- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨГРӨГ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ, ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 21
Төгрөг
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ, ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалтууд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифийг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга (Б.Чимэгбаяр)-д даалгасугай.
3.Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Чимэгбаяр)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэний дараа дагаж мөрдсүгэй.
6.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Хурлын нарийн бичгийн дарга (Б.Мянганбаяр)-д даалгасугай.
ДАРГА Л.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
