A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5.21, 6.5.22 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"6.5.21.нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн болон аймгийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар;

6.5.22.төрийн аудитын дээд болон харьяа орон нутгийн байгууллага."

2 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "хуульд заасан тусгай хувцас" гэсний дараа "болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д заасан тусгай хувцас" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын "гар утасны зардал" гэсний өмнө "үндсэн үйл ажиллагаа нь шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй этгээдийн албаны гар утасны зардлаас бусад" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн ", 15.2.3" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР