- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 487
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны 08 дугаар сард тэмдэглэсүгэй.
2."Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор баталсугай.
3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалахын сайдын 2024 оны төсвийн багцад зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Д.Жавхлан нарт зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
