A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.19, 9.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ын 3.13.1 дэх заалтын "төрийн захиргааны төв" гэсний дараа "байгууллага болон төрийн захиргааны" гэж, 3.13.2 дахь заалтын "төрийн захиргааны төв байгууллага" гэсний дараа "болон төрийн захиргааны байгууллага" гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН