A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм батлах тухай
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/585

Улаанбаатар хот

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан үлгэрчилсэн дүрмийн хүрээнд сургалтын байгууллагын дүрмийг шинэчлэн боловсруулах, батлуулах, мөрдөж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай" А/185 дугаар тушаалыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа)-т даалгасугай.

5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН