A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.17-4.1.21 дэх заалт:

"4.1.17."олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ" гэж Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.1-д заасныг;

4.1.18."хамгаалалттай аж ахуй" гэж олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор тандалт, хяналт, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, биохамгааллын нийтлэг зааврыг хэрэгжүүлэхээр бусад мал, амьтнаас тусгаарлан маллаж байгаа эрүүл мал, амьтан бүхий байгууламжийг;

4.1.19."яаралтай дархлаажуулалт" гэж өвчин дэгдэх, эсхүл гаднаас нэвтрэх эрсдэл нэмэгдэх, эсхүл дахин сэргэх үеийн яаралтай хариу арга хэмжээнд хэрэглэх вакцинжуулалтыг;

4.1.20."биохамгаалал" гэж мал, амьтны сүрэгт, эсхүл сүргээс гадагш болон сүргийн дотор өвчин, халдвар нэвтрэн орох, өвчний голомт үүсэх, тархан дэлгэрэх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний цогц шийдлийг;

4.1.21."тандалт" гэж мал, амьтны эрүүл мэндтэй холбоотой тоон мэдээлэл, баримтыг төлөвлөгөөний дагуу цуглуулан нэгтгэж дүн шинжилгээ хийх, үр дүнг тухай бүрд мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авах нөхцөл, боломжийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг."

2/14 дүгээр зүйлийн 14.9-14.11 дэх хэсэг:

"14.9.Энэ хуулийн 11.1.1-д заасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

14.10.Хамгаалалттай аж ахуй энэ хуулийн 14.9-д заасаннийтлэг зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлнэ.

14.11.Энэ хуулийн 14.2, 14.9, 14.10-т заасан журам, биохамгааллын зааврын хэрэгжилтэд үнэлгээ хийх үйл ажиллагааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлнэ."

3/15 дугаар зүйлийн 15.5.3 дахь заалт:

"15.5.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу байгуулсан мэргэжлийн ангийг удирдлага, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тайлагнах."

4/34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг:

"34.5.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална."

2 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "нутаг," гэсний дараа "хамгаалалттай аж ахуй," гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "тээвэрлэхдээ" гэсний дараа "мал, амьтны тавлаг байдлыг хангаж," гэж, мөн зүйлийн 7.4.2 дахь заалтын "улсын байцаагчаас" гэсний өмнөх, 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн "улсын байцаагч," гэсний өмнөх, 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын "мал эмнэлгийн" гэсний дараа "хяналтын" гэж, 7 дугаар зүйлийн 7.15 дахь хэсгийн "Нийслэлийн" гэсний өмнө "Аймаг," гэж, мөн зүйлийн 7.16 дахь хэсгийн "зардлыг" гэсний дараа "аймаг," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэг:

"15.13.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад албан тушаалтан мал, амьтны гоц халдварт өвчний талаарх баталгаажаагүй мэдээллийг тараахыг хориглоно."

2/31 дүгээр зүйл:

"31 дүгээр зүйл.Мал эмнэлгийн хяналт

Хэвлэх

31.1.Мал эмнэлгийн хяналтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн хяналтын цэгийн эрх бүхий мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

31.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх бүтэцтэй байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчтай байна.

31.3.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч малын эмч мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.

31.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.4.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;

31.4.2.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах.

31.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.5.1.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;

31.5.2.Монгол Улсад импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг батлах;

31.5.3.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох;

31.5.4.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, мал эмнэлгийн үйлчилгээ, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, стандарт, техникийн зохицуулалт, технологийн хэрэгжилтийг хангуулах;

31.5.5.импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, тэжээлийн нэмэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх;

31.5.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.6.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9, 10.12-т заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй байна:

31.6.1.мал, амьтан, тэдгээрийн хашаа, байр, ус, бэлчээр, өвс, тэжээлд болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих;

31.6.2.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, шаардлагатай тохиолдолд устгах;

31.6.3.мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, эм, биобэлдмэл хадгалах, худалдах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг таслан зогсоох талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

31.6.4.мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

31.6.5.мал, амьтны эм, биобэлдмэл, өвчин үүсгэгч болон бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эдийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх, эмийн жор бичих, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах явцад хяналт тавих, дүгнэлт гаргах;

31.6.6.Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн хөтлөлтөд хяналт тавих;

31.6.7.мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах;

31.6.8.мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт импортлох энгийн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

31.6.9.малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

31.6.10.мал эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;

31.6.11.мал эмнэлгийн үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэлд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх.

31.7.Мал эмнэлгийн хяналттай холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна.

31.8.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

31.8.1.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа, боловсруулах үйлдвэрийн дугаар, нэр, хаяг, байршил, түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, боловсруулалтын байдал /хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, хөргөсөн, шинэ гэх мэт/, савлалт, шошго, аюулгүй байдлын талаарх мэдээлэл агуулсан хүсэлт;

31.8.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт;

31.8.3.худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг."

3/34 дүгээр зүйлийн 34.2.4 дэх заалт:

"34.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал."

4/34 дүгээр зүйлийн 34.3.3 дахь заалт:

"34.3.3.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал."

4 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн "нутгийн" гэснийг "нутаг, хамгаалалттай аж ахуйн" гэж, 7 дугаар зүйлийн 7.6.3 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн "нутагт" гэснийг "нутаг, хамгаалалттай аж ахуйд" гэж, 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4, 7.7.5, 7.7.7 дахь заалтын, 27 дугаар зүйлийн 27.7, 27.9 дэх хэсгийн "хяналтын цэгийн" гэснийг "мал эмнэлгийн хяналтын" гэж, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийн"нутгаар" гэснийг "нутаг, хамгаалалттай аж ахуйгаар" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг урамшуулах" гэснийг "хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хяналт тавих" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн "жил бүрийн 01 дүгээр сард багтаан" гэснийг "жил бүр" гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн "түүхий мах, өндөг, сүүний" гэснийг "мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн" гэж, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтын "дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас" гэснийг "мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2.4 дэх дэд заалтын, 34 дүгээр зүйлийн 34.2.2.2 дахь дэд заалтын "малын" гэснийг "мал, тэжээвэр амьтны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн "цэгийн" гэснийг, мөн хэсгийн "/цаашид "хяналтын цэгийн улсын байцаагч" гэх/" гэснийг, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3 дахь заалтын ", эрүүлжүүлэх" гэснийг, 30 дугаар зүйлийн 30.23 дахь хэсгийн "нэгдсэн" гэснийг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "болон орон нутгийн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР