A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид олгох боловсролын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх, олгох журам, Чадамжийн гэрчилгээний загвар, Мэргэжлийн үнэмлэхийн загвар, Дипломын загвар/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/13

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 155 дугаар зарлигийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид олгох боловсролын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх, олгох журам"-ыг нэгдүгээр, "Чадамжийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Мэргэжлийн үнэмлэхийн загвар"-ыг гуравдугаар, "Дипломын загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалаар баталсан журмыг 2022-2023 оны хичээлийн жилийн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын элсэгчдээс эхлэн мөрдсүгэй.

3.2024 оны 1 дүгээр сард төгсөх 2021-2022 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсролын 2.5 жил, 2022-2023 оны хичээлийн жилийн техникийн боловсролын 1.5 жил, 2023-2024 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын төгсөгчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/505, А/267 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу боловсролын баримт бичгийг олгохыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т зөвшөөрсүгэй.

4.Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), Цахим бодлого, статистик мэдээллийн газар (Т.Бат-Эрдэнэ)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир/-т, системд нэмэлт хөгжүүлэлт хийж ажиллахыг Боловсролын мэдээллийн технологийн төв (Л.Энхбат)-д тус тус даалгасугай.

5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН