A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6.31 дэх зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"6.31 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Иргэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хуулийн этгээд нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тараасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР