- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект" хэсгийн 3 дахь заалтын "Чингис" гэсний дараа ", Цэцэрлэг, Баянхонгор, Арвайхээр, Сайншанд, Мөрөн" гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын "Дулааны IY цахилгаан станц" гэсний дараа ", "Дарханы дулааны цахилгаан станц", "Дорнод бүсийн эрчим хүчний систем", "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц"" гэж тус тус нэмсүгэй.
2.Цэцэрлэг, Баянхонгор, Арвайхээр, Сайншанд, Мөрөн хотын ус хангамжийн эх үүсвэр, Дарханы дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын барилга, байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад авсантай холбогдуулан шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
