалдан авах ажиллагааны" гэсний өмнө "түүнд үндэслэсэн санхүүгийн болон" гэж, 7.11.6 дахь заалтын "нээлттэй сонгон шалгаруулалтыг" гэсний дараа "зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод," гэж, 7.11.8 дахь заалтын "төслийн зохицуулагчийг" гэсний дараа "зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод," гэж, 7.12.5 дахь заалтын "чөлөөлөх харилцааг" гэсний дараа "зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгон" гэж, 8.19.3 дахь заалтын "эрүүл мэндийн шалтгааны улмаас" гэсний дараа ", эсхүл хувийн хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагаар" гэж, 8.22 дахь хэсгийн "ажилтны тухайн" гэсний дараа "төсөл, арга хэмжээнд" гэж, 9.2.4 дэх заалтын "Монголбанкинд" гэсний дараа ", төслийн хаалтын санхүүгийн аудитын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор түр дансыг төрийн санд тус тус" гэж, 9.2.17 дахь заалтын "төсөл, арга хэмжээний" гэсний дараа "үндсэн үйл ажиллагааны" гэж, 9.4.11 дэх заалтын "нэмэлт, өөрчлөлтийг" гэсний дараа "цахим систем," гэж, 10.9 дэх хэсгийн "хөгжлийн түнш" гэсний дараа "талууд хамтарсан үнэлгээг" гэж, 10.13 дахь хэсгийн "сонгон шалгаруулах" гэсний өмнө "хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг" гэж, 10.14 дэх хэсгийн "Төсөл хэрэгжүүлэгч байгууллага" гэсний дараа ", төсвийн ерөнхийлөн захирагч нь" гэж, мөн хэсгийн "хийх бөгөөд" гэсний дараа "төслийн хөрөнгийн зарцуулалт," гэж тус тус, 11.7 дахь хэсгийн "ашиглалтын мэдээг" гэсний дараа "Сангийн сайдын тушаалаар батлагдсан" гэж, 11.15 дахь хэсгийн "ажиллагааны тайланг" гэсний дараа "Сангийн сайдын тушаалаар батлагдсан" гэж, 11.16.4.2 дахь дэд заалтын "үзүүлэлтийн биелэлтийг" гэсний дараа "энэ журмын 14 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу улирал," гэж, 12.8.1 дэх заалтын "хэрэгжүүлсэн" гэсний дараа "болохыг нотлох баримт ирүүлсэн байх;" гэж, 12.10 дахь хэсгийн "архивд" гэсний дараа "холбогдох хууль тогтоомжийн дагуу" гэж, 13.3 дахь хэсгийн "мэдээллийн үнэн зөв" гэсний дараа ", бүрэн бүтэн" гэж, 13.4 дэх хэсгийн "байгууллагууд мэдээллийг" гэсний дараа "тухай бүр" гэж болон уг журмын холбогдох хэсэг, заалт тус бүрд орсон "эсхүл" гэсний өмнө "," тэмдэг тус тус нэмсүгэй.
3.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг:
"2.1.Журмыг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Иргэний хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно."
2/6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт болон 6.12 дахь хэсэг:
"6.4.1.энэ журмын 6.2-т заасан төсөл, арга хэмжээний саналыг хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлоготой уялдуулан ач холбогдол, хэрэгжих боломжоор нь эрэмбэлэх, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, үр өгөөжийн үнэлгээг хийлгэх, төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохоор эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, холбогдох санал, дүгнэлтийг авах;
6.12.Энэ журмын 6.11-д заасан нэмэлт, өөрчлөлтийн улмаас төсөвт нэмэлт дарамт, ачаалал учруулахгүй болох нь холбогдох тооцоо, судалгаагаар тогтоогдсон байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас зээлийн үндсэн төлбөрийг төлөх хуваарь, түүний эргэн төлөлтийн тооцооллыг баталгаажуулсан байна."
3/7 дугаар зүйлийн 7.11.11 болон 7.12.9 дэх заалт:
"7.11.11.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага энэ журмын 7.11.8 болон 7.11.10-т зааснаас бусад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө.
"7.12.9.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хоёр ба түүнээс дээш төсөл, арга хэмжээг хариуцан ажиллаж буй ажилтанд энэ журмын 2 дугаар хавсралтад заасан суурь цалингийн 30 хүртэлх хувиар нэмэгдэл олгож болно."
4/8 дугаар зүйлийн 8.7.5, 8.8, 8.12, 8.13, 8.14, 8.20.12, 8.21 болон 8.25 дахь хэсэг, заалт:
"8.7.5.цалин/ажлын хөлс тогтоох албан хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдүүлбэр;
8.8.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын хөлсний суурь үнэлгээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан "Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын суурь цалин/ажлын хөлсний жишиг"-ийг үндэслэн, мөн энэ журмын 3 дугаар хавсралтад заасан "Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын ажлын хөлсний нэмэгдэл тооцох шалгуур, аргачлал"-ын дагуу боловсролын зэрэг, мэргэжлийн болон төсөлд ажилласан туршлагыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
8.12.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дараах байдлаар үнэлж, дүгнэлт өгөх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээг цахим системд тухай бүр бүртгэнэ:
8.13.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлт, гүйцэтгэсэн ажил, үүргийг үнэлэхдээ тухайн төсөл, арга хэмжээний санхүүгийн болон аудитын тайлангийн үр дүнг харгалзан үзнэ.
8.14.Дараах тохиолдолд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг цахим систем дэх хяналтын бүртгэлд бүртгэж, ийнхүү хяналтын бүртгэлд бүртгэснээс хойш гурван жилийн хугацаанд түүнтэй аливаа төсөл, арга хэмжээний хүрээнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаас татгалзана:
8.14.2.ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөлсөөр ажиллах гэрээг дангаар цуцалсан болон ажлын байрыг тодорхойгүй хугацаагаар орхиж, ажил үүргээ гүйцэтгээгүй;
8.14.3.худал мэдээлэл, эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, өөр бусад төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг завдсан, эсхүл байгуулсан;
8.21.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан нь жилд ажлын 15 өдөр амрах эрхтэй ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаас хойш найман сар ажилласан бол тухайн ажилтанд амралт эдлэх эрх үүснэ.
8.25.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцож олгох ба ажилтан ажлын хөлс тооцогдохгүй чөлөөтэй байх хугацааг амралтын өдрүүдээсээ суутган тооцуулж болно."
5/9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.9, 9.2.12-9.2.16, 9.2.23, 9.2.24, 9.3.3, 9.3.5, 9.4.6 дахь заалт:
"9.2.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь дор дурдсан дансыг нээх, хаах асуудлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан хүсэлтэд үндэслэн төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид хандан шийдвэрлүүлнэ:
9.2.2.1.гадаад зээлийн эх үүсвэрийг хөгжлийн түншээс хүлээн авах, харилцах гадаад валютын тусгай данс;
9.2.2.2.өдрийн гүйлгээ бүрийн эцэст төрийн санд хаагдах валютын тэг үлдэгдэлтэй данс;
9.2.2.3.төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагаа болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлын төлбөр тооцоог гүйцэтгэх төрийн сан дахь бүртгэлийн дэд данс.
9.2.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр дараах дэд данстай байна:
9.2.2.1.төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг санхүүжүүлэх урсгал зардлын дэд данс;
9.2.2.2.төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг санхүүжүүлэх дэд данс.
9.2.9.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны урсгал зардлын дэд данснаас хийгдэх төлбөрийн гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг төслийн зохицуулагч, хоёрдугаар гарын үсгийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан зурах бөгөөд тодорхой шалтгаанаар төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтны орон тоо эзгүй байгаа төсөл хэрэгжүүлэх нэгжийн хувьд төлбөрийн гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг төслийн захирал, хоёрдугаар гарын үсгийг санхүүгийн ажилтныг орлож буй ажилтан тус тус зурна.
9.2.12.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч нь төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 7 дугаар хавсралтад заасныг баримтлан албан бичгээр болон цахим системээр ирүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:
9.2.12.1.энэ журмын 5 дугаар хавсралтад заасан төлбөрийн гүйлгээний баримт, түүнийг дагалдах баримт бичгийн бүрдлийг хангасан байх;
9.2.12.2.санхүүжилтийн ерөнхий хүснэгтийг энэ журмын 6 дугаар хавсралтын дагуу хянан баталгаажуулсан байх.
9.2.13.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж нь санхүүжилтийн мэдэгдэл, дагалдах баримт бичгийн бүрдэл болон баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцна.
9.2.14.Санхүүжилтийн хүсэлтийн бүрдэл дутуу, эсхүл шаардлага хангахгүй, тэдгээрт тусгагдсан асуудал Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон хөгжлийн түншийн заавар, журамд нийцээгүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүжилтийн хүсэлтийг цахим системээр дамжуулан буцаах бөгөөд тус бүрдлийг ажлын 3 хоногт багтаан бүрэн хангаж, шаардлагад нийцүүлж ирүүлээгүй бол санхүүжилтийн хүсэлтийг албан бичгээр буцаана.
9.2.15.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн бүрдэл хангагдсан санхүүжилтийн хүсэлтийг цахим системд хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хянаж, санхүүжилтийн эрхийг нээнэ.
9.2.16.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан нь төсөл, арга хэмжээний санхүүжилтийн нэгдсэн хүснэгтийг энэ журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хянан баталгаажуулсны үндсэн дээр төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх бөгөөд төрийн сангийн асуудал хариуцсан нэгжээс төлбөрийн гүйлгээний баримтад гарын үсэг зурж, цахим системээр баталгаажуулна.
9.2.23.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалт (барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж)-ын санхүүжилтийн гүйцэтгэлийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-ын дагуу хянан баталгаажуулсан байна.
9.2.24.Энэ журмын 9.2.23-т заасан төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг төсвийн шууд захирагч баталгаажуулах бөгөөд түүний эзгүйд орлож буй албан тушаалтан баталгаажуулна.
9.3.3.Үйл ажиллагааны зардалд дараах урсгал зардлууд багтана:
9.3.3.1.цалин хөлс;
9.3.3.2.байгууллагаас нийгмийн даатгалд төлөх шимтгэл;
9.3.3.3.хангамж, бараа материалын зардал;
9.3.3.4.норматив зардал;
9.3.3.5.эд хогшил;
9.3.3.6.барилга байгууламжийн ашиглалтын зардал;
9.3.3.7.томилолт, зочдын зардал;
9.3.3.8.сургалтын зардал;
9.3.3.9.нийтлэг ажил үйлчилгээний төлбөр, хураамж;
9.3.3.10.татварын зардал;
9.3.3.11.бусад ажил үйлчилгээний зардал.
9.3.5.Төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах гадаад, дотоод сургалт, томилолт, арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг төсвийн шууд захирагчаас доошгүй албан тушаалтан, төсөл хэрэгжүүлэх нэгжийн улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан гадаад, дотоод сургалт, томилолтын удирдамжийг төслийн захирал тухай бүр батална.
9.4.6.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, эсхүл төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний хүрээнд нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр болон хөгжлийн түншийн худалдан авах ажиллагааны журам, зааврын дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах бөгөөд сонгон шалгарсан этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангуулан хяналт тавьж ажиллана."
6/10 дугаар зүйлийн 10.7 болон 10.10 дахь хэсэг:
"10.7.Төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэ журам болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасныг баримтлан дараах байдлаар ирүүлнэ:
10.7.1.төсөл хэрэгжүүлэгч нэгж нь төсөл, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, төслийн удирдах хороогоор хэлэлцүүлж, холбогдох тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор албан бичгээр болон цахим системээр;
10.7.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, энэ журмын 15 дугаар хавсралт дахь маягтын дагуу тайланг нэгтгэн, дүгнэлт, зөвлөмж, танилцуулгын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор албан бичгээр болон цахим системээр.
10.10.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээний үр дүнгийн үнэлгээг уг төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусахаас нэг сарын өмнө хийж цахим системд тайлагнах ба төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь төсөл хэрэгжиж дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр нөлөөний үнэлгээг хийж цахим системээр тайлагнана."
7/12 дугаар зүйлийн 12.2-12.4 дэх хэсэг:
"12.2.Төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг дараах байдлаар тайлагнана:
12.2.1.төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний эцсийн тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө гурван сарын дотор энэ журмын 14 болон 16 дугаар хавсралтын дагуу боловсруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ;
12.2.2.төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хоёр сарын дотор төсөл, арга хэмжээний эцсийн тайланг энэ журмын 16 дугаар хавсралтын дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түншид албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ.
12.3.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээг дуусгавар болгох болон төсөл, арга хэмжээний эцсийн тайланг бэлтгэхтэй холбоотой зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна.
12.4.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний санхүүгийн аудитыг төсөл дуусахаас гурван сарын өмнө урьдчилан гүйцэтгүүлж болох ба санхүүгийн аудит хийсэн тайлан, дүгнэлт, гүйцэтгэлийн тайланг төсөл хэрэгжиж дуусмагц төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчаар хянуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түншид албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ."
4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 7.3 дахь хэсгийн "хэрэгжүүлэх," гэснийг "хэрэгжүүлж," гэж, 7.10.2 дахь заалтын "хороо нэг" гэснийг "хороотой" гэж, 7.10.9 дэх заалтын "3 (гурав)" гэснийг "гурав" гэж, 7.11.9 дэх заалтын "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг" гэснийг "санхүүгийн ажилтныг" гэж, 7.11.10 дахь заалтын "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг" гэснийг санхүүгийн ажилтныг" гэж, 7.11.12 дахь заалтын "3 (гурав)" гэснийг "буюу гурав" гэж, 7.11.13 дахь заалтын "чиг үүрэг бүхий" гэснийг "чиг үүргийг" гэж, 7.11.14 дэх заалтын "олон улсын" гэснийг "зээлийн" гэж, 7.12.6 дахь заалтын "байна." гэснийг "байж болно." гэж, 7.12.10 дахь заалтын "байдлаас хамааран" гэснийг "байдалд үндэслэн" гэж, 8.3.2 дахь заалтын "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнууд нь" гэснийг "санхүүгийн ажилтан нь" гэж, 8.7 дахь хэсгийн "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтантай" гэснийг "санхүүгийн ажилтантай" гэж, 8.7.4 дэх заалтын "томилсон шийдвэр" гэснийг "томилох шийдвэрийн хуулбар" гэж, 8.7.6 дахь заалтын "шийдвэр" гэснийг "шийдвэрийн хуулбар" гэж, 8.11 дэх хэсгийн "үнэлнэ:" гэснийг "үнэлж, баталгаажуулна:" гэж, 8.11.2 дахь заалтын "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнуудын" гэснийг "санхүүгийн ажилтны" гэж, 8.11.4 дэх заалтын "биелэлтийн үнэлгээг" гэснийг "биелэлтийг" гэж, мөн заалтын "захирагч баталгаажуулна." гэснийг "захирагчийн үнэлгээгээр" гэж, 8.16 дахь хэсгийн "төслийн зохицуулагч, санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудын" гэснийг "төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны" гэж, 8.18 дахь хэсгийн "санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтны" гэснийг "санхүүгийн ажилтны" гэж, 8.24 дэх хэсгийн "3 (гурав)" гэснийг "гурав" гэж, 9.2.4 дэх заалтын "энэ" гэснийг "эдгээр" гэж, 9.2.6 дахь заалтын "данс болон" гэснийг "данснаас" гэж, мөн заалтын "эрх бүхий" гэснийг "төрийн сангийн асуудал хариуцсан нэгжийн удирдах" гэж, 9.2.25 дахь заалтын "төрийн байгууллагын данс нээх, хаах" гэснийг "Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны" гэж, 9.3.2 дахь заалтын "5 (тав)" гэснийг "5" гэж, 9.4.1 дэх заалтын "Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн" гэснийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн" гэж, 9.4.7 дахь заалтын "сонгон шалгаруулахаас" гэснийг "сонгон шалгаруулах болон гэрээ байгуулахаас" гэж, 10.2 дахь хэсгийн "хүргүүлнэ." гэснийг "хүргүүлж, цахим системд оруулна." гэж, 10.4 дэх хэсгийн "төсвийн ерөнхийлөн захирагчид" гэснийг "төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 10.6 дахь хэсгийн "тайлагнана." гэснийг "хүргүүлнэ." гэж, 10.9 дэх хэсгийн "хамтарсан үнэлгээг" гэснийг "зорилгоор" гэж, 10.13 дахь хэсгийн "зохион байгуулан," гэснийг "зохион байгуулж, холбогдох" гэж, 11.3 дахь хэсгийн "тайлагнана." гэснийг "хүргүүлнэ." гэж, 11.11 дэх хэсгийн "заасанд" гэснийг "заасан" гэж, 11.14 дэх хэсгийн "өдрийн дотор" гэснийг "дотор энэ журмын 17 дугаар Хавсралтад заасан маягтын дагуу гаргаж," гэж, 11.16.3 дахь заалтын "тухай бүр." гэснийг "сар, улирал, бүтэн жилээр." гэж, 11.17 дахь хэсгийн "2 (хоёр)" гэснийг "хоёр" гэж, 12.6 дахь хэсгийн "хөрөнгийг" гэснийг "өмч, хөрөнгийг" гэж, 12.8 дахь хэсгийн "авч" гэснийг "авсны үндсэн дээр" гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн "мэдээллийн систем" гэснийг "мэдээллийн систем, ил тод байдал" гэж, 13.3 дахь хэсгийн "систем ашиглан гүйцэтгэн" гэснийг "системээр дамжуулан гүйцэтгэж," гэж, 13.7 дахь хэсгийн ", хөгжлийн түнш, төслийн захирал, төслийн зохицуулагчид өгнө." гэснийг "болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүсэлтийг үндэслэн нээнэ." гэж, уг журмын холбогдох хэсэг, заалт тус бүрд "ажилтнууд" гэж бичигдсэнийг "ажилтан" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 6.4.2 дахь заалтын "(гуч)" гэснийг, 7.10.10 дахь заалтын "(жар)" гэснийг, 8.16 дахь хэсгийн "(арван тав)" гэснийг, 8.18.2 дахь заалтын "шийдвэр," гэснийг, 9.4.14 дэх заалтын "(зургаан)" гэснийг болон 9.1.1, 9.1.3, 9.1.7, 9.3.1, 9.4.2 дахь заалт тус бүр, 10.6, 10.8, 11.1, 11.2, 11.5, 11.10, 11.14 дэх хэсэг тус бүрийн "өдрийн" гэснийг тус тус хассугай.
6.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 6.11.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
----оОо---
Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/12 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
"ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ"-ЫН ХАВСРАЛТУУДЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1."Журам батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 болон 17 дугаар хавсралтыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 15 дугаар хавсралтын "Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч (нэр, гарын үсэг)" гэсний дараа "Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан (нэр, гарын үсэг)" гэж, мөн журмын 16 дугаар хавсралтын "4. Нөөцүүд - Төсөл, арга хэмжээний төсөв, санхүүгийн эх үүсвэр" гэсний дараа "- Төсөл, арга хэмжээний зарцуулалт (жил, жилээр өссөн дүнгээр), хуваарь" гэж тус тус нэмсүгэй.
3.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 12 дугаар хавсралтын гарчгийн "БАРИМТ БИЧИГ" гэснийг "БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР" гэж, 13, 14, 16 дугаар хавсралт тус бүрийн гарчгийн "ТАЙЛАН" гэснийг "ТАЙЛАНГИЙН ЗАГВАР" гэж, 15 дугаар хавсралтын "Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор" гэснийг "Засгийн газрын тогтоолоор" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 10, 11 дүгээр хавсралт тус бүрийн "(үлгэрчилсэн маягт)" гэснийг, 12, 13, 14, 16 дугаар хавсралт тус бүрийн "(үлгэрчилсэн загвар)" гэснийг, 16 дугаар хавсралтын "13. Хуримтлуулсан туршлага, сургамж" гэснийг тус тус хассугай.
5.Энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 болон 17 дугаар хавсралтыг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
---оОо---
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралт
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТАНТАЙ БАЙГУУЛАХ
ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
20... оны … дугаар № … Улаанбаатар хот
сарын ... өдөр
(он/ төслийн товч нэр/ дугаар)
ЭНЭХҮҮ ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГ (цаашид "Гэрээ" гэх) Монгол Улсын Засгийн газар, ........................ (хөгжлийн түнш/ санхүүжүүлэгч байгууллагын нэр) хооронд ........................ (огноо)-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй ........................ (төсөл, арга хэмжээ буюу төслийн нэр) төслийн хүрээнд
НЭГ ТАЛААС ........................ (төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр), түүнийг төлөөлж ........................ (төлөөлсөн хүний нэр, албан тушаал) (цаашид "Захиалагч" гэх) болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "Сангийн яам" гэх)[1], түүнийг төлөөлж ........................ (төлөөлсөн хүний нэр, албан тушаал),
НӨГӨӨ ТАЛААС иргэн ........................ (ажилтны байнгын оршин суугаа хаяг) оршин суух, ........................ тоот регистрийн дугаартай ........................ овогтой ........................ (цаашид "Ажилтан" гэх) нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) Иргэний хуулийн 359 – 368 дугаар зүйл, Сангийн сайдын ......................... (огноо, дугаар) тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам" (цаашид "Журам" гэх) болон төслийн ажилтныг сонгон шалгаруулсан үр дүнд тус тус үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг.Гэрээний үндсэн нөхцөл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс ............................. (төслийн нэр) төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ажилтан нь гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх, Захиалагч нь ажлын хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцаа болон талуудын эрх, үүрэг хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2. Ажилтан нь энэхүү гэрээний хугацаанд .................... (төслийн нэр) төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэх нэгжид .......................................................................................................................................... (албан тушаалын нэр) албан тушаалтайгаар ..................................................................................... (төсөлд гүйцэтгэх үндсэн ажил үүргийн талаар) ажил үүргийг гүйцэтгэнэ.
1.3. Ажилтны ажил үүргийн нарийвчилсан хуваарийг энэхүү гэрээний хавсралт №1 "Ажлын байрны тодорхойлолт"-д заасны дагуу тодорхойлно.
1.4. Энэхүү гэрээний хугацаа нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.[2]
1.5. Энэхүү гэрээг Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж байгуулсан бөгөөд талууд эрх тэгш байх, харилцан ашигтай, хамтарч ажиллах зарчмыг баримтлан ажиллана.
1.6. Талууд энэхүү Гэрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Сангийн сайдын ......................... (огноо, дугаар) тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам" болон хариуцсан ажил үүрэгтэй холбоотой бусад дүрэм, журмыг баримтална.
Хоёр.Ажлын хөлс, амралт
2.1. Ажилтны нэг сарын ажлын хөлс нь ........................ (үсгээр) төгрөг байх бөгөөд үүнд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно.
2.2. Захиалагч ажлын хөлсийг ажилтны тухайн сард гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дээр үндэслэн сард нэг удаа сар бүрийн 25-ны өдрийн дотор багтаан ................. дансаар шилжүүлнэ.
2.3. Захиалагч ажлын хөлсийг олгохдоо ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутгаж, тооцоо хийнэ.
2.4. Төлбөр төлөх дансны мэдээлэл:
Харилцах банк: ......................
Данс эзэмшигчийн нэр: .........
Дансны дугаар: ......................
2.5. Ажлын хөлсний төлбөр хийх өдөр нь амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдөртэй давхацсан тохиолдолд өмнөх ажлын өдөр ажлын хөлсийг төлнө.
2.6. Ажилтан нь Журмын 8.21-д заасны дагуу амралт авах эрхтэй бөгөөд амралтыг тухайн жилдээ багтаан биеэр эдэлнэ. Биеэр эдлээгүй амралтыг дараагийн жилд нөхөн эдлүүлэхгүй.
2.7. Ажилтанд олгох амралтын олговрыг журмын 8.22-т заасныг үндэслэж тогтооно.
2.8. Ажилтан нь тухайн жилийн амралтыг Захиалагчтай харилцан зөвшилцсөний дагуу хэсэгчлэн эдэлж болно.
2.9. Ажлын зайлшгүй шаардлагаар амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгохгүй.
2.10. Ажилтанд Гэрээнд зааснаас өөр нэмэлт төлбөр, зардал олгохгүй.
Гурав.Сангийн яамны эрх
3.1. Гэрээний биелэлтэд хяналт тавих, ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар ажилтанд шаардлага тавих;
3.2. Төсөл, арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Захиалагч болон ажилтанд шаардлага хүргүүлэх, Журмын хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авах чиг үүрэг даалгах;
3.3. Шаардлагатай тохиолдолд төсөл, арга хэмжээний санхүүжилт, санхүүгийн хариуцлага, сахилга баттай холбоотой асуудлаар Захиалагч болон ажилтнаас мэдээлэл гаргуулах, шаардлага тавих, чиглэл өгөх;
3.4. Ажилтны Гэрээнд заасан ажил үүргийн биелэлтийг Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудасны дагуу үнэлж, дүгнэх;[3]
3.5. Төслийн хэрэгжилттэй холбоотой тайлан, мэдээ, мэдээлэл авах;
3.6. Журамд заасан бусад эрх.
Дөрөв.Захиалагчийн эрх, үүрэг
4.1. Захиалагч нь дор дурдсан эрхийг эдэлнэ:
4.1.1. Гэрээнд заасан ажлыг ажилтнаар гүйцэтгүүлэх, Гэрээний биелэлтэд хяналт тавих, ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавих, ажил үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор хангаж ажиллахыг шаардах;
4.1.2. Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон гэрээт ажлыг доголдолтой гүйцэтгэсэн бол түүнийг арилгахыг шаардах, тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй бол ажлын хөлс төлөхөөс татгалзах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах;
4.1.3. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд ажилтанд гэрээнд заасан арга хэмжээ авах;
4.1.4. Энэхүү гэрээг Журамд заасныг баримтлан сунгах, цуцлах, дуусгавар болгох санал гаргах;
4.1.5. Ажлын зайлшгүй шаардлагын улмаас Ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх зэргээр ажиллуулах;
4.1.6. Журамд заасан бусад эрх.
4.2. Захиалагч нь дараах үүргийг хүлээнэ:
4.2.1. Ажилтанд ажил үүргийн хуваарьтай холбоотой мэдээлэл болон холбогдох зааварчилгааг өгөх, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
4.2.2. Гэрээнд заасан ажлын биелэлтийг Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсаар үнэлж, дүгнэсний үндсэн дээр ажилтны ажлын хөлсийг Гэрээ болон Журамд заасны дагуу олгох;
4.2.3. Ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын орчин нөхцөлөөр хангах;
4.2.4. Ажил олгогчоос олгох нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлөх;
4.2.5. Журамд заасан бусад үүрэг.
Тав.Ажилтны эрх, үүрэг
5.1. Ажилтан дараах эрхийг эдэлнэ:
5.1.1. Гэрээний биелэлт, гэрээт ажлын явцын талаар захиалагчид санал, хүсэлт гаргах;
5.1.2. Гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгэсний дагуу ажлын хөлсийг Гэрээнд заасан үндэслэл, тогтоосон хугацаанд авах;
5.1.3. Ажил үүргээ гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах;
5.1.4. Гэрээг дуусгавар болгох үед Захиалагч талаас хөлсөөр ажиллаж байсан тухай болон түүний үргэлжилсэн хугацааны талаар бичгээр тодорхойлолт гаргуулах;
5.1.5. Шаардлагатай тохиолдолд гэрээт ажлыг гүйцэтгэх зориулалтын тоног төхөөрөмж, материал, нөхцөлөөр хангахыг шаардах, Захиалагчийн буруугаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлыг гүйцэтгэхээс татгалзах.
5.2. Ажилтан дараах үүргийг хүлээнэ:
5.2.1. Ажлын байрны тодорхойлолтод заасан болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг тогтоосон хугацаанд хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын дагуу мэргэжлийн түвшинд, чанартай, түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх;
5.2.2. Ажилтан нь ажлын цагийг чанд баримтлан үр бүтээлтэй ажиллаж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг болон Захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилж, цаг тухайд нь зохих ёсоор, биечлэн, хариуцлагатай, үнэнчээр биелүүлэх;
5.2.3. Ажилтан нь энэхүү гэрээний 1.6-д заасан хууль тогтоомж, дүрэм журам, төслийн баримт бичиг, төлөвлөгөө, холбогдох бүхий л мэдээлэл, материалтай нэг бүрчлэн танилцаж, судалсан байх;
5.2.4. Ажилтан нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дотоод журам болон хөгжлийн түншийн журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх;
5.2.5. Ажлын байрны стандарт, горим, хөдөлмөр хамгаалал, эрүүл, аюулгүй байдлын дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;
5.2.6. Төслөөс олгосон болон төслийн хүрээнд худалдан авч, хүлээлгэн өгсөн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад эд зүйлийг зааврын дагуу чанар, өнгө үзэмжийг энгийн элэгдэл хорогдлоос дордуулахгүйгээр эзэмших, ашиглах, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
5.2.7. Гэрээгээр хүлээсэн үүргээ биечлэн хэрэгжүүлэх, Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх;
5.2.8. Хувийн баримт бичгийн бүрдэл, анкетын бодит үнэнийг хариуцах;
5.2.9. Ажлаа гүйцэтгэх хугацаанд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Захиалагч талд, эсхүл гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулбал хохирлыг бүрэн хариуцаж, барагдуулах;
5.2.10. Ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх, Ажилтнаас үл шалтгаалах нөхцөл илэрсэн тохиолдолд Захиалагчид нэн даруй мэдэгдэх;
5.2.11. Ажлын байранд танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байрны дэг, Ажилтны ёс зүйг баримтлан аливаа зөрчил гаргахгүй байх;
5.2.12. Гэрээт ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийн үр дүнг сар, жилээр буюу Журамд заасны дагуу Захиалагчид тайлагнаж, холбогдох тайланг гаргах;
5.2.13. Гэрээ дуусгавар болоход гэрээний хүрээнд хариуцаж байсан ажлын тайлан, материал, эд хогшил, тоног төхөөрөмжийг захиалагчид бүрэн бүтэн, тоо ёсоор хүлээлцэх актын дагуу хүлээлгэн өгч, тооцоо нийлэх;
5.2.14. Төслийн ажилтнуудын гэрээг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Журамд заасан хугацаанд багтаан бүрдүүлбэрийг хангаж ажиллах;[4]
5.2.15. Журамд заасан бусад үүрэг.
5.3. Ажилтан нь гэрээт ажлын хугацаанд аливаа өөр бусад давхар ажил эрхлэхийг хориглоно.
Зургаа.Эд хөрөнгийн хариуцлага[5]
6.1. Ажилтан нь Захиалагчаас хариуцуулж өгсөн бүтээгдэхүүн, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мөнгөн болоод биет эд зүйлс /үнэт цаас/, тооцоо, мэдээ, санхүүгийн баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй эзэмших, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй бусад шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
6.2. Ажилтан нь хариуцсан ажлын чиглэлээр дагаж мөрдөж буй холбогдох хуулийн заалтууд болон Захиалагчийн тушаал, заавар, журмыг зөрчин гажуудуулах, хариуцсан эд хөрөнгө, ажилдаа хайхрамжгүй хандсан, гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагааг явуулсан, дэмжсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, төслийн өмч хөрөнгөд үрэлгэн хандсан, төслийн аливаа данс, бүртгэлийг будлиантуулсан, илүү зардал гаргасан, орлогыг нуун дарагдуулсан, өөрийн буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, мөн зорилгоор төслийн данс ашигласан, бусадтай хуйвалдсан, өөрийн буруутай үйлдлийн улмаас эргэж төлөгдөхгүй өр авлага үүсгэсэн, шалган тоолохдоо алдаа гаргасан, эд хөрөнгийн хулгай хийсэн, тооцоо мэдээ, тайланг хохирол учруулахаар санаатайгаар буюу санаандгүй гаргасан, мөн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, бусдад ашиглан шамшигдуулах боломж олгосон, Ажилтанд эд хөрөнгийн бүртгэлийн картаар эзэмшүүлсэн техник, хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг гэмтээсэн буюу үрэгдүүлсэн тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг энэ Гэрээний дагуу хүлээн хохирлыг бүрэн барагдуулна.
6.3. Ажилтан өөрийн буруугаас ажил олгогч, эсхүл бусад этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг үл харгалзан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж хохирлыг бүрэн нөхөн төлнө.
6.4. Гэрээний 6.2-т заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд Захиалагч гэмт хэргийн шинжтэй, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагаар шалгуулах, шийдвэрлүүлэх эрхтэй.
6.5. Төслийн эд хөрөнгө хариуцсан Ажилтан нь Захиалагчийн шийдвэргүйгээр өөртөө буюу бусдад олгох, шилжүүлэх, худалдах, бэлэглэх, түрээслэх, хөлслөх, зээлдүүлэх, түр боловч хэрэглүүлэх, ашиглуулах, ашиг олох хэрэгсэл болгох, бусдын өмнөөс төлбөр хийх, барьцаанд тавих, батлан даалт гаргах, өөр чанарын эд хөрөнгөөр солих болон эдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхгүй байх үүрэгтэй.
6.6. Төслийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд толлого, шалгалт хийх эрх бүхий албан тушаалтан болон төслийн удирдах ажилтнаас бусад хүний эд хөрөнгө хадгалж буй байранд оруулах, тоо хэмжээ, орлого зарлагын гүйлгээний агуулга, зориулалтын тухай мэдээг бусад мэдээлэхгүй байх үүрэгтэй.
Долоо.Гэрээг дүгнэх журам, хариуцлага
7.1. Гэрээний хэрэгжилт, Ажилтны ажил үүргийн биелэлтэд Захиалагчаас хяналт тавьж, гэрээг Журамд заасны дагуу дүгнэж ажиллана.
7.2. Гэрээнд заасан ажил, хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй нь төслийн зохицуулагч, ажилтнуудын тухайн хугацаанд хамаарах ажлын хөлсийг олгохгүй байх үндэслэл болно.
7.3. Гэрээний хугацаа дуусахад биелэлтийг талууд харилцан дүгнэж, Журамд заасны дагуу гүйцэтгэлийн үнэлгээний акт үйлдэнэ.
7.4. Гэрээний хугацаа дуусахаас өмнө Ажилтан гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж буй тохиолдолд гэрээний явцын үнэлгээ хийж болох бөгөөд тухайн үнэлгээг үндэслэн Захиалагч гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах асуудлыг Журамд зааснаар хэрэгжүүлж болно.
7.5. Гэрээний хугацаа дуусгавар болсон нь ажилтны учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.6. Талууд хууль болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа учруулсан хохирлыг бүрэн төлж, хуульд заасан хариуцлага хүлээнэ.
7.7. Гэрээг дүгнэсний үндсэн дээр хугацааг сунгах эсэхийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
7.8. Ажилтны гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.
Найм.Нууцлал хадгалах
8.1. Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, мөн Захиалагчийн нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг чандлан хамгаалж, хадгалах, бусдад амаар буюу бичгээр дамжуулахгүй, задруулахгүй байх үүрэгтэй.
8.2. Ажилтан энэхүү гэрээний 7.1-д заасныг зөрчиж нууцыг бусдад задруулсны улмаас Захиалагч болон гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд Ажилтан хохирлыг бүрэн хариуцна.
Ес.Гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах,
гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
9.1. Энэхүү гэрээний хугацааг Журмын 8.17-д заасны дагуу сунгаж болох бөгөөд ийнхүү сунгасан тохиолдолд Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
9.2. Хөлсөөр ажиллах гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:
9.2.1. төсөл, арга хэмжээ дуусгавар болсон;
9.2.2. гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан;
9.2.3. өөрийн хүсэлтээр буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас, эсхүл хувийн хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагаар гэрээгээр хүлээсэн ажил үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;
9.2.4. төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт орж, тухайн ажилтны чиг үүрэг цаашид шаардлагагүй болсон;
9.2.5. ажилтан нас барсан;
9.2.6. талууд харилцан тохиролцсон;
9.2.7. ажилтан жирэмсний амралт авсан бөгөөд тухайн ажил үүргийг дараагийн ажилтнаар гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.
9.3. Хөлсөөр ажиллах гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд:
9.3.1. төсөл, арга хэмжээ цаашид хэрэгжихгүй болсон;
9.3.2. хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр "С" буюу "хангалтгүй" үнэлгээ авсан;
9.3.3. ажилтан холбогдох гэрээ, дүрэм журмыг зөрчсөн тухай үндэслэл бүхий албан ёсны мэдээлэл, зөвлөмж хөгжлийн түншээс ирүүлсэн;
9.3.4. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй гэж үзвэл;
9.3.5. гэрээгээр хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй;
9.3.6. төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг давтан биелүүлээгүй;
9.3.7. төсөл, арга хэмжээний хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулсан болох нь тогтоогдсон;
9.3.8. ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон;
9.3.9. хөгжлийн түншийн журам, заавар болон Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон;
9.3.10. ажил үүргийн хүрээнд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, давуу байдал бий болгосон нь тогтоогдсон;
9.3.11. гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн;
9.3.12. ажилтан тодорхой үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан.
9.4. Ажилтан өөрийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгох эсхүл цуцлах тохиолдолд энэ тухай Захиалагчид 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.
Арав.Бусад зүйл
10.1. Энэхүү Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
10.2. Ажлын байрны тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, гэрээний нэмэлт өөрчлөлт болон Гэрээтэй холбоотой үйлдсэн аливаа баримт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
10.3. Гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр үйлдэж, талууд гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
10.4. Гэрээний хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсны улмаас Ажилтан ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хугацааг сунгах, эсхүл гэрээг дуусгавар болгох эсэхийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Тухайн нөхцөл байдал бий болохоос өмнөх хийсэн ажил, төлсөн хөлсийг хэрхэх талаар мөн талууд тухай бүр харилцан тохиролцоно.
10.5. Талууд энэхүү Гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд хэрэв зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
10.6. Гэрээний хугацаа дуусгавар болж дахин сунгагдахгүй болсон тохиолдолд Талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Гэрээг дуусгавар болгоно.
10.7. Гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй эсхүл ажилтан гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зураагүй нь гэрээг үргэлжлүүлэх, хугацааг сунгах үндэслэл болохгүй.
10.8. Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх ба Ажилтанд 1 хувийг, үлдэх хувийг Захиалагчид хадгалуулна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага (төсвийн шууд захирагч):
|
Сангийн яам (төсвийн шууд захирагч):
|
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан:
|
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
Гэрээг хянасан:
|
|
|
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага (төслийн захирал):
|
Сангийн яамны Хууль, эрх зүйн нэгжийн удирдах албан тушаалтан:
|
|
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
|
Төслийн зохицуулагч
___________________ гарын үсэг |
Сангийн яамны асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан
___________________ гарын үсэг |
|
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
А. ТАНИЛЦУУЛГА
1. Гэрээний дугаар: |
2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: |
3. Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: |
3.1. Орон тоо, албан тушаал: /төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан гэх мэт/ |
4. Ажлын байрны шууд харьяалах удирдах албан тушаалын нэр: /төслийн зохицуулагчийн хувьд төслийн захирал, бусад ажилтнуудын хувьд төслийн зохицуулагч байна/ |
Б.ЧИГ ҮҮРЭГ
1. Ажлын байрны үндсэн зорилго: |
|
||
2. Ажлын байрны дэд зорилтууд:
|
1. 2. |
||
3. Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа:
Журам болон Хөлсөөр ажиллах гэрээнд тухайн ажлын байртай холбоотой тусгасан ажил үүргийг зайлшгүй тусгах |
Хугацаа, хуваарь |
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт |
|
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг: |
|
|
|
1.1. 1.2. |
|
|
|
Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг: |
|
|
|
2.1. 2.2. |
|
|
|
Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг: |
|
|
|
3.1. 3.2. |
|
|
|
Тайлбар: Ажилтны ажил үүрээ гүйцэтгэх хугацаа, хуваарийг төсөл, арга хэмжээний тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр тодорхойлно. |
|||
|
|
|
|
В. ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Ажлын байранд тавигдах шаардлага
|
1.1. Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
|
|
||
Мэргэжил |
|
|
||
Туршлага |
|
|
||
Ур чадвар |
|
|
||
1.2. Тусгай шаардлага: |
|
|
Ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулсан: |
Танилцаж, хүлээн зөвшөөрсөн: |
Захиалагчийг төлөөлөн: (төсвийн шууд захирагч) |
Төслийн ажилтан: |
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮНЭЛЭХ ХУУДАС
20... оны … дүгээр сарын … -ны өдөр .................... (төслийн нэр, дугаар) төсөлд ............. албан тушаалтай ........... овогтой ..............-тэй байгуулсан ........... тоот Хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилт, биелэлтийг 20... оны 12 дугаар сарын ...-ны өдрөөр тасалбар болгон үнэлж, дараах байдлаар дүгнэв.
Ажилтны Хөлсөөр ажиллах гэрээг үнэлж, дүгнэхэд оролцогч талууд:
Байгууллага |
Албан тушаал |
Албан тушаалтны нэр |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр |
(төлөөлсөн хүний албан тушаал) |
(төлөөлсөн хүний нэр) |
Сангийн яам[6] |
(төлөөлсөн хүний албан тушаал) |
(төлөөлсөн хүний нэр) |
Төслийн ажилтан |
(албан тушаал) |
(нэр) |
Ажилтны гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлт: Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн нөхцөлд заасан ажил үүрэг, үндсэн зорилтын хүрээнд төслийн ажилтны хийж гүйцэтгэсэн ажил үүрэг тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /тоо хэмжээ, чанар, хугацаа/-ийн хэрэгжилтийг тооцсоны дагуу дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:
Хийж гүйцэтгэвэл зохих ажил үүрэг |
Хүрсэн үр дүн |
Өгвөл зохих оноо /0-100/ |
Өгсөн оноо /дундаж оноо/ |
||
Төслийн зохицуулагч[7] |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Сангийн яам*[8] |
|||
Ажил үүрэг 1: |
|
|
|
|
|
Ажил үүрэг 2: |
|
|
|
|
|
Ажил үүрэг 3: |
|
|
|
|
|
Дүн |
|
|
|
|
|
Ажилтны Хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг баталгаажуулсан талууд:
БАТАЛГААЖУУЛСАН: |
|
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч |
__________________ ____________ гарын үсэг (огноо) |
ҮНЭЛСЭН: |
|
Төслийн захирал |
__________________ ____________ гарын үсэг (огноо) |
Сангийн яамны гадаад, зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан |
__________________ ____________ гарын үсэг (огноо) |
Төслийн зохицуулагч |
__________________ ____________ гарын үсэг (огноо) |
ТАНИЛЦСАН: |
|
Төслийн ажилтан |
__________________ ____________ гарын үсэг (огноо) |
ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
20... оны … Улаанбаатар хот
сарын ... өдөр
20... оны … дүгээр сарын … -ны өдөр Захиалагч тал буюу ........................ (төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр), Сангийн яам[9] болон .................... (төслийн нэр) төслийн ажилтан (албан тушаалын нэр) ........................ овогтой ........................ (РД:..............) нарын хооронд байгуулсан .......... тоот Хөлсөөр ажиллах гэрээ (цаашид "Гэрээ" гэх) -нд Журмын[10] ...... дэх заалт болон Гэрээний ....-д заасныг тус тус үндэслэн Талууд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар харилцан тохиролцов. Үүнд:
.................... (төслийн нэр) төслийн ажилтан (албан тушаалын нэр) ................ (ажилтны нэр) Гэрээний хэрэгжилт, ажил үүргийн гүйцэтгэлд хийсэн үнэлгээний дүн болон Захиалагчийн саналыг тус тус үндэслэн ....... тоот Гэрээний хугацааг 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдрийг хүртэл сунгав[11]. .......................................................................................................................................................................
.......................................................................................................................................................................
Гэрээнд энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтуудаас бусад Гэрээний зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд ....... тоот Гэрээний салшгүй хэсэг байна. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах энэхүү гэрээ нь 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага (төсвийн шууд захирагч): |
Сангийн яам (төсвийн шууд захирагч): |
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан: |
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
ХЯНАСАН:
|
||
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага (төслийн захирал): |
Сангийн яамны хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан:
|
|
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
|
|
|
|
Төслийн зохицуулагч
|
Сангийн яамны гадаад, зээл тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан |
|
___________________ гарын үсэг |
___________________ гарын үсэг |
|
|
|
|
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 2 дугаар хавсралт
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНУУДЫН СУУРЬ ЦАЛИН/
АЖЛЫН ХӨЛСНИЙ ЖИШИГ
Албан тушаал |
Суурь цалин (төгрөгөөр) |
Төслийн зохицуулагч |
5,000,000 |
Төслийн менежер /Дэд зохицуулагч |
4,500,000 |
Инженер |
5,000,000 |
Санхүүгийн ажилтан |
4,500,000 |
Худалдан авах ажиллагаа / Хяналт-шинжилгээ, үнэлгээ / Бусад мэргэжлийн ажилтан |
4,000,000 |
Орчуулагч / Олон нийттэй харилцах ажилтан |
3,200,000 |
Туслах чиг үүрэг бүхий орон тоо / төслийн орон нутаг дахь ажилтан |
2,500,000 |
Жолооч |
2,200,000 |
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 3 дугаар хавсралт
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ХӨЛСНИЙ НЭМЭГДЭЛ ТООЦОХ ШАЛГУУР, АРГАЧЛАЛ
Шалгуур
Албан Тушаал |
Боловсрол: Боловсролын зэрэг |
Мэргэжлийн ажлын туршлага: Тухайн орон тооны чиг үүрэгт хамаарах мэргэжлээр ажилласан хугацаа жилээр / суурь цалингаас бодох хувь |
Засгийн газрын шугамаар хэрэгжсэн зээл, тусламжийн төсөл, арга хэмжээ / Төсөл хэрэгжүүлэх нэгжид амжилттай, тогтвортой ажилласан байдал тоо / суурь цалингаас бодох хувь |
Төслийн зохицуулагч |
Магистр –3% Доктор – 6% |
3-5 жил: 5% /удирдах албан тушаалд/ 6-10 жил: 10% /удирдах албан тушаалд/ 11 буюу түүнээс дээш жил: 15% /удирдах албан тушаалд/ |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Төслийн менежер/ дэд зохицуулагч |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% /удирдах албан тушаалд/ 6-10 жил: 10% /удирдах албан тушаалд/ 11 буюу түүнээс дээш жил: 15% /удирдах албан тушаалд/ |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Инженер |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Санхүүгийн ажилтан |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
худалдан авах ажиллагаа / Хяналт-шинжилгээ, үнэлгээ / бусад мэргэжлийн ажилтан |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Орчуулагч /олон нийттэй харилцах ажилтан |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3% 2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Туслах чиг үүргийн ажилтан / төслийн орон нутаг дахь ажилтан |
Магистр – 3% Доктор – 6% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3%2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Жолооч |
Мэргэшсэн жолооч – 3% |
3-5 жил: 5% 6-10 жил: 10% 11 буюу түүнээс дээш жил: 15% |
1 төсөл: 3%2 төсөл: 6% 3 ба түүнээс дээш төсөл: 9% |
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 4 дүгээр хавсралт
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ
Батлав: _______________________
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан газрын дарга (нэр, гарын үсэг)
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ
(20... оны ... дугаар улирал)
____________________________ ___________________________________
(Зээлийн дугаар, төсөл, арга хэмжээний нэр) (Хөгжлийн түнш/ санхүүжүүлэгч байгууллага)
/төгрөгөөр/
|
Өмнөх улирал /өссөн дүнгээр/ |
Зөрүү |
Тухайн улирлын төсөв |
Хянасан |
Баталсан |
|
Зардлын зүйл |
Төлөвлөгөө |
Гүйцэтгэл |
||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
Цалин хөлс Ажлын хөлс |
- |
- |
- |
- |
- |
- |
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл |
- |
- |
- |
- |
- |
- |
Хангамж, бараа материалын зардал Аж ахуйн эд зүйлс Багаж, техник, хэрэгсэл Тээвэр, шатахуун Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл Бичиг хэрэг Ном хэвлэл, маягт бэлтгэх Бараа материалын зардал
|
- |
- |
- |
- |
- |
- |
Норматив зардал Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл Нормын хувцас, зөөлөн эдлэл
|
|
|
|
|
|
|
Эд хогшил Тавилга
|
|
|
|
|
|
|
Барилга байгууламжийн ашиглалтын зардал Гэрэл, цахилгаан Түлш, халаалт Цэвэр, бохир ус Байрны түрээс Урсгал засвар Харуул хамгаалалт Хог, хаягдал зайлуулах, ариутгал Шуудан, холбоо, интернэт
|
- |
- |
- |
- |
- |
- |
Томилолт, зочдын зардал Гадаад албан томилолт Дотоод албан томилолт Зочин төлөөлөгчийн зардал
|
|
|
|
|
|
|
Сургалтын зардал Сургалт, семинар
|
|
|
|
|
|
|
Нийтлэг ажил үйлчилгээний төлбөр, хураамж Банк, санхүүгийн болон даатгалын байгууллагын үйлчилгээний хураамж Мэдээллийн технологийн үйлчилгээ
|
|
|
|
|
|
|
Татварын зардал Тээврийн хэрэгслийн татвар
|
|
|
|
|
|
|
Бусад ажил үйлчилгээний зардал Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ
|
|
|
|
|
|
|
НИЙТ ДҮН |
0.00 |
0.00 |
0.00 |
0.00 |
0.00 |
0.00 |
Санхүүжилт: гадаад ....%, дотоод........% Шилжүүлэх дүн:
|
||
|
|
|
Баталгаажуулсан:
|
||
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл тусламжийн асуудал хариуцсан нэгжийн хэлтсийн дарга
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
|
(нэр, гарын үсэг)
(нэр, гарын үсэг) |
|
Хянасан:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Төслийн зохицуулагч
|
(нэр, гарын үсэг)
(нэр, гарын үсэг)
(нэр, гарын үсэг) |
|
Боловсруулсан:
|
||
Төслийн санхүүгийн ажилтан |
(нэр, гарын үсэг) |
|
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 5 дугаар хавсралт
САНХҮҮЖИЛТИЙН ХҮСЭЛТ,
ТҮҮНИЙГ ДАГАЛДАХ БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ
Нэг. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн улирлын үйл ажиллагааны зардлын төсөв:
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан бичиг;Төсөл хэрэгжүүлэх нэгжийн улирлын үйл ажиллагааны зардлын төсөв /батлагдсан маягтын дагуу, өмнөх улирлын гүйцэтгэлийг холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулсан байх/;Төлбөрийн хүсэлт/төлбөрийн гүйлгээний баримт;Төсөл, арга хэмжээний тусгай дансны болон үйл ажиллагааны дансны хуулга /дансны үлдэгдлийг харилцагч банкаар баталгаажуулсан байх/;Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын цалин олгох хүснэгт, цалингийн тооцоо, цагийн бүртгэл, цалингаас суутгасан татвар, шимтгэлүүд болон бусад тооцоолол/;Үйл ажиллагааны урсгал зардлуудын гэрээ /албан байрны түрээс, утас, интернэтийн үйлчилгээ г.м. анхлан гэрээ байгуулсан даруйд хавсаргах/;Зардлын зүйл анги тус бүрийн задаргаа, тооцоолол;Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын дотоод томилолт хийх шийдвэр, түүнийг дагалдах удирдамж /төслийн захирлаар батлуулсан байх/ төсвийн тооцооллын задаргаа;Сургалт болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, удирдамж /төслийн захирлаар батлуулсан байх/ төсвийн тооцооллын задаргаа; Бусад холбогдох нэмэлт баримт бичиг.
Хоёр. Зөвлөх үйлчилгээний эхний төлбөр:
Санхүүжилтийн эрх нээж өгөх тухай төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан бичиг /төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тухайн арга хэмжээг тусгасан заалт, санхүүжилтийн үнийн дүн, гүйцэтгэгчийн мэдээлэл, мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан эсэх мэдээллийг агуулна/;Зөвлөхийн үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон болохыг нотлох баримт бичгүүд /Үнэлгээний хороо байгуулсан тушаал, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тайлан, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, ажлын даалгавар, хөгжлийн түншээс ирүүлсэн зөвшөөрөл, үнийн санал/;Ажил, үйлчилгээний гэрээ /гэрээг захиалагчийг төлөөлөн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч байгуулсан байна/;Төлбөрийн хүсэлт/төлбөрийн гүйлгээний баримт;Зөвлөхийн ажлын тайлан;Зөвлөхийн нэхэмжлэх;Цагийн бүртгэл /бие даасан зөвлөх/.
Гурав. Зөвлөх үйлчилгээний явцын болон сүүлийн төлбөр:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүжилтийн эрх нээж өгөх тухай албан бичиг;Зөвлөхийн тайлантай танилцаж, ажлын даалгаврын дагуу гүйцэтгэлийг хүлээж авсан тухай захиалагчийн баталгаажуулсан акт;Төлбөрийн хүсэлт/төлбөрийн гүйлгээний баримт; Зөвлөх үйлчилгээний гэрээний хуулбар /захиалагч буюу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн гарын үсэг, тухайн асуудал хариуцсан нэгжийн албан тушаалтны гарын үсэг, тухайн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн гарын үсэг, тамга, гүйцэтгэгч байгууллагын удирдлагын гарын үсэг, тамга зэргээр баталгаажуулсан байна. Мөн гүйцэтгэгч байгууллагын дансны мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар болон татвар төлөгчийн дугаар зэрэг мэдээллийг гэрээнд тусгана/;Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай захиалагчийн холбогдох шийдвэр, гэрээний нэмэлт, өөрчлөлт;Гэрээ, ажлын даалгаврын дагуу боловсруулсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн тайланг хүлээн авч, санал оруулсан тухай төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон төсөл хэрэгжүүлэх нэгжээс өгсөн санал, дүгнэлт (тайлан хүлээн авсан акт);/Шаардлагатай тохиолдолд Төслийн удирдах хорооны хурлын шийдвэр, хөгжлийн түншийн зөвшөөрөл, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан төсөв/;Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас зөвлөхийн зээлийн хөрөнгийн ашиглалтыг хянах санхүүжилтийн ерөнхий хүснэгт;Зөвлөхийн ажлын тайлан; Зөвлөхийн нэхэмжлэх; Цагийн бүртгэл /бие даасан зөвлөх/; Бусад холбогдох нэмэлт баримт бичиг.
Дөрөв. Төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах гадаад, дотоод сургалт, томилолт:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүжилтийн эрх нээж өгөх тухай албан бичиг;Хөгжлийн түншийн зөвшөөрөл /гадаад сургалт, томилолт/;Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан төсөв /үнийн санал, үнийн саналын үнэлгээ, зардлын задаргаа/;Төлбөрийн хүсэлт;Байгууллагын гэрээ, нэхэмжлэх;Сургалтад оролцогчдын жагсаалт;Сургалтын хөтөлбөр;Сургалт зохион байгуулагч байгууллагын урилга;Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас доошгүй албан тушаалтны баталсан удирдамж; Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тушаал /гадаад сургалт, томилолтын/.
Дөрөв.Хөрөнгө оруулалтын зардал:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүжилтийн эрх нээж өгөх тухай албан бичиг;Гүйцэтгэлийн баталгаа;Урьдчилгаа төлбөрийн баталгаа;Гүйцэтгэгч компани дансны тодорхойлолт;Бүрдүүлэлтийн хуудас;Төлбөрийн хүсэлт;Санхүүжилтийн хуваарь;Барилгын ажлын гүйцэтгэл: захиалагчийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан байх;Хүлээн авсан акт: Барилга байгууламж, их засварын ажлыг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, техникийн комиссын акт, тоног төхөөрөмж хүлээн авсан акт; Дээр дурдсан бүрдлийг Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-ын холбогдох хавсралтуудын дагуу ирүүлнэ. Төсөл, арга хэмжээний үндсэн баримт бичигт заасан худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдсан тендерийн баримт бичиг, эрх олгосон тухай албан тоот, Үнэлгээний хорооны дүгнэлт, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, гэрээ; Захиалагч болон гүйцэтгэгч байгууллага хооронд байгуулсан гэрээ, гэрээг зөвшөөрсөн тухай хөгжлийн түншийн зөвшөөрөл; Тендерт шалгарч гэрээ байгуулсан этгээдийн барилга угсралт, их засварын ажлын төлөвлөгөө, түүний төсөвт өртөгт эзлэх дүнгээр тодорхойлсон барилгын санхүүжилтийн хуваарь.
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 6 дугаар хавсралт
САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХҮСНЭГТ №
Ерөнхий мэдээлэл:
Төсөл, арга хэмжээг санхүүжүүлэгч хөгжлийн түнш:
Төсөл, арга хэмжээний нэр, дугаар:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:
Үндсэн зээлийн хэмжээ: (тоо) (үндсэн валют)
Нийт ашиглалт /өссөн дүнгээр/: (тоо) (үндсэн валют)
Ашиглагдаагүй үлдэгдэл: (тоо) (үндсэн валют)
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр: ТЕЗ
Албан бичгийн дугаар:
Албан бичгийн огноо:
Санхүүжилтийн мэдээлэл:
1 |
Гэрээт ажлын нэр:
|
|
||||||||||||
2 |
Гүйцэтгэгчийн нэр:
|
|
||||||||||||
3 |
Гэрээ байгуулсан огноо, дугаар:
|
|
||||||||||||
4 |
Гэрээний хугацаа: |
|
||||||||||||
5 |
Гэрээний нийт дүн /валютаар, төгрөгөөр |
|
||||||||||||
6 |
Өмнө гарсан нийт санхүүжилт өссөн дүнгээр: /валют, төгрөгөөр/: Үүнээс: он тус бүрээр гаргах
|
|
||||||||||||
7 |
Үлдэгдэл дүн: |
|
||||||||||||
8 |
Одоо гарах санхүүжилтийн гүйлгээний дүн/валют: |
|
||||||||||||
9 |
Гүйлгээний утга: |
|
||||||||||||
10 |
Гүйлгээний төрөл: |
|
||||||||||||
11 |
Эдийн засгийн ангилал: |
|
||||||||||||
12 |
|
|
||||||||||||
13 |
|
|
||||||||||||
14 |
Бүрдүүлсэн материал:
|
Албан бичигГэрээНэхэмжлэхТайлан Тайлан хүлээн акт Гэрээ дүгнэсэн акт................ |
Хянан баталгаажуулсан:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч(нэр, гарын үсэг)Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт
хариуцсан нэгжийн албан тушаалтан (нэр, гарын үсэг)
Төслийн зохицуулагч (нэр, гарын үсэг)Төслийн санхүүгийн ажилтан (нэр, гарын үсэг)Шаардлагатай нэмэлт албан тушаалтан (нэр, гарын үсэг)
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 7 дугаар хавсралт
САНХҮҮЖИЛТИЙН ХҮСЭЛТ
Гүйлгээний төрөл: Шууд төлбөр/ дэд данснаас шууд/ дэд дансны татан авалт
|
||
Гүйцэтгэлийн гэрээ: Гэрээт бараа, ажил, үйлчилгээний дугаар, багц
|
Төлбөрийн хуваарь: Гэрээнд заасан төлбөрийн хуваарь |
|
Гүйцэтгэгч/ Зөвлөх: гүйцэтгэгч байгууллагын регистрийн дугаар, нэр
|
Валют: MNT/ USD/ JPY |
|
Төсөл, арга хэмжээ: Төслийн нэр, дугаар
|
Дүн: Гэрээний нийт дүн |
|
|
Нэхэмжлэхийн дугаар: гүйцэтгэгчийн нэхэмжлэхийн дугаар |
|
|
Нэхэмжлэхийн огноо:
|
|
Шилжүүлэгч банк |
Хүлээн авах банк |
|
Банк: |
Банк: |
|
Дансны дугаар: |
Дансны дугаар: |
|
Дансны нэр: |
Дансны нэр: |
|
Валют: гүйлгээний валют |
Төрийн сангийн данс: Төсвийн төлөвлөлтийн системийн код, төслийн төрийн сан дахь дансны нэр |
|
Дүн: гүйлгээний дүн |
Эдийн засгийн ангилал: Төсвийн төлөвлөлтийн системийн эдийн засгийн ангиллын дугаар, нэр |
|
Гүйлгээний утга: |
Батлагдсан төсөв /төг/: |
|
Шилэн дансны холбоос: |
||
Худалдан авах ажиллагааны цахим системийн холбоос: |
||
Бичгийн огноо: Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан бичгийн огноо |
Бичгийн дугаар: Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан бичгийн дугаар |
|
Төсөл хэрэгжүүлэгч нэгжиийн хавсралт
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хавсралт
Мэргэжилтэн
№ |
Төрөл |
Файлын нэр |
Хавсралт |
|
|
|
|
1
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 8 дугаар хавсралт
ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
САНХҮҮЖИЛТИЙН ЭРХ НЭЭСЭН НЭГДСЭН ЖАГСААЛТ № ...
20... оны ... дүгээр сарын ... өдөр (төсвийн жил ..., тайлант хугацаа ...) (төгрөгөөр)
Төсөл, арга хэмжээ |
Хөгжлийн түнш |
Жилийн төсөв |
Сарын төсөв |
Олгосон |
Одоо олгох |
Олгосны дараах |
Хянасан мэргэжилтний гарын үсэг |
|||
Ашиглалт |
Зарцуулалт |
Ашиглалт |
Зарцуулалт |
Ашиглалт |
Зарцуулалт |
|||||
Нийт дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Урсгал зардал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөрөнгийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эргэн төлөгдөх төлбөр хассан цэвэр зээл (ЭТТХЦЗ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Төсөл 1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Урсгал зардал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөрөнгийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ЭТТХЦЗ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Төсөл 2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
........ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
*Монголбанкны ... оны ... сарын ... өдрийн ... валютын албан ханш
Баталгаажуулсан:
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан (нэр, гарын үсэг)
Хянасан:
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан (нэр, гарын үсэг)
Нэгтгэн боловсруулсан:
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан (нэр, гарын үсэг)
Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан
журмын 17 дугаар хавсралт
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ
ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ
Төсөл, арга хэмжээний дугаар:
Төсөл, арга хэмжээний нэр:
Хөгжлийн түнш/ санхүүжүүлэгч байгууллага:
Төсвийн ерөнхийлөн захирагч:
Тайлант хугацаа:
№ |
Бүрэлдэхүүн хэсэг/ Бараа, ажил, үйлчилгээний нэр |
Батлагдсан төсөвт өртөг /мян.нэгж/ мян.төг/ |
Эрх шилжүүлсэн эсэх /ТЕЗ-н нэр, шийдвэрийн дугаар, огноо/ |
Эх үүсвэр /зээл, тусламж, төсөв/ |
Гүйцэтгэгчийн нэр |
Тендер шалгаруулалтын журам /арга |
Зардлын төрөл /БУА, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ гм/ |
Гэрээний дүн /мян.төг/
|
Гэрээ байгуулсан огноо, дугаар |
Гэрээний дуусах хугацаа |
Гэрээний сунгалт огноо дугаар |
Үнэлгээний хороо байгуулсан огноо |
tender.gov.mn-д урилга нийтэлсэн огноо |
Гэрээ байгуулсан эрх олгосон огноо |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
Бүрэлдэхүүн I |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бүрэлдэхүүн II |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бүрэлдэхүүн III |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гүйцэтгэл /тухайн сарын/ |
Гүйцэтгэл /өссөн дүнгээр/ |
Гэрээ дуусгаж, дүгнэсэн огноо |
Тайлбар/ Тодруулга |
||
Үндсэн валют/мян.нэгж/ |
Төгрөг /мян.төг/ |
Үндсэн валют/мян.нэгж/ |
Төгрөг /мян.төг/ |
||
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
Баталгаажуулсан:
Төслийн захирал (нэр, гарын үсэг)
Төслийн зохицуулагч(нэр, гарын үсэг)
1
[1] Тайлбар: Зөвхөн санхүүгийн ажилтантай байгуулах гэрээнд хамааралтай.
[2] Тайлбар: Хөлсөөр ажиллах гэрээний хугацааг тогтоох, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх асуудлыг Журмын 8.4-т заасны дагуу тогтооно.
[3] Энэ заалт нь зөвхөн төслийн санхүүгийн ажилтантай байгуулах гэрээнд хамааралтай.
[4] Зөвхөн Төслийн зохицуулагчтай байгуулах гэрээнд хамааралтай заалт.
[5] Энэ зүйл нь Төслийн зохицуулагч болон төслийн нягтлан бодогч зэрэг эд хөрөнгө хариуцах ажилтнуудад хамаарна.
[6] Тайлбар: Зөвхөн санхүүгийн ажилтны гэрээний үнэлгээнд хамааралтай.
[7] Тайлбар: Төслийн зохицуулагчаас бусад албан тушаалтны гэрээний үнэлгээнд Төслийн зохицуулагч оноо өгч оролцоно.
[8] Тайлбар: Зөвхөн санхүүгийн ажилтны гэрээний үнэлгээнд хамааралтай.
[9] Тайлбар: Зөвхөн санхүүгийн ажилтантай байгуулах гэрээнд хамааралтай.
[10] Сангийн сайдын ......................... (огноо, дугаар) тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"
[11] Тайлбар: Төслийн ажилтны Гэрээний хугацаа дуусгавар болох үед Журамд заасныг үндэслэн Гэрээний хугацааг сунгах тохиолдолд уг заалтыг хэрэглэнэ.
Текст томруулах
A
A
A

