A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/569

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан үлгэрчилсэн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай:

2.1. Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/, хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт;

2.2.Үлгэрчилсэн дүрмийг хэрэгжүүлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 12 дугаар сард багтаан зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т;

2.3. Үлгэрчилсэн дүрэмд заасны дагуу сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын мэдээллийг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн шинэчлэн, боловсролын мэдээллийн удирдлагын системд бүртгэх арга хэмжээ авахыг Цахим бодлого, статистик мэдээллийн газар /Т.Бат-Эрдэнэ/, системд хөгжүүлэлт хийж ажиллахыг Боловсролын мэдээллийн технологийн төв /Л.Энхбат/-д;

3. Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН