A

A

A

Бүлэг: 1979

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.14 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/82 дугаар тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар, энгийн хог хаягдлыг захиалгаар тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг гуравдугаар, энгийн хог хаягдлыг тээвэрлэх тариф, дундаж зайн хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, дүүргийн аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхөд сурталчлан, дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга (Н.Батсүмбэрэл)-д үүрэг болгосугай.

3.Шинэчлэн баталсан тарифын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний төлбөр хураамжийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга (Н.Батсүмбэрэл)-д даалгасугай.

4.Энэ тогтоол "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Б.МӨНХБАТ