- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 03
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар өөрчлөн баталсугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 80
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.21 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
