- Нүүр
- Сайдын тушаал
- Олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам батлах тухай
СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/517
Улаанбаатар хот
Олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Журамд нийцүүлэн олон нийтийн зөвлөлийг байгуулж, ажиллахыг соёлын байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Д.Түмэндэмбэрэл)-т үүрэг болгосугай.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A