A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дүрэм шинэчлэн батлах тухай /Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/576

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү нийтлэг дүрэмд нийцүүлэн сургалтын байгууллагын онцлогт тохируулан удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал нарт үүрэг болгосугай.

3. Дүрмийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.

4. Дүрмийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ,үнэлгээ хийж, танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН