A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д доор дурдсан агуулга бүхий 4 дэх заалтыг нэмсүгэй:

"4.Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймаг, нийслэлийн зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байгаа ерөнхий эмч, их эмч (бактериологич), клиникийн их эмч (гоц халдвартын), халдвар судлалын их эмч (тархвар судлаач), халдвар судлалын бага эмч/дуудлага хяналтын бага эмч, вирус судлагч, генетикч, бактериологийн лаборант, малын эмч, амьтан судлагч, шимэгч судлагч, шимэгч судлалын лаборант, био химич, биотехнологич, ариутгагч, бэлдмэлчин, түргэн тусламжийн жолооч болон хээрийн шинжилгээний жолооч, амьтан маллагчид албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгоно."

2.Мөн журмын 4 дэх заалтын дугаарыг "4" гэснийг "5" гэж өөрчилсүгэй.

3.Төв, орон нутгийн зоонозын өвчин судлалын байгууллагын албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА