A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5, 10.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам, загвар батлах тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам"-ын 1.3, 1.4 дэх заалтын "стандарт, хэмжил зүйн" гэсний дараа ", газрын харилцаа, геодези, зураг зүйн" гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам"-ын 1.12 дахь заалтын "төрийн захиргааны төв байгууллага" гэсний дараа "болон төрийн захиргааны байгууллага" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралтын "Албаны дугаар" хүснэгтийн "Нэг.Төрийн захиргааны төв байгууллага" гэсэн хэсэгт доор дурдсан 13 дахь заалт нэмсүгэй:

13.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

35

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН