- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
""Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэн бүрд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсүгэй.
2.Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх арга хэмжээ авахыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (М.Энхсайхан)-д даалгасугай.
3."Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн мэдээллийг боловсруулж, бүртгэлийг цахимжуулан, мэдээллийг шуурхай солилцож ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (М.Энхсайхан) нарт тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A