- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 485
Улаанбаатар хот
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнг Батлан хамгаалах яамны харьяанд ажиллуулсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны зарим байгууллагын бүтцийн өөрчлөлтийн тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
