- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид ногдох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 466
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 37.2.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын байршил, суралцагчийн тооны болон мэргэжлийн ерөнхий чиглэл, тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн итгэлцүүр"-ийг 2 дугаар хавсралт, "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг үр дүнд суурилсан хэлбэрээр болон олон улсын жишиг хөтөлбөрт нийцүүлэн санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Цэрэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын дагуу санхүүжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 150
Улаанбаатар хот
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын байршил, суралцагчийн тооны болон мэргэжлийн ерөнхий чиглэл, тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн итгэлцүүр"-ийг 2 дугаар хавсралт, "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан журмын дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдал, дотоодын цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 466 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх