- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/1091 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэвэр бодоход баримтлах тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл ("К")-ийг 2024 онд эмэгтэй даатгуулагчид 22 жил, эрэгтэй даатгуулагчид 15 жилээр тус тус тогтоосугай.
2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 20 дугаар тогтоолын 1 дэх заалтыг "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр бодоход баримтлах тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл ("К")-ийг 2022-2023 онд эмэгтэй даатгуулагчид 22 жил, эрэгтэй даатгуулагчид 15 жилээр тус тус тогтоосугай" гэж өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолоор баталсан тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэвэр бодоход баримталж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/-т даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ДАРГА Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A