A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ /Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсныг тусгав.

 Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний
өдрийн 4 дүгээр тушаалын хавсралт

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ,
ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮ
ЛЭХ,
ЗОХИОН БАЙГУУЛАХ,
САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

Нэг. Зорилго, хамрах хүрээ

 

1.1.Энэ журмын зорилго Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн хөрөнгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, уг эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих замаар гадаад зээлийн үр дүн, үр ашиг, ил тод байдлыг дээшлүүлэхэд оршино.

 

1.2.Монгол Улсын Засгийн газар улс орны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын хүрээнд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр авах, тэдгээрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, тайлагнах, үнэлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.3.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд оролцогч аливаа төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяалах байгууллага, төрийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд оролцогч бусад иргэн, хуулийн этгээд энэ журмыг мөрдлөг болгоно.

 

1.4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний удирдлага, зохицуулалт, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий хуулийн этгээд (төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн  болон орон нутгийн өмчит компани)-ийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулсан бол тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна.  

 

1.5.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Төсвийн тухай хуулийн 25.14-т заасан журам болон хөгжлийн түнштэй байгуулсан олон улсын гэрээний дагуу зохицуулна.

 

1.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж энэ журмын хэрэгжилт, зохион байгуулалтыг хангаж ажиллана.

 

1.7.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүжилтийн эрх нээх, нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлэх, тайлагнах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн систем (цаашид "цахим систем" гэх)-ээр хэрэгжүүлнэ. 1.4-1.7 дахь хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

 

Хоёр.Хууль, тогтоомж

 

2.1.Журмыг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Иргэний хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

2.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү журмыг баримтална.

 

Гурав.Журмын нэр томьёо

 

3.1.Журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1."зээлийн гэрээ" гэж төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллага хооронд Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу байгуулсан зээлийн ерөнхий болон тусгайлсан гэрээг;

 

3.1.2."төсөл, арга хэмжээ" гэж Монгол Улсын хөгжлийн бодлогод туссан нэг болон хэд хэдэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Төсвийн тухай хуулийн 4.1.16 болон 4.1.17-д заасан арга хэмжээг;

 

3.1.3."урьдчилсан худалдан авах ажиллагаа" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.29-д заасныг;

 

3.1.4."төсөл хэрэгжүүлэгч байгууллага" гэж зээлийн гэрээний дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг хүлээсэн Төсвийн тухай хуулийн 4.1.34-т заасан байгууллагыг;

 

3.1.5."төсвийн ерөнхийлөн захирагч" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.36-д заасныг;

 

3.1.6."төсвийн шууд захирагч" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.38-д заасныг;

 

3.1.7."бие даасан зөвлөх" гэж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажиллагааг тусгай мэдлэг, ур чадвар, боловсрол, туршлагын үндсэн дээр үзүүлж буй холбогдох салбарын мэргэжилтнийг. энэ хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

 

Дөрөв.Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах зарчим

 

4.1.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, ашиглах, удирдах, хэрэгжүүлэх, санхүүжилт хийх, хяналт тавих, тайлагнахад дараах зарчмыг баримтална:

 

4.1.1.удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх;

 

4.1.2.төсөл, арга хэмжээг тогтоосон хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх;

 

4.1.3.санхүү, төсвийн зохистой, үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх;

 

4.1.4.ил тод байдлыг хангах;

 

4.1.5.үйл ажиллагааны шуурхай, хариуцлагатай, тогтвортой байдлыг хангах.

 

Тав.Гадаад зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд

тавигдах шаардлага

 

5.1.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5, 23 дугаар зүйлд заасан болон доор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

5.1.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдсан, тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлэгдсэн байх;

 

5.1.2.Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичигт нийцэж байх;

 

5.1.3.олон улсын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт зээл олгож байгаа гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага болох хөгжлийн түншийн хамтын ажиллагааны бодлого, стратегитай нийцэж байх;

 

5.1.4.төсөл, арга хэмжээний зорилтын хүрээнд суурь түвшин, зорилтот түвшин, хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын үзүүлэлтээр тодорхойлж баталгаажуулсан байх;

 

5.1.5.төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран бүтээн байгуулалт, барилгын ажлыг гүйцэтгэх газрыг шийдвэрлэсэн байх;

 

5.1.6.бараа, ажил, үйлчилгээний татвар, төлбөр, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон төсөл, арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийн тооцоог эх үүсвэр (улс, орон нутгийн төсөв, өөрийн орлого г.м)-ээр, жил бүрээр тооцон боловсруулсан байх;

 

5.1.7.төсөл, арга хэмжээний хүрээнд бий болох үр дүн болон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн тогтвортой, үр ашигтай ашиглах (удирдлага, хүний нөөц, санхүүгийн чадавх) төлөвлөгөө, түүнд шаардагдах төсвийн тооцоог (урсгал зардлын хамт) боловсруулан баталгаажуулсан байх.

 

Зургаа.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах

 

6.1.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага энэ журмын 5 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 12 дугаар хавсралтад заасан Төсөл, арга хэмжээний саналын баримт бичгийн үлгэрчилсэн загварын дагуу боловсруулж харьяалах төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.2.Харьяалах төрийн захиргааны төв байгууллага нь хууль болон энэ журамд заасан шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг салбарын хөгжлийн бодлого, зорилт, тэргүүлэх чиглэл, өмнө хэрэгжсэн төслүүдтэй уялдуулах, давхардуулахгүй байх, салбарын болон салбар хоорондын зохицуулалтыг хангах үүргийн дагуу хянан, тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн, ерөнхий танилцуулгын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.3.Энэ журмын 6.2-т заасан ерөнхий танилцуулгад дараах мэдээллийг тусгасан байна:

 

6.3.1.төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх үндэслэл, эрх зүйн орчин, салбарын бодлого, зохицуулалт, хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, хугацаа, байршил, үр шимийг хүртэх этгээд;

 

6.3.2.хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа ижил төстэй төсөл, арга хэмжээ болон санал болгож байгаа төсөл, арга хэмжээний уялдаа холбоо, ялгагдах байдал, тухайн хөгжлийн түншид санал болгох үндэслэл;

 

6.3.3.Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хамаарах заалтууд;

 

6.3.4.төсөл, арга хэмжээний нийгэм, эдийн засаг, байгаль орчны үр нөлөө;

 

6.3.5.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгийн тооцоо, үүнд гадаад зээл болон дотоод эх үүсвэрийг хамруулна;

 

6.3.6.төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хүний нөөцийн чадавх;

 

6.3.7.Өрийн удирдлагын тухай хуулийн 18.6-д заасан санал, дүгнэлт;

 

6.3.8.гадаад зээлийг эргэн төлөх эх үүсвэрийн санал;

 

6.3.9.төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээ;

 

6.3.10.төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараах үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлт.

 

6.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хууль болон энэ журамд заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авна:

 

6.4.1.энэ журмын 6.2-т заасан төсөл, арга хэмжээний саналыг хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлоготой уялдуулан ач холбогдол, хэрэгжих боломжоор нь эрэмбэлэх, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, үр өгөөжийн үнэлгээг хийлгэх, төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохоор эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, холбогдох санал, дүгнэлтийг авах; Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

6.4.2.шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 6.2-т заасан санал ирүүлсэн харьяалах төрийн захиргааны төв байгууллагад 30 хоногийн дотор буцаах;

 

6.4.3.шаардлага хангасан төсөл, арга хэмжээний саналыг Засгийн газрын гадаад зээлийн нэгдсэн бодлого, удирдлага, Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, хөгжлийн түншийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцүүлэн эрэмбэлэх, Өрийн удирдлагын тухай хуулийн 23.1 болон 24.1-д заасны дагуу тодорхойлон Засгийн газарт хүргүүлэх;

 

6.4.4.төсөл, арга хэмжээний саналыг Засгийн газар дэмжсэн бол хөгжлийн түншид санал болгож, Өрийн удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах;

 

6.4.5.төсөл, арга хэмжээний саналыг Засгийн газар дэмжээгүй бол харьяалах төрийн захиргааны төв байгууллагад буцаах.

 

6.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийн түншид хууль, тогтоомжийн хүрээнд санал болгож болно.

 

6.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага хөгжлийн түнштэй байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох урьдчилсан нөхцөлийг хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авна.

 

6.7.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гэрээг байгуулахтай холбогдон гарах зардлыг хариуцна.

 

6.8.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь хөгжлийн түнш зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсныг хүлээн зөвшөөрснөөр эхэлнэ.

 

6.9.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд саналыг холбогдох үндэслэл, тооцоо, судалгаа, нотлох баримтын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.10.Ерөнхий хэлэлцээр, зээлийн гэрээнд тусгайлан заагаагүй бол зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөгжлийн түнштэй зөвшилцөж, харилцан албан бичиг солилцох замаар шийдвэрлэнэ.

 

6.11.Төсөл, арга хэмжээний бүтэц, бүрэлдэхүүн, хөрөнгийн хуваарилалтад доор дурдсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:

 

6.11.1.төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээ хүчин төгөлдөр болох хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим арга хэмжээний ач холбогдол буурч, цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй болсныг төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн эхний шатанд суурь судалгаанд тулгуурлан тогтоосон;

 

6.11.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллага, хөгжлийн түншийн хамтарсан дунд шатны явцын үнэлгээгээр төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад ажлын тоо хэмжээ, цар хүрээ өөрчлөгдсөн;

 

6.11.3.төсөл, арга хэмжээний хүрээнд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас цаг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон;

 

6.11.4.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад Засгийн газар, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийн улмаас өөрчлөх шаардлага бий болсон.

 

6.12.Энэ журмын 6.11-д заасан нэмэлт, өөрчлөлтийн улмаас  төсөвт нэмэлт дарамт, ачаалал учруулахгүй болох нь холбогдох тооцоо, судалгаагаар тогтоогдсон байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас зээлийн үндсэн төлбөрийг төлөх хуваарь, түүний эргэн төлөлтийн тооцооллыг баталгаажуулсан байна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

6.13.Төсөл, арга хэмжээний дуусгавар болох хугацааг сунгахтай холбогдуулан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дүгнэлт, зөвлөмжийг авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

6.14.Энэ журмын 6.13-т заасны дагуу төсөл, арга хэмжээний дуусгавар болох хугацааг сунгах тохиолдолд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаанаас илүү хугацаагаар сунгахгүй бөгөөд зайлшгүй шаардлагаар ийнхүү сунгасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч байгууллага зээлийн хүү, хөрөнгө баталгаажуулсны төлбөрийн үүргийг хариуцах үүрэгтэй. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

6.15.Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрчлөгдөх тохиолдолд зээлийн гэрээний талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ журмын 6.10-т зааснаар зохицуулна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

6.16.Энэ журмын 6.15-д заасны дагуу төсөл, арга хэмжээг шилжүүлэн авсан төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь тухайн төслийн бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хэвээр хадгалж ажиллана. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

6.17.Энэ журмын 6.15-д заасны дагуу төсөл, арга хэмжээг шилжүүлж буй болон хүлээн авч буй төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэ талаарх шийдвэр болон хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ,

САНХҮҮЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Долоо.Төсөл, арга хэмжээний удирдлага, зохицуулалт

 

7.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 11.1.8-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн нэгдсэн бодлого, удирдлага зохицуулалтыг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжийг бодлого, арга зүйн зөвлөмжөөр хангана.

 

7.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилт, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын арга хэмжээ, хууль болон энэ журамд заасан чиг үүргийн хүрээнд шаардлагатай зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ.

 

7.3.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, төсөв, хөрөнгийг зохистой, үр ашигтай зарцуулах бөгөөд төсөл, арга хэмжээний үйл ажиллагаа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

 

7.4.Харьяалах төрийн захиргааны төв байгууллага нь салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилтуудыг биелүүлэх хүрээнд салбарын болон салбар хоорондын зохицуулалтыг хангаж, төлөвлөх бөгөөд салбарын хэмжээнд гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

7.5.Төслийн удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж нь гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангана.

 

7.6.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь зээлийн гэрээ болон батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу төсөл, арга хэмжээг хугацаанд нь үр дүнтэй хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Төсвийн тухай хуулийн 17.1-д заасан этгээд байна.

 

7.7.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь тухайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн уялдаа холбоо, үр дүн, залгамж халааг сайжруулах зорилгоор хоёр ба түүнээс дээш төсөл, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх, нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Төсвийн тухай хуулийн 17.1-д заасан этгээд байна.

 

7.8.Төслийн захирал нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын өмнөөс тухайн төслийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тухайн төслийн хэрэгжилтийг хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан байна.

 

7.9.Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах Төсвийн тухай хуулийн 16.4.16-д заасан этгээд байна.

 

7.10.Төслийн удирдах хороо, түүний үйл ажиллагаа

 

7.10.1.Төсөл, арга хэмжээний зорилгыг тогтоосон хугацаанд, бүрэн хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, салбарын бодлоготой уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус нэгж болох Төслийн удирдах хороог төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр байгуулна.

 

7.10.2.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалттай төсөл, арга хэмжээний хувьд нэгдсэн Төслийн удирдах хороотой байж болно.

 

7.10.3.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төслийн удирдах хорооны даргаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч, эсхүл түүнээс дээш удирдах албан тушаалтан байна.

 

7.10.4.Төслийн удирдах хороо нь сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

 

7.10.5.Төслийн удирдах хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг албан тушаалаар нь батлах ба гишүүдэд төслийн захирал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн төлөөлөл зайлшгүй байна.

 

7.10.6.Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан нэгжийн болон бусад мэргэжлийн байгууллага, хөгжлийн түншийн төлөөллийг зөвшилцсөнөөр оруулж болно.

 

7.10.7.Төслийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нь тухайн төслийн зохицуулагч байх ба нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.

 

7.10.8.Төслийн удирдах хороо хагас жил тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдаж доор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

 

7.10.8.1.гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухайн төсөл, арга хэмжээний төсвийн саналыг хэлэлцэн хянах;

 

7.10.8.2.төсөл, арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд үндэслэсэн худалдан авах ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

 

7.10.8.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт зөвлөмжийг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төслийн захирал болон төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг даалгавар, чиглэл өгөх;

 

7.10.8.4.төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх;

 

7.10.8.5.үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй тохиолдолд хариуцсан этгээдэд хариуцлага тооцох саналыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэх;

 

7.10.8.6.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн зогсоох, бүтцийн өөрчлөлт хийх, бүрэлдэхүүн хэсгийг шинэчлэх, зээлийн хөрөнгийг дахин хуваарилах, хэрэгжих хугацааг сунгах зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухай бүр шаардлагын дагуу хуралдан зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагад зөвлөмж хүргүүлэх;

 

7.10.8.7.хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг бие даасан, хөндлөнгийн байгууллагаар хийлгэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх.

 

7.10.9.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төслийн удирдах хорооны хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох мэдээллийг гишүүдэд хурал товлогдсон өдрөөс ажлын гурав хоногийн өмнө хүргүүлж, хэлэлцэх асуудалтай танилцах боломжоор хангасан байна.

 

7.10.10.Төслийн удирдах хорооны хурлыг гишүүдийн олонх буюу 60-аас дээш хувийн ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

7.10.11.Төслийн удирдах хорооны гишүүн хуралд хүндэтгэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй бол нарийн бичгийн даргад энэ тухай урьдчилан мэдэгдэж хурлаас өмнө саналаа цахимаар, эсхүл албан бичгээр өгсөн тохиолдолд хурлын ирцэд оруулан тооцно.

 

7.10.12.Төслийн удирдах хорооны гишүүн нь хуралд жилд хоёроос дээшгүй удаа саналаа цахимаар болон бичгээр өгч болно.

 

7.10.13.Төслийн удирдах хорооны хурлыг дараах тохиолдолд хойшлуулна:

 

7.10.13.1.хурлаар хэлэлцэх асуудлыг Төслийн удирдах хорооны гишүүдэд энэ журмын 7.10.9-д заасан хугацаанд хүргүүлээгүй;

 

7.10.13.2.гишүүдийн ирц бүрдээгүй.

 

7.10.14.Төслийн удирдах хорооны нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтөлж, хурлын тэмдэглэлийг Төслийн удирдах хорооны дарга болон гишүүдээр баталгаажуулна.

 

7.10.15.Төслийн удирдах хорооны гишүүн саналаа цахимаар болон бичгээр өгсөн тохиолдолд хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулж, баталгаажуулна.

 

7.10.16.Төслийн удирдах хорооны шийдвэр нь төсөл, арга хэмжээний тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд үндэслэсэн санхүүгийн болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хувьд тогтоол, бусад асуудлын хувьд зөвлөмж хэлбэрээр байна.

 

7.10.17.Төслийн удирдах хорооны хурал зохион байгуулахтай холбоотой бичиг хэргийн зардлыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлж болно.

 

7.10.18.Төслийн удирдах хороо нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны цалин/ажлын хөлс/, улирлын үйл ажиллагааны зардал, төсөл, арга хэмжээний дансанд хуримтлагдсан хүүгийн орлогын зарцуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй.

 

7.10.19.Төслийн удирдах хороог шинээр байгуулах, эсхүл бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон тохиолдолд энэ талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ журмын 7.10.5 болон 7.10.6-д заасан байгууллагад албан ёсоор мэдэгдэж, саналыг авсан байна.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

7.11. Төсөл хэрэгжүүлэх нэгж, түүний үйл ажиллагаа

 

7.11.1.Зээлийн гэрээнд төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахаар тусгайлан заасан бол төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тооны саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

7.11.2.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц болон орон тоог санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

7.11.3.Зээлийн гэрээнд төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахаар тусгайлан заагаагүй тохиолдолд уг нэгжийн чиг үүргийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

 

7.11.4.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь бүтцийн хувьд Төсвийн тухай хуулийн 17.1-д зааснаар төсвийн байгууллага байх ба түүний үйл ажиллагааг санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран энэ журмаар зохицуулна.

 

7.11.5.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

 

7.11.6.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага батлагдсан бүтэц, орон тоонд үндэслэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, шуурхай зохион байгуулна.

 

7.11.7.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны сонгон шалгаруулалтын үр дүнг шаардлагатай тохиолдолд хөгжлийн түншид танилцуулж, урьдчилан зөвшөөрөл авна.

 

7.11.8.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн зохицуулагчийг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилж, чөлөөлнө.

 

7.11.9.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтныг сонгон шалгаруулж, тухайн ажилтныг томилуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

 

7.11.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтныг томилж, чөлөөлнө.

 

7.11.11.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага энэ журмын 7.11.8 болон 7.11.10-т зааснаас бусад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ил тод, нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

7.11.12.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар буюу гурав хүртэлх сараар түр томилон ажиллуулж болно.

 

7.11.13.Хөгжлийн түншийн онцлогоос хамааран төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны чиг үүргийг бие даасан зөвлөх хувь хүн гүйцэтгэж болно.

 

7.11.14.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ижил чиг үүрэг бүхий бие даасан зөвлөхийн хөлсөөр ажиллах гэрээг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна.

 

7.11.15.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны болон түүнтэй ижил чиг үүрэг бүхий бие даасан зөвлөхийг томилоход цахим систем дэх хяналтын бүртгэлийн мэдээллийг харгалзан үзнэ.

Тайлбар: "Хяналтын бүртгэл" гэдэгт энэ журмыг зөрчсөний улмаас төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэгдсэн бүртгэлийг ойлгоно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

7.11.16.Санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран төсөл хэрэгжүүлэх нэгж нь энэ журам, хөгжлийн түншийн журам, заавар болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дотоод журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

 

7.12.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, түүний үйл ажиллагаа

 

7.12.1.Салбарын онцлог, хүний нөөцийн боломж болон санхүүгийн үр ашигтай байдлыг харгалзан үзэж, төсөл, арга хэмжээний зохицуулалт, уялдаа холбоо, залгамж байдлыг хангах зорилгоор тухайн салбарт хэрэгжиж байгаа хоёр болон түүнээс дээш төслийг хэрэгжүүлэх нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж болно.

 

7.12.2.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах асуудлыг тухайн салбарын онцлог, төсөл, арга хэмжээний загвар, ижил төстэй үйл ажиллагаа, хөгжлийн түншийн журам, зааврыг харгалзан зээлийн гэрээ байгуулах шатанд харилцан тохиролцож болно.

 

7.12.3.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

7.12.4.Төсөл, арга хэмжээний үйл ажиллагаа, хамрах хүрээ, онцлогоос хамаарч нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэг ба түүнээс дээш төслийн захиралтай байж болох ба төслийн захирлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн шийдвэрээр томилно.

 

7.12.5.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх харилцааг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгон энэ журмын 7.11.8, 7.11.10, 7.11.11 дэх заалтаар тус тус зохицуулна.

 

7.12.6.Төсөл, арга хэмжээний төсвийн зардлыг хэмнэх, үйл ажиллагааг уялдуулах үүднээс нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан, худалдан авах ажиллагааны ажилтны чиг үүрэг тус бүрээр нэг орон тоотой байж болно.

 

7.12.7.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төсөл, арга хэмжээний онцлог, хэрэгцээ шаардлагаас хамааран батлагдсан төсөвт багтаан мэргэжлийн ажилтны санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилон ажиллуулж болно.

 

7.12.8.Төсөл, арга хэмжээний хүрээнд зээлийн нэмэлт санхүүжилтээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалтад хамаарахгүй.

 

7.12.9.Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хоёр ба түүнээс дээш төсөл, арга хэмжээг хариуцан ажиллаж буй ажилтанд энэ журмын 2 дугаар хавсралтад заасан суурь цалингийн 30 хүртэлх хувиар нэмэгдэл олгож болно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

7.12.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтанд энэ журмын 7.12.9-д заасан нэмэгдлийг олгох эсэх асуудлыг тухайн төсөл, арга хэмжээний бүтэц, орон тоо, төсөв, санхүүгийн байдалд үндэслэн шийдвэрлэнэ.

 

7.12.11.Энэ журамд төсөл хэрэгжүүлэх нэгж гэдэгт нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг хамруулж ойлгоно.

 

Найм.Хөлсөөр ажиллах гэрээ

 

8.1.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан болон бие даасан зөвлөхтэй Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулна.

 

8.2.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай зөвхөн хөлсөөр ажиллах гэрээ байгуулах бөгөөд хэрэв өөр төрлийн гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээг төсөл, арга хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлэхгүй.

 

8.3.Хөлсөөр ажиллах гэрээг дараах байдлаар байгуулна:

 

8.3.1.төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчтай;

 

8.3.2.санхүүгийн ажилтан нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн шууд захирагч болон төслийн зохицуулагчтай;

 

8.3.3.бусад ажилтан нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч болон төслийн зохицуулагчтай.

 

8.4.Хөлсөөр ажиллах гэрээг ажилтны томилогдсон өдрөөр байгуулах бөгөөд тухайн хуанлийн жилийн 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгоно.

 

8.5.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг туршилтын хугацаагаар томилсон тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээг туршилтын хугацаанд нийцүүлэн байгуулна.

 

8.6.Хөлсөөр ажиллах гэрээнд хөгжлийн түншийн журам, зааварт нийцүүлж, шаардлагатай нэмэлт зохицуулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түнштэй зөвшилцсөний үндсэн дээр тусгаж болно.

 

8.7.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэ журмын 8.3.2-т заасан төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна.

 

8.7.1.хөлсөөр ажиллах гэрээний төсөл;

 

8.7.2.ажилтныг сонгон шалгаруулсан үнэлгээний тайлан, дүгнэлт;

 

8.7.3.шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох тухай хөгжлийн түншийн зөвшөөрөл;

 

8.7.4.ажилтныг томилох шийдвэрийн хуулбар;

 

8.7.5.цалин/ажлын хөлс тогтоох албан хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдүүлбэр; Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.7.6.төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо баталсан шийдвэрийн хуулбар.

 

8.8.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын хөлсний суурь үнэлгээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан өсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны суурь цалин/ажлын хөлсний жишиг"-ийг үндэслэн, мөн энэ журмын 3 дугаар хавсралтад заасан "Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын хөлсний нэмэгдэл тооцох шалгуур, аргачлал"-ын дагуу боловсролын зэрэг, мэргэжлийн болон төсөлд ажилласан туршлагыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.9.Энэ журмын 3 дугаар хавсралт дахь ажлын хөлсний нэмэгдэл тооцох шалгуур, аргачлалын дагуу төсөлд ажилласан туршлагад зөвхөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний төсөл хэрэгжүүлэх нэгжид 3-аас дээш жил ажилласан болон ижил чиг үүрэг бүхий бие даасан зөвлөхөөр тухайн төсөл, арга хэмжээг бүрэн дуусгавар болтол ажилласан байдлыг харгалзан авч үзнэ.

 

8.10.Мэргэжлийн туршлагад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны тухайн орон тооны чиг үүрэгт хамаарах мэргэжлээр ажилласан байдал, туршлагыг харгалзан авч үзнэ.

 

8.11.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг жил бүр дараах байдлаар үнэлж, баталгаажуулна:

 

8.11.1.төслийн зохицуулагчийн гэрээний биелэлтийг төслийн захирлын үнэлгээгээр;

 

8.11.2.санхүүгийн ажилтны гэрээний биелэлтийг төслийн захирал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон төслийн зохицуулагч нарын үнэлгээний дунджаар;

 

8.11.3.бусад ажилтны гэрээний биелэлтийг төслийн захирал, төслийн зохицуулагч нарын үнэлгээний дунджаар;

 

8.11.4.хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр.

 

8.12.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дараах байдлаар үнэлж, дүгнэлт өгөх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний белэлтийн үнэлгээг цахим системд тухай бүр бүртгэнэ: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.12.1.90 – 100 хувьтай биелэлтэд "А" буюу "бүрэн хангалттай";

 

8.12.2.71 – 89 хувьтай биелэлтэд "В" буюу "хангалттай";

 

8.12.3.70 – аас доош биелэлтэд "С" буюу "хангалтгүй".

 

8.13.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлт, гүйцэтгэсэн ажил, үүргийг үнэлэхдээ тухайн төсөл, арга хэмжээний санхүүгийн болон аудитын тайлангийн үр дүнг харгалзан үзнэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.14.Дараах тохиолдолд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг цахим систем дэх хяналтын бүртгэлд бүртгэж, ийнхүү хяналтын бүртгэлд бүртгэснээс хойш гурван жилийн хугацаанд түүнтэй аливаа төсөл, арга хэмжээний хүрээнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаас татгалзана: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.14.1.хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр хоёр удаа "С" буюу "хангалтгүй" үнэлгээ авсан;

 

8.14.2.ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөлсөөр ажиллах гэрээг дангаар цуцалсан болон ажлын байрыг тодорхойгүй хугацаагаар орхиж, ажил үүргээ гүйцэтгээгүй;

 

8.14.3.худал мэдээлэл, эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, өөр бусад төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг завдсан, эсхүл байгуулсан;

 

8.14.4.хөгжлийн түншийн хар жагсаалтад орсон;

 

8.14.5.ажил үүргийн хүрээнд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, давуу байдал бий болгосон нь тогтоогдсон;

 

8.14.6.төсөл, арга хэмжээний мөнгө, эд хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан буюу хувьдаа ашигласан нь тогтоогдсон; Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

8.14.7.хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зөрчил гаргасан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

8.15.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн тухайн ажилтны гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох санал боловсруулж Төслийн удирдах хороонд танилцуулан шийдвэрлүүлнэ.

 

8.16.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө.

 

8.17.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 (нэг) жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно.

 

8.18.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна:

 

8.18.1.хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

 

8.18.2.хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн Төслийн удирдах хорооны зөвлөмж;

 

8.18.3. хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээ;

 

8.18.4. хөлсөөр ажиллах гэрээ болон өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулбар.

 

8.19.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:

 

8.19.1.төсөл, арга хэмжээ дуусгавар болсон;

 

8.19.2.гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан;

 

8.19.3.өөрийн хүсэлтээр буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас, эсхүл хувийн хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагаар гэрээгээр хүлээсэн ажил үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;

 

8.19.4.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт орж, тухайн ажилтны чиг үүрэг цаашид шаардлагагүй болсон;

 

8.19.5.ажилтан нас барсан;

 

8.19.6.талууд харилцан тохиролцсон;

 

8.19.7.ажилтан жирэмсний амралт авсан бөгөөд тухайн ажил үүргийг дараагийн ажилтнаар гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.

 

8.20.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дараах үндэслэлээр цуцална: 

 

8.20.1.төсөл, арга хэмжээ цаашид хэрэгжихгүй болсон;

 

8.20.2.хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр "С" буюу "хангалтгүй" үнэлгээ авсан;

 

8.20.3.ажилтан холбогдох гэрээ, дүрэм журмыг зөрчсөн тухай үндэслэл бүхий албан ёсны мэдээлэл, зөвлөмж хөгжлийн түншээс ирүүлсэн;

 

8.20.4.гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй гэж үзвэл;

 

8.20.5.гэрээгээр хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй;

 

8.20.6.төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг давтан биелүүлээгүй;

 

8.20.7.төсөл, арга хэмжээний хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулсан болох нь тогтоогдсон;

 

8.20.8.ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон;

 

8.20.9.хөгжлийн түншийн журам, заавар болон Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон;

 

8.20.10.ажил үүргийн хүрээнд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, давуу байдал бий болгосон нь тогтоогдсон;

 

8.20.11.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн;

 

8.20.12.ажилтан тодорхой үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.21.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан нь жилд ажлын 15 өдөр амрах эрхтэй ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаас хойш найман сар ажилласан бол тухайн ажилтанд амралт эдлэх эрх үүснэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.22.Амралтын олговрыг ажилтны тухайн төсөл, арга хэмжээнд ажилласан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцно.

 

8.23.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын амралтын хуваарь болон амралтын хугацаанд ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэх хуваарийг төслийн захирал батална.

 

8.24.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас гурав ба түүнээс дээш ажлын өдөр чөлөө авах бол чөлөө олгох хүсэлтийг үндэслэл, нотлох баримт бичиг, эмнэлгийн магадлалын хамт төсөл хэрэгжүүлэгч байгууллагад бичгээр гаргана.

 

8.25.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцож олгох ба ажилтан ажлын хөлс тооцогдохгүй чөлөөтэй байх хугацааг амралтын өдрүүдээсээ суутган тооцуулж болно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

8.26.Амралт, чөлөөтэй холбоотой энэ журамд заагаагүй бусад харилцааг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дотоод журмаар зохицуулна.

 

8.27.Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгохтой холбогдуулан энэ журамд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулах ажлыг нэг сарын хугацаанд хариуцан гүйцэтгэнэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

8.28.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг энэ журмын 8.19 болон 8.20-д зааснаар дуусгавар болгох, цуцлахад дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна:

 

8.28.1.төсөл хэрэгжүүлэх нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын  албан бичиг;

 

8.28.2жилтны гэрээг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой хүсэлт;

 

8.28.3.төслийн удирдах хорооны зөвлөмж;

 

8.28.4.хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн акт;

 

8.28.5.энэ журамд заасан гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдтэй холбоотой бусад шийдвэр, тодорхойлолт, баримт бичиг /ажилтны өөрийн хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаан, ажилтны чиг үүрэг шаардлагагүй болсон, эсхүл гэрээт ажил дууссан, хөгжлийн түншийн зөвлөмж, холбогдох байгууллагын дүгнэлт гэх мэт./

 

8.29.Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн ажилтныг эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, эсхүл тухайн ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, үүргийг хавсран гүйцэтгүүлж болно.

 

8.30.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас гарсан, эсхүл чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээ болон хөгжлийн түншийн журам, зааварт өөрөөр заагаагүй бол тухайн орон тооны ажилтныг энэ журмын 7.11.6-д заасны дагуу сонгон шалгаруулж, ажиллуулна.

 

8.31.Энэ журмын 8.30-д заасан тохиолдолд санхүүгийн ажилтны хувьд ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш дараагийн санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж, томилогдох хүртэл түүний ажил үүргийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан ажилтан 3 сар хүртэлх хугацаагаар гүйцэтгэж болох бөгөөд үүнтэй холбоотой гарах аливаа зардлыг төсөл, арга хэмжээнээс санхүүжүүлэхгүй. 8.27-8.31 дэх хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

Ес.Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлэх,

хэрэгжилтийг зохион байгуулах

 

9.1.Төсөл, арга хэмжээний хэрэгжилт, төсвийн төлөвлөлт:

 

9.1.1.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төсвийн саналыг Төслийн удирдах хороогоор батлуулсан төсөл, арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хамт жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

9.1.2.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний тухайн жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан дараах цаглабарын дагуу боловсруулна:

 

9.1.2.1.Төсөл хэрэгжүүлэх нэгж тухайн жилийн төсвийн төслийг гадаад, дотоод санхүүжилтийн эх үүсвэрээр боловсруулан холбогдох тооцоо, танилцуулгын хамт Төсвийн тухай хуулийн 8.4.1 болон 8.4.2-т заасныг баримтлан төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

 

9.1.2.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөл, арга хэмжээний төсвийн саналыг урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх зээлийн зардлын ангиллаар боловсруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасны дагуу хүргүүлнэ;

 

9.1.2.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн төсвийн саналыг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилийн төсвийн хязгаарт нийцүүлэн хянаж, улсын төсөвт тусгуулах, зохицуулалт хийхийн хамт дараах арга хэмжээг зайлшгүй авна:

 

9.1.2.3.1.төсвийн эргэн төлөгдөх зээлтэй холбоотой саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжтэй зөвшилцөнө;

 

9.1.2.3.2.төсөл, арга хэмжээний гадаад зээлийн ашиглалтын саналыг Өрийн удирдлагын тухай хуулийн 39.2.3-т заасны дагуу Өрийн мэдээллийн санд бүртгэж, ирэх оны өрийн үйлчилгээний төлбөрт гарах нөлөөллийг тооцно;

 

9.1.2.3.3.төсөл, арга хэмжээний гадаад зээлийн ашиглалтын саналыг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн хязгаар, Засгийн газрын өрийн удирдлагын стратегид нийцүүлнэ.

 

9.1.3.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь батлагдсан төсөвт нийцүүлэн төсөл, арга хэмжээний тухайн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэн батлуулах ба батлагдсан төлөвлөгөөг цахим системд оруулна.

 

9.1.4.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилийн төсвийн хуваарийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төсвийн тухай хуулийн 8.6.1, 8.6.2-т заасныг баримтлан албан бичгээр болон цахимаар ирүүлнэ.

 

9.1.5.Энэ журмын 9.1.4-т заасан саналыг төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагаа болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал тус бүрээр эдийн засгийн ангиллаар боловсруулсан байна.

 

9.1.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 9.1.4-т заасан саналыг хянаж, төсвийн төлөвлөлтийн системд оруулах ба Төсвийн тухай хуулийн 11.1.13-т заасны дагуу төсвийн батлагдсан хуваарийг цахим системд оруулна.

 

9.1.7.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцтай уялдуулан төсвийн сарын болон улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналаа өмнөх сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахимаар ирүүлнэ.

 

9.1.8.Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж 9.1.7-д заасан хүсэлтийг хянан, төсвийн төлөвлөлтийн системд тухайн сарын сүүлийн өдөрт багтаан оруулна.

 

9.1.9.Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж батлагдсан хуваарийн дагуу цахимаар нээнэ.

 

9.2.Төсөл, арга хэмжээний санхүүгийн удирдлага:

 

9.2.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь доор дурдсан дансыг нээх, хаах асуудлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан хүсэлтэд үндэслэн төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид хандан шийдвэрлүүлнэ: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.2.1.гадаад зээлийн эх үүсвэрийг хөгжлийн түншээс хүлээн авах, харилцах гадаад валютын тусгай данс;

 

9.2.2.2.өдрийн гүйлгээ бүрийн эцэст төрийн санд хаагдах валютын тэг үлдэгдэлтэй данс;

 

9.2.2.3.төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагаа болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлын төлбөр тооцоог гүйцэтгэх төрийн сан дахь бүртгэлийн дэд данс.

 

9.2.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр дараах дэд данстай байна: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.2.1.төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг санхүүжүүлэх урсгал зардлын дэд данс;

 

9.2.2.2.төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг санхүүжүүлэх дэд данс.

 

9.2.3.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний тусгай данс, дэд дансыг төрийн санд, тэг үлдэгдэлтэй валютын дансыг арилжааны банкинд нээнэ.

 

9.2.4.Зээлийн гэрээний дагуу төсөл, арга хэмжээний хүрээнд гадаад валютаар хийгдэх төлбөр тооцоог гүйцэтгэх зориулалт бүхий зээлийн хөрөнгийг хүлээн авах дансыг Монголбанкинд, төслийн хаалтын санхүүгийн аудитын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор түр дансыг төрийн санд тус тус нээж болох ба эдгээр дансыг төрийн сан удирдана.

 

9.2.5.Төсөл, арга хэмжээний бүтэц, зохион байгуулалтаас хамааран төсөл, арга хэмжээний орон нутаг дахь үйл ажиллагааны төлбөр тооцоог гүйцэтгэх дэд дансыг тухайн орон нутгийн төрийн санд нээж болно.

 

9.2.6.Төсөл, арга хэмжээний тусгай болон үндсэн үйл ажиллагааны дэд данснаас бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг хөгжлийн түншээс гүйцэтгэгчид шууд шилжүүлэх төлбөрийн гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан, хоёрдугаар гарын үсгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх олгосноор төсвийн шууд захирагч, төслийн захирал, эсхүл санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтны аль нэг зурна.

 

9.2.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 9.2.6-д заасан гарын үсэг зурах эрх олгогдсон албан тушаалтны гарын үсгийн баталгааг хөгжлийн түншид хүргүүлнэ.

 

9.2.8.Төсөл хэрэгжүүлэх нэгж эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийн баталгааг холбогдох журмын дагуу төсөл, арга хэмжээний данс байрших төрийн сан болон банкинд хүргүүлнэ. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнуудын тоон гарын үсэг ашиглах эрхийн бүртгэлийг төрийн санд бүртгүүлнэ.

 

9.2.9.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны урсгал зардлын дэд данснаас хийгдэх төлбөрийн гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг төслийн зохицуулагч, хоёрдугаар гарын үсгийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан зурах бөгөөд тодорхой шалтгаанаар төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтны орон тоо эзгүй байгаа төсөл хэрэгжүүлэх нэгжийн хувьд төлбөрийн гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг төслийн захирал, хоёрдугаар гарын үсгийг санхүүгийн ажилтныг орлож буй ажилтан тус тус зурна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.10.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнтэй хийсэн аливаа гэрээний төлбөрийг төрийн сангийн дэд дансаар дамжуулан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.2-т заасныг баримтлан гүйцэтгэнэ.

 

9.2.11.Төсөл, арга хэмжээний гадаад валютын гүйлгээг төгрөг рүү хөрвүүлэн тайлагнахдаа тухайн өдрийн өмнөх өдрийн Монголбанкны хаалтын ханшийг ашиглана.

 

9.2.12.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч нь төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 7 дугаар хавсралтад заасныг баримтлан албан бичгээр болон цахим системээр ирүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.12.1.энэ журмын 5 дугаар хавсралтад заасан төлбөрийн гүйлгээний баримт, түүнийг дагалдах баримт бичгийн бүрдлийг хангасан байх;

 

9.2.12.2.санхүүжилтийн ерөнхий хүснэгтийг энэ журмын 6 дугаар хавсралтын дагуу хянан баталгаажуулсан байх.

 

9.2.13.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж нь санхүүжилтийн мэдэгдэл, дагалдах баримт бичгийн бүрдэл болон баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.14.Санхүүжилтийн хүсэлтийн бүрдэл дутуу, эсхүл шаардлага хангахгүй, тэдгээрт тусгагдсан асуудал Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон хөгжлийн түншийн заавар, журамд нийцээгүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүжилтийн хүсэлтийг цахим системээр дамжуулан буцаах бөгөөд тус бүрдлийг ажлын 3 хоногт багтаан бүрэн хангаж, шаардлагад нийцүүлж ирүүлээгүй бол санхүүжилтийн хүсэлтийг албан бичгээр буцаана. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.15.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн бүрдэл хангагдсан санхүүжилтийн хүсэлтийг цахим системд хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хянаж, санхүүжилтийн эрхийг нээнэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.16.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан нь төсөл, арга хэмжээний санхүүжилтийн нэгдсэн хүснэгтийг энэ журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хянан баталгаажуулсны үндсэн дээр төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх бөгөөд төрийн сангийн асуудал хариуцсан нэгжээс төлбөрийн гүйлгээний баримтад гарын үсэг зурж, цахим системээр баталгаажуулна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.17.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны төсвийг улирал бүр, төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах гадаад, дотоод сургалт, томилолтын төсвийг тухай бүр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан батална. 

 

9.2.18.Төсөл, арга хэмжээний тухайн жилийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэхгүй ба тухайн зардал болон түүнтэй холбогдон гарах хохирлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна.

 

9.2.19.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны гэрээний санхүүжилтээс хуульд заасан хэмжээгээр холбогдох татвар, хураамжийг суутган тооцож, харьяа татварын албанд шилжүүлнэ.

 

9.2.20.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл, арга хэмжээний хүрээнд бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгч, нийлүүлэгчтэй гэрээ байгуулахдаа татвар, хураамжийн зохицуулалтыг зээлийн гэрээнд зааснаас өөрөөр тусгасны улмаас үүсэх аливаа хохирлыг бүрэн хариуцна.

 

9.2.21.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, харьяа татварын алба болон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлнэ.

 

9.2.22.Төсөл, арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлсэн бие даасан зөвлөхийн хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 9.2.21-д заасны адил шийдвэрлэнэ.

 

9.2.23.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалт (барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж)-ын санхүүжилтийн гүйцэтгэлийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-ын дагуу хянан баталгаажуулсан байна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.24.Энэ журмын 9.2.23-т заасан төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг төсвийн шууд захирагч баталгаажуулах бөгөөд түүний эзгүйд орлож буй албан тушаалтан баталгаажуулна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.2.25.Төсөл, арга хэмжээ дуусгавар болоход тусгай болон дэд дансыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу хаахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

9.2.25.1.ашиглаагүй зээлийн хөрөнгийг хөгжлийн түншид буцаан шилжүүлж, эргэн төлөгдөх зээлийн үлдэгдлийг бууруулан тооцох;

 

9.2.25.2.тусгай, дэд данс болон орон нутаг дахь төсөл, арга хэмжээтэй холбогдолтой дэд дансыг хаах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага албан бичгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

 

9.2.26.Төсөл, арга хэмжээний тусгай дансны зузаатгалыг зээлийн гэрээ, хөгжлийн түншийн журам, зааварт өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

 

9.2.27.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний тусгай болон дэд дансанд хуримтлагдсан хүүг сар бүр улсын төсөвт төвлөрүүлнэ.

 

9.2.28.Төсөл, арга хэмжээний хүрээнд зээлийн гэрээнд санхүүжүүлэхээр тусгагдаагүй урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөвт тусгана. 9.2.28-9.2.33 дахь хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

9.2.29.Санхүүжилтийн хүсэлтийг албан бичгээр ирүүлэхээс гадна цахим системд баталгаажуулах шаардлагатай бөгөөд холбогдох байгууллагууд цахим системд илгээгээгүй тохиолдолд санхүүжилтийг буцаах үндэслэл болно. 

 

9.2.30.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гадаад зээлийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж болон их засварын ажлыг тэдгээрийг дуусах хүртэл хугацаанд, тоног төхөөрөмжийг хүлээн авсан гүйцэтгэлийн дүнгээр тус тус хөрөнгийн бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайландаа тусгана.

 

9.2.31.Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд дараах байдлаар бүрэн тусгасан байна:

 

9.2.31.1.төсөл хэрэгжүүлэх нэгжтэй төслийн хувьд төсөл хэрэгжүүлэх нэгж нь, төсөл хэрэгжүүлэх нэгжгүй төслийн хувьд төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцан улирал бүр төслийн хүрээнд захиалагч байгууллага баталгаажуулж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн нэгжийн санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын мэдээг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд хөрөнгийн зардлын дүнг бүртгүүлнэ;

 

9.2.31.2.гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хөрөнгөтэй холбоотой валютын ханшны зөрүүг төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу бүртгэнэ.

 

9.2.32.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хүрээнд бий болсон хөрөнгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан "Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг баримтлан эцсийн өмчлөгчид шилжүүлнэ.

 

9.2.33.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн хэрэгжилттэй холбоотой болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн тайланд өгсөн аудитын зөвлөмж, шаардлагын биелэлтийг хариуцах бөгөөд холбогдох тайланг гарган Үндэсний Аудитын Газарт хүргүүлнэ.

 

9.3.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны санхүүжилт:

 

9.3.1.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны улирлын зардлын төсвийг энэ журмын 4 дүгээр хавсралт дахь маягтын дагуу төлөвлөн, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар хянан баталгаажуулж, тухайн улирлын өмнөх сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтнаар батлуулахаар хүргүүлнэ.

 

9.3.2.Үйл ажиллагааны улирлын төсвийг батлуулахад энэ журмын 5 дугаар хавсралтад заасан төлбөрийн гүйлгээний баримт бичгийн бүрдлийг зайлшгүй хангасан байх ба батлагдсан төсвийг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд дансанд тухайн улирлын эхний сарын ажлын 5 хоногт багтаан татан авна.

 

9.3.3.Үйл ажиллагааны зардалд дараах урсгал зардлууд багтана: Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.3.3.1.цалин хөлс;

 

9.3.3.2.байгууллагаас нийгмийн даатгалд төлөх шимтгэл;

 

9.3.3.3.хангамж, бараа материалын зардал;

 

9.3.3.4.норматив зардал;

 

9.3.3.5.эд хогшил; Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.3.3.6.барилга байгууламжийн ашиглалтын зардал;

 

9.3.3.7.томилолт, зочдын зардал;

 

9.3.3.8.сургалтын зардал;

 

9.3.3.9.нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж;

 

9.3.3.10.татварын зардал;

 

9.3.3.11.бусад ажил, үйлчилгээний зардал.

 

9.3.4.Төсөл, арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлэх гэрээт ажилтан болон бие даасан зөвлөхүүдийн цалин, аудитын төлбөрийг зээлийн гэрээнд тусгайлан заагаагүй бол төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлын төсвөөс санхүүжүүлэхгүй.

 

9.3.5.Төсөл, арга хэмжээний үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах гадаад, дотоод сургалт, томилолт, арга хэмжээний удирдамж,  төлөвлөгөөг төсвийн шууд захирагчаас доошгүй албан тушаалтан, төсөл хэрэгжүүлэх нэгжийн улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан гадаад, дотоод сургалт, томилолтын удирдамжийг төслийн захирал тухай бүр батална.

 

9.3.6.Төсөл, арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах гадаад, дотоод сургалт, томилолтын зардлыг төсөвлөхөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нийтлэг жишгийг мөрдлөг болгоно.

 

9.4.Төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх худалдан авах ажиллагаа:

 

9.4.1.Зээлийн гэрээнд төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх худалдан авах ажиллагааны талаар тусгайлан заагаагүй, эсхүл хөгжлийн түншийн журам, заавраар зохицуулаагүй тохиолдолд худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангана.

 

9.4.2.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу төсөл, арга хэмжээний хүрээнд тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулан жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэн батлуулна.

 

9.4.3.Төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд зөвхөн суурь судалгаа хийгдсэн дэд төслүүдийг тусган батлуулна.

 

9.4.4.Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан дэд төслүүдийн төсөвт өртгийн тооцоо, төсөв нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, стандартын дагуу хийгдсэн байна.

 

9.4.5.Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан дэд төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч нэгтгэсэн байна.

 

9.4.6.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, эсхүл төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний хүрээнд нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр болон хөгжлийн түншийн худалдан авах ажиллагааны журам, зааврын дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах бөгөөд сонгон шалгарсан этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангуулан хяналт тавьж ажиллана. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

9.4.7.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төслийн зохицуулагч, төсөл хэрэгжүүлэх нэгж нь хяналтын бүртгэлд бүртгэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, бие даасан зөвлөхийг сонгон шалгаруулах болон гэрээ байгуулахаас татгалзана.

 

9.4.8.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн эрх олгосноор төслийн зохицуулагч гарын үсэг зурж болно.

 

9.4.9.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан болон төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.4-т заасны дагуу болон хөгжлийн түншийн зөвшөөрлийг үндэслэн урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулж болно.

 

9.4.10.Тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд шаардлагатай тайлбар, үндэслэлийн хамт Төслийн удирдах хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

 

9.4.11.Төсөл хэрэгжүүлэх нэгж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон түүний нэмэлт, өөрчлөлтийг цахим систем, шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон шаардлагатай тохиолдолд хөгжлийн түншийн системд оруулна.

 

9.4.12.Төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх дотоодоос худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гэрээний Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2-т заасныг баримтлан хийх талаар тендерийн баримт бичигт тусгана.

 

9.4.13.Энэ журамд зааснаас бусад тохиолдолд төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах шатанд төсөл хэрэгжүүлэгч байгууллага дангаараа төслийн худалдан авах ажиллагааны хамрах хүрээ, бараа, ажил, үйлчилгээнд өөрчлөлт оруулахгүй.

 

9.4.14.Төсөл, арга хэмжээний үйл ажиллагаа дуусгавар болохоос 6 сарын дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй.

 

9.5. дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/30 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ,

ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ

 

Арав.Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ,

үнэлгээ хийх, хяналт тавих

 

10.1.Төсөл, арга хэмжээний суурь нөхцөл байдал, хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны зорилт, шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

 

10.2.Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл, арга хэмжээний анхан шатны буюу суурь үнэлгээг хийж төсөл, арга хэмжээ хэрэгжиж эхлэх үеийн нөхцөл байдлыг үнэлж, төсөл, арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг, хийх ажлын хамрах хүрээнд өөрчлөлт орох шаардлагатай эсэхийг тодорхойлох ба тайлан, дүгнэлт зөвлөмжийг Төслийн удирдах хороонд хэлэлцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, цахим системд оруулна.

 

10.3.Төсөл хэрэгжүүлэх нэгж зээлийн гэрээний дагуу төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байнгын дотоод хяналт тавьж Төслийн удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад тайлагнана.

 

10.4.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрийн хариуцах гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хэрэгжиж дууссаны дараа эцсийн үнэлгээ хийн харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

 

10.5.Салбарын хэмжээнд гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, дүгнэлт зөвлөмжийг хэлэлцэх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч биелэлтэд хяналт тавих, удирдлага зохицуулалтаар хангах, нэгтгэн тайлагнах үйл ажиллагааг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.

 

10.6.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, тайланг Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэн энэ журмын 14 дүгээр хавсралтын дагуу дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ.

 

10.7.Төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэ журам болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасныг баримтлан дараах байдлаар ирүүлнэ: Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

10.7.1.төсөл хэрэгжүүлэгч нэгж нь төсөл, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, төслийн удирдах хороогоор хэлэлцүүлж, холбогдох тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор албан бичгээр болон цахим системээр;

 

10.7.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, энэ журмын 15 дугаар хавсралт дахь маягтын дагуу тайланг нэгтгэн, дүгнэлт, зөвлөмж, танилцуулгын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор албан бичгээр болон цахим системээр.

 

10.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 10.7-д заасан тайланг нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор багтаан хүргүүлнэ.

 

10.9.Төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн дунд шатанд үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бий болсон өөрчлөлтийг дүгнэх, дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох зорилгоор төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түнш талууд хамтарсан үнэлгээг хийж болно.

 

10.10.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээний үр дүнгийн үнэлгээг уг төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусахаас нэг сарын өмнө  хийж цахим системд тайлагнах ба төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь төсөл хэрэгжиж дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр нөлөөний үнэлгээг хийж цахим системээр тайлагнана. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

10.11.Хяналт-шинжилгээ, үнэлгээний зардлыг төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт оруулан тусгасан тохиолдолд төсөл, арга хэмжээний хөрөнгөөс, тусгаагүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна.

 

10.12.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг бие даасан, хөндлөнгийн байгууллагаар хийлгэж болно.

 

10.13.Энэ журмын 10.12-т заасан хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх тухай шийдвэрийг Төслийн удирдах хороо гаргах бөгөөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж зохион байгуулж, холбогдох гэрээг байгуулан, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

10.14.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөл, арга хэмжээний санхүүгийн болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, тайланг үнэн зөв гаргах, төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа барилга байгууламж, их засварын ажилд хяналт-шалгалт хийх бөгөөд төслийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын чанарыг бүрэн хариуцна.

 

Арван нэг. Төсөл, арга хэмжээг тайлагнах

 

11.1.Төсөл хэрэгжүүлэх нэгж төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн сарын тайланг дараа сарын 2-ны дотор, улирлын тайланг дараа сарын 10-ны дотор, жилийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор энэ журмын 13 дугаар хавсралтын дагуу бэлтгэнэ.

 

11.2.Төсөл, арга хэмжээний төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг Төсвийн тухай хуулийн 8.8.1-ийн дагуу сар бүрийн 2-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүүжилт тайлан бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

 

11.3.Төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээний санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төсвийн тухай хуулийн 8.9.1 болон 8.9.2 дугаар зүйлд заасан хугацаанд бичгээр болон цахим системээр хүргүүлнэ.

 

11.4.Төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй бол энэ журмын 11.2 болон 11.3-т заасан мэдээ, тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцан гаргана.

 

11.5.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж болон өрийн удирдлагын асуудал хариуцсан нэгжтэй зээлийн ашиглалтын тооцоог энэ журмын 10 дугаар хавсралт дахь маягтын дагуу, гадаад зээлийн төсөл, арга хэмжээний хүрээнд улсын төсвийн санхүүжилтийн тооцоог энэ журмын 11 дүгээр хавсралтын дагуу сар бүрийн 2-ны дотор нийлж, акт үйлдэнэ.

 

11.6.Төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй тохиолдолд энэ журмын 11.5-д заасан тооцоог төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцан нийлнэ.

 

11.7.Засгийн газрын гадаад зээлийн ашиглалтын мэдээг Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх тайлагнах журам"-ын дагуу тайлагнана.

 

11.8.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлийг улирал бүр энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу тайлагнан дараа улирлын үйл ажиллагааны төсвийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

11.9.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтын бүртгэлийг энэ журмын 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу хөтөлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн тайланд тусгана.

 

11.10.Энэ журмын 11.9-д заасан хөрөнгө оруулалтын бүртгэлийн мэдээг хагас, бүтэн жилээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа сарын 25-ны дотор цахим системээр болон албан бичгээр баталгаажуулан ирүүлнэ.

 

11.11.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төсвийн тухай хууль болон хөгжлийн түншийн журам, зааварт заасан хугацаанд төсөл, арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд аудит хийлгэж, тухай бүр тайлагнана.

 

11.12.Төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд төсөл, арга хэмжээний тайлан, мэдээг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тухай бүр оруулна.

 

11.13.Зээлийн гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж нь хөгжлийн түншид холбогдох мэдээ, тайланг гаргаж өгнө.

 

11.14.Төсөл хэрэгжүүлэх нэгж худалдан авах ажиллагааны сарын явцын мэдээг дараа сарын 2-ны дотор энэ журмын 17 дугаар Хавсралтад заасан маягтын дагуу гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжид цахим системээр хүргүүлнэ.

 

11.15.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тухайн жилд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны тайланг Сангийн сайдын тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журамд заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны нэгжид хүргүүлэн цахим системд тухай бүр оруулна.

 

11.16.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан төсөл, арга хэмжээний тайлан, мэдээг дараах байдлаар цахим системд оруулна:

 

11.16.1.төслийн зохицуулагч төсөл, арга хэмжээний баримт бичиг, төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны гэрээ, үнэлгээг тухай бүр;

 

11.16.2.санхүүгийн ажилтан төсөл, арга хэмжээний төсөв, санхүүгийн төлөвлөгөө, гүйцэтгэл, зээлийн ашиглалт, хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын бүртгэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээллийг тухай бүр;

 

11.16.3.худалдан авах ажиллагааны ажилтан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний нэмэлт өөрчлөлт, явцын мэдээ, гүйцэтгэл, тайланг сар, улирал, бүтэн жилээр.

 

11.16.4.хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үнэлгээг:

 

11.16.4.1.төсөл, арга хэмжээний үйл ажиллагаанд хамаарах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг тухай бүр;

 

11.16.4.2.төсөл, арга хэмжээний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийн биелэлтийг энэ журмын 14 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу улирал,  хагас, бүтэн жилээр;

 

11.16.4.3.төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны, санхүүгийн болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний явц, хэрэгжилтийг сар, улирал, жилээр;

 

11.16.4.4.ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр;

 

11.16.4.5.төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байрны зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг сар бүр;

 

11.16.4.6.аудитын зөвлөмжийн биелэлтийг хагас, бүтэн жилээр тус тус тайлагнана.

 

11.17.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжиж дууссанаас хойш хоёр жилийн дараа төсөл, арга хэмжээний үр нөлөөний үнэлгээ хийж, тайланг цахим системд оруулна.

 

Арван хоёр.Төсөл, арга хэмжээ дуусгавар болох

 

12.1.Төсөл, арга хэмжээг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:

 

12.1.1.зээлийн гэрээнд заасан төсөл хэрэгжих хугацаа дуусгавар болж, зорилтот ажлууд бүрэн хэрэгжсэн, эсхүл төлөвлөсөн хугацаанаас өмнө бүрэн хэрэгжсэн;

 

12.1.2.төсөл, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болж, татан буулгахаар холбогдох талууд харилцан тохиролцсон;

 

12.1.3.зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш төсөл, арга хэмжээний хүрээнд бараа, ажил гүйцэтгэгч болон нийлүүлэгчтэй гэрээг нэг жилийн дотор байгуулаагүй.

 

12.2.Төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг дараах байдлаар тайлагнана: Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

12.2.1. төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний эцсийн тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө гурван сарын дотор энэ журмын 14 болон 16 дугаар хавсралтын дагуу боловсруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ;

 

12.2.2.төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хоёр сарын дотор төсөл, арга хэмжээний эцсийн тайланг энэ журмын 16 дугаар хавсралтын дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түншид албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ.

 

12.3.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээг дуусгавар болгох болон төсөл, арга хэмжээний эцсийн тайланг бэлтгэхтэй холбоотой зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

12.4.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төсөл, арга хэмжээний санхүүгийн аудитыг төсөл дуусахаас гурван сарын өмнө урьдчилан гүйцэтгүүлж болох ба санхүүгийн аудит хийсэн тайлан, дүгнэлт, гүйцэтгэлийн тайланг төсөл хэрэгжиж дуусмагц төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчаар хянуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөгжлийн түншид албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар өөрчлөн найруулсан.

 

12.5.Төсөл хэрэгжүүлэх нэгж нь хөрөнгийн бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу хөтөлж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад болон дуусгавар болсны дараа төсөл хэрэгжүүлэгч байгууллагад холбогдох дүрэм, журмын дагуу хүлээлгэн өгч, энэ тухай акт үйлдэн баталгаажуулсныг үндэслэн бүртгэл хөтөлж, цахим системээр тайлагнана.

 

12.6.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь энэ журмын 12.5-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүлээлгэн өгсөн өмч, хөрөнгийг шилжүүлэн авах хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

12.7.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээний хүрээнд бий болох үр дүн болон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн тогтвортой, үр ашигтай ашиглах (удирдлага, хүний нөөц, санхүүгийн чадавх) төлөвлөгөө, түүнд шаардагдах төсвийн тооцоог (урсгал зардлын хамт) хийж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хуулбарыг цахим системд оруулна.

 

12.8.Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь дараах арга хэмжээг авсны үндсэн дээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг тавьж шийдвэрлүүлнэ:

 

12.8.1.энэ журмын 12.4-12.6-д заасныг авч хэрэгжүүлсэн болохыг нотлох баримт ирүүлсэн байх;

 

12.8.2.төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг дүгнэн, дуусгавар болгож, үнэлгээг цахим системд оруулсан байх;

 

12.8.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбоотой татварын өглөг, санхүү, төсвийн төлбөр тооцоог эцэслэн, аливаа өр төлбөргүй болсныг баталгаажуулсан байх;

 

12.8.4.хуульд заасан бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх;

 

12.8.5.энэ журмын 12.10-т заасны дагуу төсөл, арга хэмжээний баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын архивд хүлээлгэн өгсөн баримтын хуулбар;Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

12.8.6.энэ журмын 12.6-д заасны дагуу төсөл, арга хэмжээний өмч, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсөн талаарх баримт.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

12.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 12.8 дахь хүсэлтийг хянан үзэж, төсөл арга хэмжээний дансыг хааж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргана.

 

12.10.Төсөл хэрэгжүүлэх нэгж төсөл, арга хэмжээтэй холбоотой бүх баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын архивд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгнө.

 

Арван гурав.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн

удирдлагын мэдээллийн систем, ил тод байдал

 

13.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн систем (цахим систем)-ийн удирдлагыг хэрэгжүүлж, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж хөтөлнө.

 

13.2.Гадаадын зээлийн нэгдсэн мэдээллийн сан нь цахим системийн бүрэлдэхүүн байх бөгөөд гадаад зээлийн төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүжилтийн эрх нээх, нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлэх, тайлагнах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, бие даасан зөвлөхийн гэрээний үүргийн биелэлт, зөрчилтэй холбоотой хяналтын бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа хамаарна.

 

13.3.Төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 13.2-т заасны дагуу гадаад зээлийн төсөл, арга хэмжээний төлөвлөлт, төсөвлөлт, ашиглалт, бүртгэл, санхүүжилт, хэрэгжилт, гүйцэтгэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хяналт, үнэлгээ, тайлагналыг тухай бүр цахим системээр дамжуулан гүйцэтгэж, ил тод байдлыг хангах бөгөөд мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

 

13.4.Цахим системд холбогдох байгууллагууд мэдээллийг тухай бүр оруулаагүй бол мэдээллийн санд бүртгэж, хариуцлага тооцох үндэслэл болно.

 

13.5.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн системд мэдээлэл оруулахдаа удирдамж, гарын авлагыг мөрдлөг болгож ашиглана.

 

13.6.Цахим системийн үйл ажиллагааны аюулгүй байдал, тогтвортой ажиллагааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

 

13.7.Цахим системд хандах эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн мэргэжилтэн нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүсэлтийг үндэслэн нээнэ.

 

13.8.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсөл, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн, эсхүл төслийн зохицуулагч нь төсөл, арга хэмжээнд хамаарал бүхий бусад оролцогчдын мэдээллийг цахим системд бүртгэж, хандах эрхийг тохируулна.

 

13.9.Цахим системд хандах эрх авах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан цахим шуудангийн хаягаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгжийн албан ёсны цахим шуудангийн хаягаар илгээх бөгөөд хүсэлтэд зээлийн гэрээ,  баримт бичгийг хавсаргасан байна. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

13.10.Цахим системийн хэрэглэгчийн эрхийн нууцлалт, аюулгүй байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцах ба бусдад дамжуулж, ашиглуулахгүй байна.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

13.11.Нууцын тухай хууль тогтоомж, зээлийн гэрээнд зааснаас бусад тохиолдолд гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үйл ажиллагаа, санхүүжилтийн мэдээлэл болон бүртгэл, тайлагналт ил тод байна.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

13.12.Цахим системийн мэдээллийг odamis.mof.gov.mn, publicinvestment.gov.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

 13.13.Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.iltod.mof.gov.mn, odamis.mof.gov.mn, publicinvestment.gov.mn болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын цахим хуудаст тухай бүр мэдээлнэ.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

13.14.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад, зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж нь энэ журмын хэрэгжилтийн хүрээнд гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааны гарын авлагыг боловсруулж, мөрдүүлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч, төсөл хэрэгжүүлэх нэгж тус бүр нь энэхүү гарын авлагыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

Арван дөрөв.Хариуцлага

 

14.1.Энэ журмыг зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

 

14.2.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс үүдэлтэй маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

14.3.Энэ журмыг хэрэгжүүлэх албан тушаалтан, ажилтан нь чиг үүргээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус, бие даан гүйцэтгэх ба тухайн этгээдийн хууль бус аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Энэ  хэсгийг Сангийн сайдын 2024 оны А/12-р тушаалаар нэмсэн.

 

 

-ooOoo-

 

1