A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ МӨСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 11/07

Улаантолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаарт зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нийт нутгаар 2022,2023 онд ургамлын гарц муу гантай байснаас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан малын тоо толгой цөөрсөн, малчдын орлогын эх үүсвэр мал, мах, малын түүхий эдийн үнэ ханш буурсан үндэслэлээр сумын мал бүхий этгээд болон малыг өмчилж буй малчнаас авах малын тоо толгойн албан татварыг 2024 онд 0 /тэг/ төгрөг байхаар тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татвараар 2022,2023 онд ноогдуулсан татварын үлдэгдлийг бүрэн барагдуулж ажиллахыг сумын татварын улсын байцаагч /Б.Хосбаяр/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /А.Ариунболд/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 3/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА А.АРИУНБОЛД

ХОВД АЙМАГ МӨСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 2/11

Улаантолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын төрөл тус бүрээр нэг малын тоо толгойд ноогдуулах татварын хувь хэмжээг Тэмээ-500 төгрөг, Адуу-500 төгрөг, Үхэр-500 төгрөг, Хонь-200 төгрөг, Ямаа-300 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Малын тоо толгойд ноогдуулсан татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж тус сангийн журмын дагуу зарцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг дарга (Б.Ууганбат)-д даалгасугай.

3.Малын тоо толгойн албан татвараар 2022, 2023 онд ноогдуулсан татварын үлдэгдлийг бүрэн барагдуулж ажиллахыг Сумын Татварын улсын байцаагч (Б.Хосбаяр)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Ц.Отгонцэцэг)-д үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Ц.ОТГОНЦЭЦЭГ