- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх журам/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр
Дугаар А/303,А/308
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Байгаль орчин, аялал жуулчлалыны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Цогтгэрэл) нарт тус тус даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
