A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 14

Зүйл

ГОЛ МӨРНИЙ УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын Хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын 6.1.4, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 5.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, цэнгэг усны нөөцийг хамгаалах зорилгоор Амттай нуурын урсац бүрэлдэх эхийн 11.09 га, Тамч нуурын урсац бүрэлдэх эхийн 245.93 га, Бөөрөг нуурын урсац бүрэлдэх эхийн 0.81 га, Хагийн гүрээ нуурын урсац бүрэлдэх эхийн 31.13 га усны нөөц газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.

2.Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийн эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн цэг солбицлыг холбогдох байгууллагуудад уламжилж, кадастрын зураг зүйн нэгдсэн системд бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (М.Насанбат)-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИМЭД-ОЧИР