- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар А/05, А/32
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433, А/248 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Спорт-сургалтын зориулалтаар ашиглах буудлага үйлдэх байгууламж (тир)-д тавигдах шаардлага"-ын "Тав"-д дор дурдсан 5.5 дахь заалт нэмсүгэй.
"5.5.Энэ шаардлагын 5.3 дахь заалтад заасан нүүрэн хэсгийн далангийн өндөр 2.5 доошгүй бол 300 метрээс, 5 метрээс доошгүй бол 200 метрээс багагүй, эсхүл нийтэд үйлчлэх зориулалт бүхий барилга байгууламжтай бол тухайн хэсгээрээ 100 метрээс доошгүй зайд тус тус байрлаж болно."
2.Мөн шаардлагын "Дөрөв"-ийн 4.2 дахь заалт, "Тав"-ын 5.3 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай.
"4.2.Хагас битүү тир нь барилга, байгууламж, нийтийн орон сууцаас нүүрэн талаасаа 100 метрээс багагүй, бусад талаасаа 300 метрээс багагүй зай байрлана."
"5.3.Задгай тир буудах чиглэлдээ суурин газраас 3000 метрээс багагүй зайтай байрлана. Задгай тирний буудах чиглэлд байгалийн хаалт, саад байгаа бол газар зүйн онцлогоос нь хамаарч энэ зайг 1500 метрээс багагүй тогтоож болно. Тирийн буудах чиглэлээс бусад чиглэлд суурин газраас 500 метрээс багагүй зайтай байх бөгөөд нүүрэн хэсэг нь далантай байна."
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд)-т даалгасугай.
4.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР |
Текст томруулах
A
A
A
