- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХ САН БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 405
Улаанбаатар хот
ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХ САН БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 49.1, 49.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг байгуулж, Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, түүний хөрөнгийг захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон зарцуулалтад хяналт тавих журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
