- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 15/06
Даланзадгад сум
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.24 дэх заалт, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км орон нутгийн чанартай авто замаар ашигт малтмалын тээвэрлэлт хийж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслээс хураах авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг рейс тутмаас 80,000 (наян мянга) төгрөгөөр тогтоосугай.
2.Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам ашигласны төлбөрийг зохих санд төвлөрүүлэх, эзэмшигчийг тогтоох, засвар арчлалтыг хариуцах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулан, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Л.Батчулуун), аймгийн Засаг даргын Тамгын газар (Ц.Амартөгс)-т тус тус даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
