A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

НЭРИЙН ДАНСНЫ 2023 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан "Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам", Үндэсний статистикийн хорооны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2023 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 14.3 хувиар баталсугай.

2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2022 оны үлдэгдэл, 2023 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Г.Банзрагч/-нд даалгасугай.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА