A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.26 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"3.1.26."нийгмийн эрүүл мэндийн ажилтан" гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын "эмнэлгийн мэргэжилтэн" гэсний дараа ", нийгмийн эрүүл мэндийн ажилтан" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "эмнэлгийн мэргэжилтэн," гэсний дараа "нийгмийн эрүүл мэндийн ажилтан," гэж, 29.5 дахь хэсгийн "тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн", мөн хэсгийн "эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн" гэсний дараа ", нийгмийн эрүүл мэндийн ажилтан" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"24.6.4.хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;"

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсгийн "нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого," гэснийг "нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний" гэж, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийн "энэ хууль" гэснийг "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР