A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 793

Улаанбаатар хот

"УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ (БРОКЕР)-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖ"-ИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн спот болон форвард гэрээний арилжаанаас авах үйлчилгээний төлбөр, хураамжийн дээд хязгаарыг худалдан авагч талаас 0.5 хувиас ихгүй, худалдагч талаас 1 багц тутамд 200,000 төгрөгөөс ихгүй байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан төлбөр, хураамжийн дээд хязгаарыг холбогдох дүрэм, журамдаа тусгаж, мөрдөж ажиллахыг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 587

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.14, 6.1.15, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5, 17.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, түүнд хяналт тавихжурам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа, төлбөр, тооцоо хийх ерөнхий журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 186, 187, 386, 793 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан  холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг уул уурхайн бүтээгдэхүүний бирж, арилжааны төлбөр тооцооны болон клирингийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН