- Нүүр
- Сайдын тушаал
- ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү аргачлалыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид сургалтын байгууллага)-ын элсэлтийн хяналтын тоог тогтоох, түүнийг батлахад баримтална.
1.2.Мэргэжлийн боловсрол, ерөнхий эрдмийн хосолсон хөтөлбөрийн бүлэг дүүргэлтийг тооцохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу 25-30 хүүхэдтэй байх нормативыг баримтална.
1.3.Сургалтын байгууллага дээр хичээл үйлдвэрлэлийн дадлагын сургалтын орчинд тавигдах шаардлага, нэг суралцагчид ногдох талбайн хэмжээг "MNS 6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалт.Ерөнхий шаардлага" стандартын дагуу тооцно.
1.4.Сургалтын байгууллага элсэлтийн хяналтын тооны саналаа боловсруулахдаа тоон болон чанарын аргачлалын дагуу нийт 25 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээг хийнэ.
1.5.Сургалтын байгууллага үр дүн, үнэлгээний оноонд нийцсэн элсэлтийн хяналтын тооны саналыг мэргэжлийн чиглэл, индексийн дагуу боловсруулан удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
1.6.Тоон аргачлал нь 1/сургалтын чанар үр дүн, 2/багш, хүний нөөц, 3/санхүү, материаллаг нөөц, 4/элсэлт, төгсөлт, хөдөлмөр эрхлэлт гэсэн чиглэлээр нийт 12 шалгуур үзүүлэлтээр 12 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээ хийнэ.Тоон аргачлалыг хүснэгтэд томьёолон оруулсан бөгөөд сургалтын байгууллага томьёонд холбогдох мэдээллийг оруулан тооцоолно.
1.7.Чанарын аргачлал нь 3 чиглэлээр холбогдох судалгааг хийж 13 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээ хийнэ.
1.8.Тоон болон чанарын аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийг Microsoft Excel програмд суурилсан томьёололд оруулж, үр дүнг нэгтгэн өөрийн үнэлгээг албан бичиг болон цахим хэлбэрээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
1.9. Чанарын аргачлал нь 3 чиглэлээр холбогдох судалгааг хийж 13 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээ хийнэ. Тоон болон чанарын аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийг Microsoft Excel програмд суурилсан томьёололд оруулж, өөрийн үнэлгээг албан бичиг болон цахимаар ирүүлнэ.
1.10. Үнэлгээг дараах дараах байдлаар дүгнэнэ.
1-12 оноо Хангалтгүй
13-20 оноо Дунд
21-25 оноо Хангалттай
1.11.Сургалтын байгууллага тоон аргачлалын дагуу өөрийн үнэлгээг хийхдээ сүүлийн хичээлийн жилийн захиргааны, албан ёсны статистик мэдээллийг үндэслэх, тоон мэдээлэл, судалгааны ишлэл авсан эх сурвалж, хуудас, хэсгүүдийг тодорхой зааж өгнө.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТОО ТОГТООХОД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
ТООН АРГАЧЛАЛ
№ | Шалгуур үзүүлэлт | Тооцох аргачлал | Үнэлгээ | |
1.Сургалтын чанар, үр дүн |
Бүлэг дүүргэлтийн индекс-L | Үүнд: |
W1-Нийт бүлгийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо |
Суралцагч, үндсэн багшийн тооны харьцааны индекс-Q | Үүнд: |
W- Нэг багшид ногдох суралцагчийн тоо
| ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | |
2.Багш, хүний нөөц/ | Нийт багшийн дотор үндсэн багшийн эзлэх хувийн индекс-T |
| T1-Үндсэн багшийн тоо T2-Ажиллавал зохих багшийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо |
Мэргэжлийн үндсэн багшийн тооны индекс-G | G1-Мэргэжлийн үндсэн багшийн тоо T1- Үндсэн багшийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | ||
Ерөнхий эрдмийн багшийн тооны индекс-G | U1-Ерөнхий эрдмийн үндсэн багшийн тоо T1- Үндсэн багшийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | ||
Үндсэн багш ба нийт ажилтны тооны харьцааны индекс-K |
K1- Нийт ажилтны тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | ||
3.Сургалтын орчин |
Ирцийн индекс-H |
| С- Тухайн хичээлийн жилд нийт суралцсан суралцагчийн тоо H1- Тухайн хичээлийн жилд нийт суралцвал зохих суралцагчийн тоо |
≥0,85 бага бол байвал 0,5 оноо ≤0,85-аас их бол 1 оноо |
Хичээлийн байрын хүчин чадлын ашиглалтын индекс-N | Үүнд: |
Z1- Хичээлийн барилгын хүчин чадал /суудлын тоо/ | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | |
Дадлагын газрын индекс-L | L1-Одоо байгаа дадлагын газрын тоо L2- Тусгай зөвшөөрөлтэй мэргэжил бүрээр байх дадлагын газрын тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | ||
4.Элсэлт,төгсөлт, хөдөлмөр эрхлэлт | Элсэлтийн харьцааны индекс-O |
| O1 – өнгөрсөн хичээлийн жилд элссэн суралцагчийн тоо O2 – энэ хичээлийн жилд элссэн суралцагчийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо |
Төгсөгч, элсэгчийн тооны харьцааны индекс-P | P1- Тухайн хичээлийн жилийн төгсөгчийн тоо P2- Тухайн хичээлийн жилийн төгсөгчийг анх элссэн үеийн нийт суралцагчийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо | ||
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн индекс | R1- Төгсөөд 3-6 сарын дотор ажилтай болсон төгсөгчийн тоо R2- Тухайн хичээлийн жилд сургалтаа бүрэн дүүргэсэн төгсөгчийн тоо | ≥0,5 бага бол байвал 0,3 оноо ≥0,7 бага бол байвал 0,5 оноо ≤0,7-аас их бол 1 оноо |
ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТОО ТОГТООХОД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
ЧАНАРЫН АРГАЧЛАЛ
№ | Шалгуур үзүүлэлт | Тооцох аргачлал | Үнэлгээ |
1 |
Элсэлт авах сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх | Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг урт хугацааны бодлогын баримт бичигт туссан бүтээн байгуулалтын салбар, чиглэл, үйл ажиллагаа, түүнд шаардагдах мэргэжилтэй ажилтны хэрэгцээ, шаардлагыг үндэслэн боловсруулсан байх |
0-5 оноо |
2 | Тухайн сургалтын байгууллагын төрөлжилт, бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлага | Боловсролын салбарын хөгжлийн бодлого, сургалтын байгууллагын стратеги төлөвлөгөө, сургалтын байгууллагын ТУЗ-аар батлуулсан бодлого, төлөвлөгөө |
0-5 оноо |
3 | Сүүлийн 2 жилийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаатай уялдуулсан байдал |
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд, ишлэл, хуудас, нотлох баримт |
0-3 оноо |
ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТООГ БАТЛАХ
4.1.Элсэлтийн хяналтын тооны саналыг дараах үе шаттайгаар батална.
4.1.1.Сургалтын байгууллага нь элсэлтийн хяналтын тооны саналаа мэргэжлийн чиглэл, индексийн дагуу боловсруулж жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /маягт №1-ийн дагуу/
4.1.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын байгууллагын тоон болон чанарын аргачлалын үнэлгээний үр дүн, холбогдох баримт бичиг, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, эрэлттэй, тэргүүлэх мэргэжил болон холбогдох судалгааг харгалзан мэргэжлийн чиглэл, индекс, түвшин, сургалтын байгууллага тус бүрээр болон улсын хэмжээнд нэгтгэн тухайн хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тооны саналыг боловсруулна.
4.1.3.Энэхүү журмын 4.1.2-т заасан элсэлтийн хяналтын тооны саналыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал авна.
4.1.4.Энэхүү журмын 4.1.3-т заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн саналыг үндэслэн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.16 дахь заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог батална.
4.1.5.Энэхүү журмын 4.1.4 дэх хэсэгт заасан элсэлтийн хяналтын тоог батлахдаа тухайн хичээлийн жилд хосмог сургалтаар элсүүлэн сургах элсэлтийн хяналтын тоог багтаан баталж болно.
4.2.Элсэлтийн хяналтын тооны саналыг ирүүлэхдээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ.
4.2.1.тоон болон чанарын аргачлалын дагуу хийсэн үнэлгээний үр дүн, хураангуй тайлан /Microsoft Excel програмд оруулсан тооцооллыг цахимаар ирүүлнэ/;
4.2.2.элсэлтийн хяналтын тооны саналыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн протокол, шийдвэр;
4.2.3.сургалтын байгууллагын албан хүсэлт.
4.3.Энэхүү журмын 1.7-д заасан сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог шатлан суралцах суралцагчийн тоогоор, журмын 2.6-д заасан цэрэг, цагдаагийн мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн элсэлтийн хяналтын тоог батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан элсэлтийн шийдвэрийг үндэслэн батална.
4.4.Цэрэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ялгаатай хэрэгцээтэй иргэдийг дагнан сургадаг сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тооны саналыг батлахдаа харьяа дээд байгууллага болон сургалтын байгууллагын шийдвэрийг үндэслэн шууд баталж болно.
4.5.Тоон болон чанарын аргачлалын үр дүн хангалтгүй, баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд элсэлтийн хяналтын тооны саналыг бууруулах болон сургалтын байгууллагын мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй бол элсэлтийн хяналтын тооны саналыг хүлээн авч батлахгүй.
---o0o---
..............................МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООНЫ САНАЛ /Маягт-1/
Д/Д |
Индекс |
Мэргэжлийн чиглэл/Хөтөлбөр | Мэргэшлийн түвшин | Элсэлтийн хяналтын тооны санал /нийт/ | |||
Мэргэжлийн боловсрол | Техникийн боловсрол | ||||||
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
| Дүн |
|
|
|
|
|
---000---
…………………………. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ /Маягт-2/
Д/Д |
Индекс |
Мэргэжлийн чиглэл/Хөтөлбөр | Батлагдсан элсэлтийн хяналтын тоо |
Нийт | Элсэлтийн мэдээ |
Нийт |
Хувь | ||||||
Мэргэжлийн боловсрол | Техникийн боловсрол | Мэргэжлийн боловсрол | Техникийн боловсрол | ||||||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
Дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
---000---
Текст томруулах
A
A
A