- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 38.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Нэмэлт урамшуулалд шаардагдах санхүүжилтийг 2024 оны батлагдсан төсөвт багтаан олгох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A