- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.9.8 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоногт 70 000 /далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сувиллын газарт олгож байгаа санхүүжилт, үйлчилгээний чанарт тогтмол хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A