A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоосугай.

2.Амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн "Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА