A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Mонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд (тэтгэврийн даатгал) албан журмаар даатгуулах шимтгэлийн хэмжээг сарын 50 000 (тавин мянга) воноор тогтоосугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Г.Банзрагч)-нд даалгасугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай" 05 дугаар тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА