A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жагсаалт, журам батлах тухай /Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/221

Улаанбаатар хот

Жагсаалт, журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал), хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

3.Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил, мэргэжлийг энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад нийцүүлэн түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрт тодорхой тусгаж байхыг ажил олгогч нарт зөвлөсүгэй.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/296 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай" 2020 оны А/129 дүгээр тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2022 оны А/185 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай" 2022 оны А/186 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/01 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА