A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/303,А/308 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 1.2.Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн  тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудитын журам, аргачлал болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартыг дагаж мөрдөнө.

 1.3.Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Хоёр. Шинжилгээний төрөл

 

2.1.Хүрээлэн байгаа орчны шинжилгээ дараах төрөлтэй байна.

2.1.1мьтны сорьц дээжийн шинжилгээ;

2.1.2.ургамлын шинжилгээ;

2.1.3гаарын шинжилгээ;

2.1.4сны шинжилгээ;

2.1.5өрсний шинжилгээ;

2.1.6й модны шинжилгээ;

2.1.7усад.

 

Гурав. Шинжилгээний лабораторид тавигдах шаардлага

 

 3.1.Шинжилгээг тусгай тоноглосон лабораторийн өрөө, тасалгаанд хийнэ.

 3.2.Лаборатори нь байгалийн гэрэлтүүлэгтэй, дулаан, цэвэр бохир усны   сүлжээнд холбогдсон байна.

 3.3.Лабораторийн тоног төхөөрөмжийг газардуулга болон зориулалтын төхөөрөмжтэй холбож, цахилгаан тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

 3.4.Шинжээчдийн аюулгүй байдлыг хангасан зориулалтын төхөөрөмж, нүд угаагуур, шүршүүр зэрэг хэрэгслээр лабораторийг тоноглосон байна.

 3.5.Лабораторийн ширээ нь ариутгаж халдваргүйжүүлэхэд тохиромжтой, хүчил шүлтэд тэсвэртэй гадаргуутай байна.

 3.6.Бодис урвалж, уусмалуудыг хадгалах шүүгээ нь ямар төрлийн бодис хадгалж байгаа талаарх мэдээлэл бүхий хаягтай байна. Хамт хадгалж болохгүй химийн бодисуудыг тус тусад нь хадгална.

 3.7.Шаардлагатай бэлэн байдлыг хангаж, яаралтай горимд ажиллах үед урвалжийн нөөцийг бүрдүүлнэ.

Дөрөв. Шинжилгээний объектод тавих шаардлага

 

 4.1.Шинжилгээний объектыг холбогдох заавар, журам, стандартын дагуу зориулалтын саванд  хаяглан битүүмжилсэн байна.

 4.2.Энэ журмын 4.1-д зааснаар ирүүлж буй шинжилгээний объект нь шинж  чанар, тоо хэмжээний хувьд шаардлага хангасан байна.

 4.3.Шинжилгээний объект, баримт материалыг эх хувиар нь ирүүлэх боломжгүй тохиолдолд шинжээч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар дээр нь очиж объектод үзлэг шинжилгээ хийнэ.

 4.4.Шаардлагатай тохиолдолд шинжээч нь дээжийг биечлэн авч болно.

 

Тав. Шинжилгээний объектыг хадгалах,

тээвэрлэх ерөнхий шаардлага

 

 5.1.Шинж чанараа амархан алдаж болзошгүй шинжилгээний объектын хадгалах нөхцөлийг шинжилгээ хийх үйл ажиллагаатай уялдуулан тооцоолох ба шаардлагатай тохиолдолд шинжилгээг яаралтай хийж, бодит байдлыг баталгаажуулна.

 5.2.Шинжээч нь шинжилгээний объектын онцлогоос хамаарч түүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг биечлэн хариуцах бөгөөд орчиндоо аюултай шинжилгээний объектыг тусгай өрөө, тасалгаа эсвэл хөргөх систем бүхий зориулалтын саванд хадгална.

 5.3.Шинжилгээнд ирүүлж байгаа шинжилгээний объектыг шороо, тоосоор бохирдохоос хамгаалж битүүмжлэл сайтай зориулалтын саванд хийж тээвэрлэнэ.

 5.4.Шинжилгээнд ирүүлж байгаа шинжилгээний объектыг шатах тослох материал болон шинж чанарыг нь алдагдуулах аливаа химийн бодистой хамт тээвэрлэж, хадгалахыг хориглоно.

5.5.Хэргийн газраас авсан болон шинжилгээнд ирүүлсэн сээр нуруутан,  сээр нуруугүйтэн амьтад, тэдгээрийн эд эрхтэн, үс ноос, яс  зэргийг  объектын онцлогоос хамаарч зориулалтын саванд, түргэн муудах  объектыг -200С хөлдөөж, жижиг хөхтөн, загас, хоёр нутагтан, мөлхөгч, шавжийг 50-75%-ийн спирт болон зориулалтын уусмалд хийн (хэрэв дотор нь шошго хийх бол балын харандаа хэрэглэнэ) битүүмжлэл сайтай модон хайрцаг, зориулалтын шүүгээнд хаягжуулан хадгална.

 5.6.Хэргийн газраас авсан болон шинжилгээнд ирүүлсэн ургамлын  шинжилгээний объектыг зориулалтын саванд хадгалж тээвэрлэнэ.  Хатаах ургамлыг хэмжээнээс хамаарч гербарийн хавтсанд эсвэл хатаах шүүгээнд 350С-400С хэмийн температурт хатааж, эрүүл ахуйн шаардлага хангасан нарны шууд тусгалаас хол, агаарын солилцоо сайтай байранд шалнаас дээш 15-20 сантиметр, тавиур хооронд 50 сантиметрээс багагүй зайтай вандан дээр тал бүрээсээ салхи орж байхаар хураан хаягжуулан хадгална.

        5.7.Xэргийн газраас агаарын дээжийг ямар үзүүлэлт тодорхойлохоос хамаарч богино  болон урт хугацааны дээжийг /MNS ISO 4219:2002/ стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж болон зориулалтын саванд авч, хадгалж лабораторид хүргэж шинжилгээ хийнэ. Хэрэв нэн даруй лабораторид хүргэх боломжгүй бол хөргөгчид хадгалж хүргүүлнэ.

          5.8.Хэргийн газраас авсан болон шинжилгээнд ирүүлсэн усны дээжийг /MNS ISO 5667-1:2002/ стандартад нийцүүлэн 48 цаг хүртэлх хугацаанд 0оС-4оС хэмийн температурт хөргөж, нарны шууд тусгалаас хол хадгална. Шинж чанараа амархан алдаж болзошгүй усны шинжилгээний объектыг нэн даруй шинжилгээнд хүргүүлэх, боломжгүй тохиолдолд гүн хөлдөөж хөргөгчид хадгалж хүргүүлнэ.

         5.9.Хэргийн газраас авсан болон шинжилгээнд ирүүлсэн хөрсний шинжилгээний объектыг зориулалтын саванд хийж, хөрсний чийг, температурыг алдагдуулахааргүй нөхцөлд хадгалж 48 цагийн дотор лабораторид хүргэж шинжилгээ хийлгэнэ. Хэрэв дээрх хугацаанд лабораторид хүргэх, шинжлэх боломжгүй бол 4оС -50С  хэмийн температурт хадгалж хүргүүлнэ.

 5.10.Ой модны дээжийг авахдаа 5-10 см зузаантай хөндлөн зүсэлт хийж авна. Шинжилгээний объектыг хайрцаг, саванд хийн жилийн цагаригийг гэмтээхгүйгээр битүүмжилж шинжилгээнд ирүүлнэ.

 

Зургаа.Үнэлгээ, шинжилгээ хийх

 

 6.1.Шинжээч шинжилгээ хийлгэх шийдвэртэй танилцан шинжилгээний объектыг биечлэн хүлээн авч, цаашид шинжилгээ хийх боломжтой эсэх талаар шийдвэр гаргана.

 6.2.Шинжээч нь шинжилгээ хийх боломжгүй гэж үзвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд нэн даруй албан бичгээр хариу мэдэгдэнэ.

 6.3.Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ.

 6.4.Шинжилгээнд ирүүлсэн объектыг шинжилгээний арга, аргачлалын дагуу гэмтээж, шинж чанарыг нь өөрчлөхөөр байвал шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ талаар урьдчилан мэдэгдэнэ.

 6.5.Шинжээч нь шинжилгээний объект, бусад шаардлагатай баримт материалын эх хувийг газар дээр нь очиж шинжилгээ хийх шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа удирдах албан тушаалтанд танилцуулж, шаардлагатай багаж төхөөрөмж, албаны унааг ашиглана.

 6.6.Шинжээч нь шинжилгээнд шаардлагатай материал буюу харьцуулсан загвар авч шинжилгээнд ашиглаж болно.

 6.7.Шинжээч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд бусад алба хаагч нарт зөвлөх, аюулгүй байдлын зааварчилгаа өгч болно.

 6.8.Шинжээчийн дүгнэлтийг хэвлэмэл маягт дээр үйлдэх ба өөрөөр үйлдэхийг хориглоно.

 

 6.9.Шинжилгээний байгууллага шаардлагатай тохиолдолд хүрээлэн байгаа орчны шинжилгээний объектыг мэргэжлийн байгууллагын лабораторид илгээж, гарсан үр дүнг үндэслэн дүгнэлт гаргаж болно.

 6.10.Шинжээчдийн баг нь хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийхдээ шаардлагатай тохиолдолд үнэлгээ хийгдсэн талбайд очиж дээж авч ажиллана.

         6.11.Шинжээчдийн баг нь хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

 

Долоо. Лабораторийн аюулгүй ажиллагаа

 7.1.Шинжилгээний лабораторид ажиллах албан хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.

 7.2.Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгана.

 7.3.Шинжилгээний сорилт, туршилтын ажил дууссаны дараа ашигласан багаж, тоног төхөөрөмжүүдийг унтрааж, цахилгааны эх үүсвэрээс салгана.

 7.4.Биологийн шинжилгээний объекттой харьцах үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөнө. Ашигласан нэг удаагийн хамгаалах хэрэгслийг уутанд хийж, устгалд оруулна.

 7.5.Лабораторийн ширээн дээр шатамхай шингэн асгавал тэр дор нь халаагуур болон цахилгаанаар ажилладаг багажуудыг салгах ба асгарсан шингэн дээр элс асгаж, модон хутгуураар хаман авч, уг газрыг сайн угааж, цэвэрлэнэ.

 7.6.Цахилгаанаар ажилладаг багажийг тасралтгүй ажиллах дээд хугацаанаас хэтрүүлэхгүйгээр ашиглана.

 7.7.Лабораториос гарч явахдаа ашигласан бүх багаж тоног төхөөрөмжөө салгасан эсэх, усны хаалт, гэрлээ унтраасан эсэхийг тогтмол шалгана.

 7.8.Лабораторид хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, эмийн сан, аюулгүй ажиллагааны иж бүрдэл зэргийг бэлэн байлгана.

 7.9.Шинжилгээний зориулалтаар хэрэглэх химийн бодисуудыг тухайн лабораторийн өрөөнд тусгай зориулалтын шүүгээнд хадгална.

 

Найм. Хориглох зүйл

8.1.Дараах үйл ажиллагааг хийхийг хориглоно.

 8.1.1.тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, байрлалаас нь хөдөлгөх, шилжүүлэх, тохиргоог өөрчлөх;

 8.1.2.лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний явц, үр дүн, техник, хэрэгсэл, баримт бичиг, сан, цуглуулгын талаар нарийвчилсан мэдээлэл олж авч хувийн зорилгоор ашиглах;

 8.1.3.лабораторид шинжилгээний объектоос бусад эд зүйл хадгалах;

 8.1.4.ажлын болон хувийн хувцас, хэрэглэлийг хамт хадгалах;

 8.1.5.лабораторид бүрэн ажиллагаатай цахилгаан хэрэгслийг ашиглах ба тусгаарлагч нь гэмтсэн цахилгаан гүйдэлтэй утас, залгуур нь эвдрэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах;

 8.1.6.багаж, тоног төхөөрөмжийг ашиглах үедээ хараа хяналтгүй орхих;

 8.1.7.лабораторийн багаж, тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд зөвшөөрөлгүй засварлах;

 8.1.8.шатамхай бодисыг спиртэн дэн болон цахилгаанаар ажилладаг багаж хэрэгсэл, татах шүүгээ, исэлдүүлэгчид (хлор, нитрат, марганц гэх мэт( ойр хадгалах;

 8.1.9.шатамхай бодистой ажиллаж байх үед татах шүүгээг ажиллуулах.

 

 

 

---оОо---