- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар тогтоолын 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.Үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн давхардлыг арилгаж, төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор доор дурдсан төрийн өмчийн зарим мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг тус тус өөрчлөн зохион байгуулсугай:
2.1.Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй нийлүүлж Орхон аймаг дахь Политехник коллеж болгон;
2.2.Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллеж, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нийлүүлж Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж болгон;
2.3.Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг тус аймаг дахь Политехник коллежид нэгтгэн."
2.Мөн тогтоолын 1.8, 1.9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
