A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 07

Баянхутаг сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас зудын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан зүүн бүсийн аймгуудын бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллах болсонтой холбогдуулан Баянхутаг сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд-0, Үхэрт-0, Ямаанд-0, хонинд-0, тэмээнд-0 төгрөг байхаар 2024 оныг дуустал тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Амгаланбат/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Б.Алтанхуяг/-д үүрэг болгосугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2021 оны 01

ДАРГА Д.ГАНЗОРИГ

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 03 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 06

Баянхутаг сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн" 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, 20.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай "хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Д.Байгалмаа/-д, татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж, тайланг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /С.Алимаа/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Б.Алтангэрэл/-д үүрэг болгосугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2023 оны 12 дугаар сарын 20 ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА   Д.ЦОЛМОН