- Нүүр
- Сайдын тушаал
- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм батлах тухай
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/584
Улаанбаатар хот
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.
3."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм" батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, Удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай" А/19 дүгээр тушаалыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа)-т даалгасугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A