A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дүрэм шинэчлэн батлах тухай /Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/575

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг, 24.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, Шинжлэх ухаан, технологийн сангийн Ажлын албаны захирал, дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар ханган ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/, Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/-т, зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар /Б.Төгсбаяр/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН